Энэ долоо хоногт Дана Уайтын хийсэн томоохон мэдэгдэлээр Ислам Махачев хөнгөн жингийн бүсээ хаяж, шинэхэн 77 кг-ийн аварга Жэк Делла Маддаленатай энэ оны сүүлээр тулалдахаар болсон бол Илия Топуриа ирэх зургаадугаар сарын 28-нд болох UFC 317 тэмцээний гол тулаанд Чарльз Оливейратай хөнгөн жингийн аваргын төлөө хүч үзэхээр болсон.
Топуриаг EuroSport-т ярилцлага өгөх үеэр сэтгүүлч түүнийг Махачевтэй аваргын бүсний төлөө биш, Оливейратай тулалдах болсон тухай асуухад тэр ингэж хэлжээ:
“Тэр бол миний амьдралдаа харж байсан хамгийн хоёр нүүртэй хүн. Надад ‘чи жижигхэн тул боломж өгөхгүй’ гэж хэлж байсан хүн одоо өөрөө доод жингийн залуудай адилхан боломж эрж яваа. Өөрөөр хэлбэл, миний хийж байсан үйлдлийг шүүмжилж байсан хэрнээ яг одоо өөрөө яг түүнийг хийж байна. Би ийм хоёр нүүртэй байдлыг урьд нь огт харж байгаагүй. Гэхдээ тэр тэгж зөвлөгөө авч байгаа бололтой.”
Үүний дараа сэтгүүлч Махачевын менежер Али Абделазизын “Топуриа Махачевт талархах ёстой, учир нь Махачев бүсээ хаяж 77 кг руу гарсан” гэсэн үгний талаар асуухад, Топуриа ийнхүү хариулав:
“Харин ч эсрэгээрээ, тэд миний од болсон хүнийг нь аварч, нэр хүнд, үнэ цэнийг нь хадгалсан гэж надад талархах хэрэгтэй. Тэд түүнийг хойд хаалгаар зугтаалгасан. Үүнийг хүн бүр мэдэж байгаа. Энэ бол хүн бүрийн хармаар байсан тулаан байлаа. Би бүрэн бэлтгэлтэй байсан, бүхнийг зориулсан. Гэхдээ тэд ухарсан.
Эхнээсээ л тэд хэзээ ч энэ тулаанд зөвшөөрөөгүй. Намайг зохистой өрсөлдөгч биш, хэт жижиг гээд хэзээ ч боломж олгоогүй. Тэд надад ямар ч тус хийгээгүй. Харин өөрсдийгөө аварч, нэр хүндээ хадгалсан нь үнэн.”
Эдгээр бичлэг сошиал орчинд тарсны дараа Ислам Махачев хариу өгсөн бөгөөд Топуриагаас өмнө хөнгөн жинд нэг ялалт аваад ирэхийг л хүссэн гэж хэлсээр байгаагаа илэрхийлжээ.
Difference between me and you, that I cleaned top list in my division, moved to next, but you ran away from two contenders who had consecutive 5-9 wins in FW division. You are nobody in LW division, just a big mouth from Spain with nice haircut. Go get one W, and we can talk boy
— Makhachev Islam (@MAKHACHEVMMA) May 15, 2025
Махачев дараах байдлаар хариу бичжээ:
“Миний болоод чиний хоорондын ялгаа гэвэл би өөрийн жингийн шилдгүүдийг бүгдийг нь ялж, дараагийн жинд дэвшсэн. Харин чи өдөгч жиндээ 5-9 тулаанд дараалан хожсон хоёр өрсөлдөгчөөс зугтсан. Хөнгөн жинд чи ямар ч нэр хүндгүй. Зүгээр л Испаниас ирсэн, үсээ гоё янзалсан ‘том ам’ л байна. Нэг ялалт аваад ир, тэгвэл ярилцъя, хүүхэд минь.”
Харин мэдээжийн хэрэг, Топуриа ч энэ сөргөлдөөний үргэлжлэл болгож өөрийн хариуг аль хэдийн өгч амжжээ.
The difference between you and me is that I am a man and you are a coward. I speak and fight. you talk and hide. Run away far, leaving no trace. Ты маленький пацан. https://t.co/kDuhhdIB8t
— Ilia Topuria (@Topuriailia) May 15, 2025
Топуриа өөрийн хариуд ийнхүү бичжээ:
“Чиний болоод миний хоорондын жинхэнэ ялгаа гэвэл би эр хүн, харин чи аймхай новш. Би хэлдэг, бас тулалддаг. Харин чи зөвхөн ярьдаг, тэгээд нуугддаг. Хаана ч мөр үлдээлгүй зугт.” Муу пацан минь.
mmafighting.com