Үйлчилгээний нөхцөл

1. Ерөнхий заалт

1.1. MFC.mn сайтад байршиж буй бүх видео, аудио болон бусад медиа контент нь гуравдагч этгээдийн платформоос албан ёсны embed (iframe) хэлбэрээр дамжин харагддаг. Сайтын үйл ажиллагаа, зохион байгуулалтыг Милен Фармер Комплекс ХХК хариуцна.

1.2. Хэрэглэгч нь энэхүү үйлчилгээний нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрсөн тохиолдолд сайтыг ашиглана. Хэрэв та эдгээр нөхцөлтэй санал нийлэхгүй бол сайтад хандах, ашиглахаас татгалзахыг зөвлөж байна.

1.3. Милен Фармер Комплекс ХХК нь үйлчилгээний нөхцөл, сайтын бүтэц, дизайн, агуулгад урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөлт, шинэчлэлт хийх эрхтэй. Өөрчлөлт нь сайтад нийтлэгдсэн даруйд хүчин төгөлдөр болно.

2. Гуравдагч этгээдийн контент

2.1. MFC.mn нь YouTube, SoundCloud, Mixcloud, Facebook, Instagram зэрэг платформ дээр нийтлэгдсэн контентыг эх үүсвэрийн линк болон эсвэл embed хэлбэрээр харуулан түгээнэ.

2.2. Контентууд нь MFC.mn вэбсайтын сервер дээр хадгалагдахгүй, хуулбарлагдахгүй бөгөөд анхдагч эх үүсвэрээсээ шууд тоглогддог.

2.3. Сайтад харагдаж буй бүх контент нь тухайн контентыг анх нийтэлсэн зохиогч, суваг, платформын өмч байна.

2.4. Гуравдагч этгээдийн контентод агуулагдах санаа, үзэл бодол, байр суурь, мэдээллийн үнэн зөв байдалд MFC.mn болон Милен Фармер Комплекс ХХК хариуцлага хүлээхгүй.

3. Оюуны өмч

3.1. MFC.mn сайтын нэр, лого, дизайн элементүүд нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хамгаалагдана.

3.2. Сайтад харагдах гуравдагч этгээдийн барааны тэмдэг, сувгийн нэр, логонууд нь тухайн эзэмшигчдийн өмч болно.

3.3. Хэрэглэгч нь сайтад байршуулсан контентыг зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй бөгөөд хуулбарлах, татах, дахин нийтлэх нь зохиогчийн эрхийн зөрчилд тооцогдоно.

4. Видео контентын бодлого (Video Content Policy)

4.1. MFC.mn дээрх бүх видео контент нь YouTube-ийн албан ёсны player ашиглан дамжуулан харагддаг.

4.2. Видео эзэмшигчийн privacy болон embed ON/OFF тохиргоог бүрэн хүндэтгэнэ. Embed-ийг хориглосон видео манай сайт дээр тоглогдохгүй.

4.3. Манай сайт нь видео татах, засварлах, дахин нийтлэх, аудио салгах, branding өөрчлөх ямар нэг үйлдэл хийдэггүй.

4.4. Видео контентын бүх зохиогчийн эрх, өмчлөл, хариуцлага нь тухайн контентыг анх нийтэлсэн суваг, эзэмшигчид хадгалагдана.

5. Хариуцлагаас татгалзах

MFC.mn нь гуравдагч этгээдийн контентыг дамжуулан харуулж буй платформ бөгөөд контентын агуулга, үзэл бодол, мэдээллийн үнэн зөв байдалд хариуцлага хүлээхгүй.

6. Шинэчлэл

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2026 оны 01-р сарын 06-ны өдөр шинэчлэгдсэн болно.