Шинэ уран бүтээл хүлээж буй Рианнагийн фенүүдийн хувьд сайн мэдээтэй. Дуучин маань удахгүй шинэ дуугаараа эргэн ирэх гэж байна. Тэрээр Smurfs хүүхэлдэйн киноны дууны жагсаалтад зориулан “Friend of Mine” нэртэй дуугаа энэ баасан гарагт, тавдугаар сарын 16-нд цацахаар болжээ.
Тус мэдээг тавдугаар сарын 14-нд гарсан киноны шинэ трейлерээр дамжуулан зарласан бөгөөд уг клипт Рианнагийн дууны хэсгээс багтсан байна. Афробийтийн аялгуу бүхий уянгалаг бүжгийн өнгө аястай уг дууны үгэнд тэрээр “You’re looking like a friend of mine” хэмээн дуулна.
Smurfs кинонд Рианна Смурфеттегийн дүрд дуу оруулж, Жон Гудман, Жэймс Корден, Ник Офферман, Сандра О зэрэг жүжигчидтэй хамтран ажиллажээ. Кино 2025 оны долдугаар сарын 18-нд дэлгэцнээ гарах бөгөөд дууны жагсаалтад Tyla болон DJ Khaled, Cardi B, DESI TRILL нарын хамтарсан “Higher Love” зэрэг дуу багтсан байна.
Трейлерийн эхэнд Рианна хөх өнгийн хувцастайгаар студид бүжиглэн, Смурфеттегийн үгсийг бичиж буй нь гарч, дараа нь Папа Смурфийг (Жон Гудман) хорон санаат шидтэн Гаргамел (J. P. Karliak) хулгайлсны дараа Смурф тосгоны оршин суугчид бодит ертөнц рүү түүнийг аврахаар зорьж буй үйл явдлыг харуулна.
Рианна уг кинонд дуу оруулж, дуугаа бичээд зогсохгүй, гүйцэтгэх продюсерын хувиар оролцож байгаа юм. 2023 онд CinemaCon арга хэмжээнд Paramount болон Nickelodeon-ийн хамт төслөө анх зарлахдаа, тэрээр хоёр дахь хүүхдээ тээж байсан бөгөөд “Жирэмсний гуравдугаар гурван сартайдаа пижама өмсөөд ажил дээрээ ирж болох нь! Энэ нь хожим хүүхдүүдийнхээ нүдэнд миний оноо нэмэх болов уу гэж найдаж байна” хэмээн хошигносон байдаг.
“Friend of Mine” нь Рианнагийн 2022 оны Black Panther: Wakanda Forever киноны “Lift Me Up” дуугаас хойших анхны уран бүтээл бөгөөд түүний сүүлийн цомог болох Anti 2016 онд гарч, Billboard 200 жагсаалтыг хоёр долоо хоног тэргүүлж байв.
Шинэ дуугаа цацахаас долоо хоногийн өмнө Рианна Met Gala арга хэмжээнд хамтрагч A$AP Rocky-гийн хамт оролцсон бөгөөд тэрээр гурав дахь хүүхдээ хүлээж байгаагаа нийтэд зарласан. Гэсэн ч жирэмсний улмаас уран бүтээлээ хойшлуулахгүй гэдгээ хэвлэлд мэдэгдэж, “Үгүй шүү! Хэд хэдэн клип ч хийнэ. Би дуулсаар байна!” хэмээн хэлжээ.
Шинэ трейлерийг үзэж, “Friend of Mine” дууны хэсгээс доороос сонсоорой.
billboard.com