Энэ 2021 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Барон Унгерний удирдсан монгол, орос, буриад, япон зэрэг цэргүүд Монголын Нийслэл Хүрээг Хятадын эзлэн түрэмгийлэгч гамин цэргүүдээс чөлөөлсний зуун жилийн ой тохиосон. Эл түүхэн ойд зориулан зохион байгуулсан “Монголын түүхэн дэх Барон фон Унгерн” олон улсын эрдэм шинжилгээний хуралд тавьсан түүхч О.Батсайханы илтгэлээс хүргэж байна.