Toyota Kluger цахилгаан хувилбарын нээлт саатлаа (www.moto.mn)
Toyota компанийн Kluger буюу зарим оронд Highlander нэртэй гурван эгнээ суудалтай цахилгаан SUV-г гаргах хугацаа хойшлогдсон тухай мэдээлжээ. Америкийн Кентакки муж дахь үйлдвэрт энэ загварыг 2025 онд үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байсан ч, зах зээл дээрх цахилгаан машины эрэлт багассан тул 2026 оны эхний хагаст гаргахаар хойшлуулсан гэж Nikkei Asia сэтгүүл мэдээлэв.