Ялзарсан улаан лооль дахиж байхгүй: Зөвхөн хоёр генийг засварласнаар амттай улаан лооль ургуулах боломжтой боллоо. Өнөөдөр Nature сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар эдгээр генийг устгаснаар генийн өөрчлөлттэй улаан лоолийн глюкоз, фруктозын хэмжээ масс үйлдвэрлэлийн улаан лоольтой харьцуулахад 30%-иар нэмэгдсэн байна.
Түүнээс ч илүүтэйгээр, генийн засвар хийгдсэн улаан лооль одоо зах зээлд худалдаалагдаж буй улаан лоолийн жинтэй ойролцоо бөгөөд ургамлууд нь одоогийн сортуудын адил хэмжээний жимсийг өгдөг байна. Эдгээр үр дүн нь зөвхөн дэлхийн хэмжээнд улаан лоолийн чанарыг сайжруулахад туслахаас гадна жимс хэрхэн сахар үүсгэж, хадгалдаг талаархи ойлголтыг гүнзгийрүүлэх чухал алхам хэмээн судалгааны баг бичжээ.
Парис дахь Францын Хөдөө аж ахуйн судалгааны үндэсний хүрээлэнгийн жимс судлаач Кристоф Ротан уг судалгаанд оролцоогүй ч үүнийг “Өөрийн салбар болон түүнээс ч цаашид онцгой ач холбогдолтой” хэмээн онцолсон байна. Тэрээр, “Анхдагч зэрлэг зүйлсийн генийн өргөн олон янз байдлыг орчин үеийн сортуудыг сайжруулахад ашиглах боломжийг нээж байна. Энэ генийн олон янз байдал нь гаршуулалтын явцад тодорхой хэмжээнд алдагдсан” гэжээ.
Онцгой соус
Дэлхий даяар жилд 186 сая тонн гаруй улаан лооль үйлдвэрлэгддэг бөгөөд энэ нь улаан лоолийг дэлхийн хамгийн үнэтэй цэцэрлэгжүүлэлтийн ургацуудын нэг болгодог. Бусад ургацын адил улаан лоолийг ч мөн хүний хүсэл сонирхлыг илэрхийлэх шинж чанарууд, тухайлбал жимсний хэмжээ зэрэгт тулгуурлан гаршуулсан байдаг. Өнөөгийн тариалсан улаан лооль нь зэрлэг өвөг дээдсээсээ 100 дахин том бөгөөд энэ нь нэг ургамлаас гарах жимсний хэмжээг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулжээ.
Энэ асуудлыг шийдэхийн тулд Жан болон түүний хамтран ажиллагчид тариалсан улаан лоолийн төрөл (Solanum lycopersicum) болон хамаагүй илүү амттай зэрлэг төрөл зүйлсийн геномыг харьцуулан судалжээ. Тэд сахар үүсгэхэд оролцдог ферментүүдийг задлахад нөлөөлдөг уургийг кодлодог хоёр генийг олж илрүүлсэн байна. CRISPR–Cas9 генийн засварын технологийг ашиглан судлаачид эдгээр хоёр генийг идэвхгүй болгож, үүний үр дүнд ургамал нь өргөн тариалдаг сортуудаас хамаагүй амттай жимс өгч байгааг тогтоожээ.
Калифорнийн их сургуулийн (Дэвис) ургамлын биохимич асан Анн Пауэлл шинэ улаан лооль зөвхөн хэрэглэгчдийг баярлуулаад зогсохгүй, усгүйжүүлэх үйл явц шаарддаг улаан лоолийн паста зэрэг бусад бүтээгдэхүүн бэлтгэхэд зарцуулагддаг хугацаа, эрчим хүч, мөнгийг хэмнэх боломжтой хэмээн онцолжээ.
Пауэллийн хэлснээр, энэ судалгааны үр дүн бусад ургамлын хувьд ч ашиг тустай байж болох юм. Эдгээр генүүд олон төрлийн ургамлын зүйлсэд байдаг бөгөөд жимсэнд сахар үүсэх үйл явцыг тодорхойлдог механизм нь удаан хугацааны туршид эрдэмтдийн сонирхлыг татаж ирсэн аж.
Эх сурвалж: www.nature.com