in ,

Кассет, Bluetooth хосолсон шинэ үеийн бүүмбокс /магнетфон/ худалдаанд гарлаа

We Are Rewind компанийн GB-001 нь 1980-аад оны бүүмбоксыг орчин үеийн дизайн, ретро ажиллагаатайгаар дахин “нэгтгэжээ.”

Кассет, Bluetooth хосолсон шинэ үеийн бүүмбокс /магнетфон/ худалдаанд гарлаа

Парист төвтэй энэхүү компани нь утасгүй чихэвч дэмждэг, цэнэглэдэг батерейтай кассет тоглуулагчийг шинээр танилцуулсан бол одоо үүнээс ч том хэмжээтэй бүүмбокс хувилбар болох GB-001-ийг €449 (ойролцоогоор $500) үнээр гаргаж байна.

1980-аад оны зөөврийн стерео хөгжимнүүдийн төрхийг хялбаршуулсан GB-001 нь Bluetooth чанга яригч болон гар утаснаас хөгжим стриймлэх боломжтой. Гэвч хэрэглэгчдийг хамгийн их татах зүйл бол хуучин кассет тоглуулах болон бичих боломж нь юм. Энэ нь шинэ үеийнхэнд зориулсан “микстэйп”-ийн эрин үеийг дахин эхлүүлж мэднэ.

GB-001-ийн кассет механизм нь хэрэглэгчийн тохируулгатай, хурдны дотоод зохицуулалттай мотороор тоноглогдсон. Мөн Dolby B дуу чимээг дарах системийг дуурайлган бүтээсэн “дууны шүүлтүүртэй” тул хуучин кассетаа чанарын алдагдалгүйгээр тоглуулах боломжтой. Түүнчлэн утасны микрофон болон Bluetooth-ээр холбогдох хос микрофоноор дамжуулан бичлэг хийх боломжтой.

Дуугаралт тал дээр GB-001 нь өргөтгөсөн басс бүхий хоёр хүчирхэг вуфер болон нарийн дээд дууг гаргах хоёр софт дом твитертэй нийт дөрвөн чанга яригчтай. We Are Rewind энэхүү төхөөрөмжийг “байгаллаг дуугаралттай” хэмээн тодорхойлсон бөгөөд 1980-аад оны бүүмбокстой адил хүчтэй басс нь дууны үгийг дарахгүй гэдгийг онцолжээ. Мөн орчин үеийн аудио төхөөрөмжийн чиг хандлагад нийцүүлэн өргөн хүрээтэй, дүрслэл сайтай стерео дуугаралтыг бий болгох “spatialisation” функцтэй.

3,000mAh багтаамжтай, цэнэглэдэг ба сольж болдог батерей нь кассет тоглуулах үед чанга яригчаар 10 цаг хүртэл, гадаад төхөөрөмжөөс стриймлэхэд 15 цаг хүртэл ажиллана. Харин чихэвчээр сонсох үед энэ хугацаа 15 болон 28 цаг хүртэл нэмэгдэнэ. Гэхдээ энэ нь 3.5 мм оролт уу эсвэл Bluetooth-оор уу гэдгийг тодорхой дурдаагүй байна.

Хэрвээ та кассет ашиглах шаардлагагүй байсан ч GB-001-ийн дизайн нь бусад Bluetooth чанга яригчдын адил хөнгөн тоглоом мэт харагддаг төрхийг үгүй хийж, ретро стиль бүхий эвхэгддэг бариултай, зөөлөн шаргал гэрлээр асдаг аналог VU хэмжүүрүүдтэй. 1970-80-аад оны стерео дизайн дурлагчдад бол зөвхөн энэ хэмжүүрүүд ч өөрөө худалдаж авах хангалттай шалтгаан байж мэднэ.

theverge.com

What do you think?

37 Points
Upvote Downvote
Дрэймонд Грийн: Бид хожигдлоо хүлээн зөвшөөрөх ёстой

Дрэймонд Грийн: Бид хожигдлоо хүлээн зөвшөөрөх ёстой

Аллен Айверсоны түүхэн MVP улирал (2000-01)

Аллен Айверсоны түүхэн MVP улирал (2000-01)