Үйлчилгээний нөхцөл
1. Ерөнхий зүйл
1.1. MFC.mn сайтад линк байдлаар түгээгдсэн бүх контентууд нь гуравдагч этгээдийн контент бөгөөд сайтын үйл ажиллагааг Милен фармер комплекс ХХК хариуцдаг болно. Хэрэглэгч нь энэхүү журамд нийцүүлэн уг сайтыг хэрэглэх ёстой.
Хэрвээ дурдсан нөхцөлүүдийг зөвшөөрөхгүй бол сайтад хандах болон хэрэглэхээс татгалзахыг зөвлөж байна.
1.2. Милен фармер комплекс ХХК нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
1.3 Милен фармер комплекс ХХК нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
2. Гуравдагч этгээдийн контент
2.1. Сайт нь гуравдагч этгээдийн контентийн линкийг эх үүсвэрээс нийтлэн түгээх, гадаад эх сурвалжаас мэдээ мэдээллийг албан эх сурвалжийг дурдан орчуулж, дахин найруулан нийтэлдэг.
2.2. Сайт нь гуравдагч этгээдийн контентийг /Youtube, soundcloud, mixcloud, facebook, instagram/ өөрийн сайт дээр эх үүсвэрээс нь embed хийн тоглуулж, түгээн нийтлэж болно.
2.3 Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайтын өмч биш юм.
2.4 Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
3. Оюуны өмчлөл
3.1. Сайтын лого нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
3.2. Сайтад нийтлэгдсэн гуравдагч этгээдүүдийн барааны тэмдэгтүүд нь тус тусын эзэмшигчдийн өмчид тооцогдоно.
3.3. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй.
3.4. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
3.5 Сайт нь гадаад эх сурвалжаас мэдээ мэдээллийг албан эх сурвалжийг дурдан орчуулж, дахин найруулан нийтэлдэг бөгөөд энэ нь зохиогчийн эрхийг зөрчихгүй, мэдээллийг боловсруулсан хэлбэртэйгээр хүргэдэг болно. Өөрөөр хэлбэл бидний нийтэлж буй дахин найруулсан мэдээнүүд нь 17 U.S. Code § 107 буюу “fair use” (шударга ашиглалт)-ын зарчмыг баримталдаг бөгөөд мэдээллийн боловсруулалт, боловсруулсан хэл найруулга нь анхдагч бүтээлтэй шууд ижил биш, өөрийн агуулга, зорилготой контент байхаар зориулагдсан.
4. Шинэчлэл
Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2024 оны 06 дугаар сарын 15-нд шинэчлэгдсэн болно.