Хятадын зүүн өмнөд зүгт байрлах хуучин Нанкин нийслэлд эртний хятадын Яншань гэх чулуун карьер бий. Уг хананы чулууг Шести засаглалын үед буюу МЭ3-4-р зууны сүүлээр барилга байгууламж, хана болон хөшөө баримал барихад ашиглаж байсан аж. Ялангуяа 1368 онд Чжу Юаньчжан хаан Мин засаглалыг үүсгэн байгуулсны дараа Нанкины бүхий л томоохон барилгын ажилд Яншаний чулууг ашиглаж байжээ. Харин орчин үед уг чулуун хананы талаар нутгийн оршин суугчид ч мэддэггүй гэнэ. Гэхдээ Хятад улсын түүхийг судалж буй хүмүүс уг газрыг зорин очдог бөгөөд баригдаж дуусаагүй аварга том чулууг харж сүрддэг аж.
This post was created with our nice and easy submission form. Create your post!