“Манзанар” гэх хуаранд Дэлхийн 2-р дайны үед АНУ-д амьдарч байсан япон гаралтай америкчуудыг хорьж байсан бөгөөд уг хуаран нь 1942-1945 оныг хүртэл Калифорни мужийн Оуенст байрлаж байжээ. Хэдийгээр энэхүү хуаранг “нүүлгэн шилжүүлэх төв” гэж нэрлэж байсан ч амьдрах нөхцөл нь хорих ангитай ихээхэн төстэй байсан гэнэ. Ингээд 1943 онд алдарт гэрэл зурагчин Ансел Адамсын дарсан сонирхолтой гэрэл зургуудтай танилцацгаая.