Финикс Санз багийн од Кевин Дюрант 2024/25 оны “Мэжик Жонсон”-ы шагнал-ын эзнээр тодорлоо хэмээн Мэргэжлийн сагсан бөмбөгийн сэтгүүлчдийн холбоо (PBWA) албан ёсоор мэдээллээ.
Энэхүү шагналыг талбайн амжилт, мэргэжлийн ёс зүй, хэвлэл мэдээлэл болон хөгжөөн дэмжигчидтэй харилцахдаа хүндэтгэлтэй, нээлттэй байдлыг хослуулж чадсан НБА-ийн шилдэг тоглогчдод жил бүр олгодог.
Дюрант энэ шагналыг анх 2010/11 оны улиралд хүртэж байсан бөгөөд энэ жил хоёр дахь удаагаа авснаар түүний зөвхөн тоглолтын чанар биш, хэвлэл мэдээллийнхэнтэй тууштай, бодолтой, хүндэтгэлтэй харилцдаг зан төлөв ч мөн үнэлэгдсэнийг илтгэж байна.
PBWA-гийн ерөнхийлөгч Ховард Бек хэлэхдээ:
“Кевин бол НБА-ийн хамгийн ухаалаг, нээлттэй одуудын нэг байсаар ирсэн. Тэр сэтгүүлчдэд байнга цаг гаргадаг. Ярилцлага ч бай, зүгээр л энгийн яриа ч бай хамаагүй, ямар ч сэдвээс бултдаггүй” хэмээн онцолсон байна.
“Мэжик Жонсон”-ы шагнал нь өндөр түвшинд тоглохын зэрэгцээ хэвлэл мэдээлэлтэй мэргэжлийн харилцаа үүсгэж чадсан тоглогчдод зориулагддаг бөгөөд энэ улиралд Дюрантын ёс зүйтэй хандлага түүнийг тод сонголт болгожээ.
talkbasket.net