in

“America’s Next Top Model” шоуны оролцогч, загвар өмсөгч Жен Ан нь Канье Уэстийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шүүхэд өгчээ

Жен Ан шүүхэд гаргасан өргөдөлдөө Universal Music Group-ийг “бэлгийн дарамт учруулсан нь баримтаар нотлогдсон уран бүтээлчидтэй хамтран ажилласаар байна” хэмээн шүүмжилжээ.

“America’s Next Top Model” шоуны оролцогч, загвар өмсөгч Жен Ан нь Канье Уэстийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шүүхэд өгчээ

“America’s Next Top Model” шоуны оролцогч асан Жен Ан Канье Уэстийг 2010 онд Ла Ругийн “In for the Kill” дууны хөгжмийн клипний зураг авалтын үеэр гарсан гэх бэлгийн хүчирхийллийн хэргээр шүүхэд өгчээ.

Уг хөгжмийн клипний зураг авалт 2010 оны есдүгээр сард Нью-Йорк хотын Челси зочид буудлын нэгэн люкс өрөөнд болсон аж. Түүний хэлснээр, Уэст түүнийг эмэгтэй фон моделийн нэгээр сонгож, “Надад ази охиныг өг” гэж хэлсэн байна. Тэрээр рэпперт “Би бараг л хувцасгүй байна” гэж хэлэхэд Уэст “Тийм болохоор л би чамайг сонгосон” хэмээн хариулсан гэдэг. Шүүхэд гаргасан өргөдлийн дагуу, Ан тухайн үед ил задгай дотуур хувцас өмссөн байсан гэжээ.

Шүүхийн баримтад дурдсанаар, Уэст бусад фон жүжигчид болон моделуудыг өрөөнөөс гаргах тушаал өгч, “[хохирогчийг] бэлгийн хүчирхийлэлд өртөх үеийн бичлэгийг хийж эхэлсэн” гэжээ.

Ан-гийн мэдээлснээр, Уэст түүнийг хоёр гараараа боомилж, “Хэд хэдэн хуруугаа ам руу нь хүчээр чихэж, гаргаж, удаа дараа давтан, хүчээр орал секс үйлдэж байгаа мэт дүр үзүүлсэн” бөгөөд энэ явдал нэг минутаас ч илүү үргэлжилсэн гэжээ. Мөн Уэст “Энэ бол урлаг. Энэ бол х- урлаг. Би бол Пикассо шиг” гэж хашгирсан гэж мэдүүлсэн байна.

Шүүхэд гаргасан өргөдөлд Interscope болон Universal Music Group-ийг мөн Канье Уэстийг клипний зураг авалтын үеэр хохирогчийн “Амыг нь боох” үйлдлийг хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлээр нэр дурджээ.

Өргөдөлд дурдсанаар, Уэстийн “Хүйсэд суурилсан, үзэн ядсан, хүчирхийлэлтэй холбоотой маргаантай үйлдлүүд нь Universal Music-д хэтэрхий их ашиг орлого авчирдаг байсан тул түүний хууль бус үйлдлүүдэд хяналт тавиагүй” гэжээ.

Шүүгдэгчийн Нью-Йорк мужийн “Хүйсэд суурилсан хүчирхийллийн тухай хууль”-ийг зөрчсөн үйлдлүүдийг үндэслэн загвар өмсөгч, жүжигчин бүсгүй шүүхийн шийдвэр гаргуулах, хохирлын төлбөр, өмгөөлөгчийн зардал, мөн “Сэтгэл санааны, бие махбодын болон нэр төрийн хохирол”-ын төлөө нөхөн олговор хүссэн байна.

Мөн Universal Music Group болон түүний нэр дурдсан салбар байгууллагуудыг “Бэлгийн дарамт, ялгаварлан гадуурхалттай холбоотой баримтжуулсан түүхтэй уран бүтээлчидтэй хамтран ажилласаар байгаа нь эмэгтэйчүүдийг системтэйгээр ялгаварлан гадуурхаж байна” хэмээн буруутгажээ. Мөн хөгжмийн студиуд болон “салбарын бусад нэр хүндтэй хүмүүс” уг хэргийг “нуухыг” оролдсон гэж мэдүүлсэн байна.

Жен Ан өөрийгөө “Хар арьст, хөгжлийн бэрхшээлтэй, трансжендэр, цагаач/дүрвэгч найзуудыг оролцуулан бүх хүний эрх тэгш байдлыг дэмждэг феминист” хэмээн өөрийнхөө олон нийтийн сүлжээний хаягт тодорхойлжээ. Тэрээр 2009 онд “America’s Next Top Model”-д оролцсоноос хойш загвар өмсөгч, жүжигчний карьерт амжилттай оролцож, “The Mindy Project,” “Criminal Minds,” “Grey’s Anatomy” зэрэг цувралуудын тусгай ангид дүр бүтээж байжээ.

Сүүлийн саруудад Канье Уэстэд холбогдсон хэд хэдэн шүүхийн нэхэмжлэл болон ажлын байрны маргаантай холбоотой асуудлууд гарсан боловч уг хэргээр тайлбар өгөөгүй байна. Мөн Universal Music Group-ийн төлөөлөгчид TheWrap-ийн хүсэлтэд шууд хариу өгөөгүй аж.

Kanye West Sued for Sexual Assault, Strangulation by ‘America’s Next Top Model’ Star Hired for 2010 Music Video

Jenn An, a former contestant on “America’s Next Top Model,” sued Kanye “Ye” West for an alleged sexual assault and strangulation in 2010.

What do you think?

31 Points
Upvote Downvote

Leave a Reply

NASA+ стриминг платформыг нэвтрүүллээ

NASA+ стриминг платформыг нэвтрүүллээ

Гэрлэсэн эрчүүд ганц биечүүдээс удаан хөгширдөг бол эмэгтэйчүүдийн хувьд байдал илүү төвөгтэй

Гэрлэсэн эрчүүд ганц биечүүдээс удаан хөгширдөг бол эмэгтэйчүүдийн хувьд байдал илүү төвөгтэй