“Миний санал болгох ном цуврал”-ын дараагийн зочин сэтгүүлч Д.Цэрэнжав. -Та одоо ямар ном уншиж байна вэ? -Би нэг ном дуусгаад нөгөөг эхлүүлэх гэж байна. Хоёулаа нэг зохиогчтой. Огонуус Цогту гэж хүний “Монгол хүн ба Соёлын хувьсгал”. 1960-70-аад оны Хятадын соёлын хувьсгалын үеийн Өвөр Монголыг харуулсан түүхийн ном юм. Цогту одоо Японд амьдардаг, харин соёлын хувьсгалын үеэр Өвөр Монголд байсан тул өөрийн үзсэн харснаа баримтаар баяжуулан бичсэн байна. Дараачийн ном бол бас түүний “Төвдөд эргүүлсэн япон сэлэм” нэртэй.
GIPHY App Key not set. Please check settings