Бидний тухай

Милен Фармер Комплекс ХХК нь 2025 оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн гадаад, дотоодын чанартай, сонирхол татахуйц, youtube болон бусад платформ дээрх контентуудыг нэг дор төвлөрүүлэн хүргэх зорилготой MFC.mn (My Favorite Content) вебсайтыг танилцуулж байна.

Өнөөгийн мэдээллийн эрин зуунд асар их хэмжээний мэдээлэл, контент өдөр бүр бий болж, хэрэглэгчдэд эмх замбараагүй байдлаар хүрэх нь элбэг болсон. Үүнтэй холбоотойгоор MFC.mn нь олон эх сурвалжаас түгж буй контентуудыг ангилан ялгаж, төрөлжүүлэн, ойлгомжтой бүтэцтэйгээр нэг дор төвлөрүүлж, хэрэглэгчдэд цаг хэмнэсэн, илүү үнэ цэнтэй хэрэглээ бий болгох зорилготой медиа агрегатор платформ юм.

Манай вэб сайт нь YouTube болон бусад гуравдагч этгээдийн платформ дээр нийтлэгдсэн албан ёсны, олон нийтэд нээлттэй контентуудыг embed (iframe) технологи ашиглан ангилан харуулдаг. Контентууд нь манай сервер дээр хадгалагдахгүй, хуулбарлагдахгүй бөгөөд анхдагч эх үүсвэрээсээ шууд тоглогддог.

Хэрэглэгчдэд контентыг хялбар, ойлгомжтой байдлаар хүргэхийн тулд MFC.mn нь бүх төрлийн төхөөрөмжид (desktop, tablet, mobile) бүрэн нийцсэн, орчин үеийн дизайн, хурдан хандалт бүхий бүтэцтэйгээр бүтээгдсэн.

Хүндэтгэсэн,

Милен Фармер Комплекс ХХКMFC.mn (My Favorite Content)