ЯМАР МЭРГЭЖЛЭЭР СУРАХ ВЭ?
Ирээдүй үнэхээрийн сонирхолтой байна. Би бүр өмнөөс чинь мэргэжил сонгох дээр чинь догдолж байна, дүү минь.
За, Дэлхий ертөнц товчхондоо ийм байна.
САНСАР
Бид нарны системийнхээ 9 гаригийг л хичээлээс мэддэг. Гэтэл бид одоо 5000 гаруй гарагийг илрүүлчихээд байна. Марс дээр удахгүй хүн амьдардаг болчихно гэдэг нь тодорхой болчихсон. Тэгээд бүр цаашаа ч явах зам нээлттэй байна.
7 жилийн өмнө бид сансарт асар хурдтай явж буй солир дээр төхөөрөмж буулгаад үзчихсэн байна. Одоо марс дээр бичил уурхай, 3D хэвлэх технологиор үйлдвэрүүд барьж эхлэх гэж байна.
Дэлхийн хамгийн хүчирхэг, сансарт олон удаа гарч, бууж ирдэг, босоогоороо газардаж чаддаг пуужинг хувийн компани хийж байна. NASA мэтийн улсын байгууллагууд одоо хувийн тек компаниудаар гэрээлж ажлаа хийлгэдэг болчихлоо.
Элон Маскын компани уже 1000 гаруй интернетийн хиймэл дагуулыг сансарт гаргаад байна. Дэлхийн хүн амын бараг та нь одоо болтол интернетгүй амьдардаг. Антенна бараадаж интернетэд ордог үе өндөрч сансар дээрээс сүлжээ цацаад эхэлж байна. Удахгүй 12,000 ийм хиймэл дагуул дэлхийг бүрхэнэ.
Физик хөгжиж бид 6 жилийн өмнө алсын алсад хоёр хар нүх мөргөлдөж буй сансрын гравитацын долгионыг багаж дээр мэдэрч, байдгыг нь баталж чадлаа. Энэ өмнө нь зөвхөн математикаар байж болохыг нь харуулсан онол байсан юм.
Хоёр жил хүрэхгүйн өмнө бид нарыг 6.5 тэрбум нугалсан юм шиг масстай хар нүх гэдэг юмны гэрэл зургийг авч, байдгийг нь үзүүлж чадлаа. Бас л онол, таамаг гэж явдаг байсан зүйл.
Үүнийг хийхэд 200 эрдэмтэд дэлхийн энд тэндээс хамтарч ажилласан юм. Одоо нэг ухаантай хүний хийдэг нээлт гэж бараг үгүй. Хамтарч ажиллах дуртай, тэр нь боломжтой тийм эринд бид амьдарч байна. Нээлт хиймээр байвал багийн супер гишүүн л бай.
КОМПЬЮТЕР, ИНТЕРНЕТ
Хүн компьтертэй гараараа л харьцдаг үе улирах гэж байна. Хүн компьютертэй дуу хоолой, бодлоороо шууд харилцдаг болж байна. Бидний амьдрал улам хурдтай хөвөрнө гэсэн үг.
Бид утас, компьютер л интернетэд холбогддог гэж боддог байлаа. Одоо байж болох бүх эд хогшил интернетэд холбогдож эхэллээ. Чи хөшиг, жорлонгийн бочки, нохойны идүүр гээд л бодож болох бүх юмыг удирддаг боллоо.
Хиймэл оюун ухаан гараад ирлээ. Хүн компьютерийг програмчилж хөгжүүлдэг байсан бол компьютер өөрөө хэрэгтэй юмаа сурч чаддаг болчихлоо. Хүн хязгаар тавьж, чиглүүлж, сурахад нь хэрэгтэй датагаар л тэжээх хэрэгтэй боллоо.
2 жилийн өмнө Гүүглийн куантум компьютер дэлхийн хамгийн хүчтэй компьютерийн 10,000 жил хийх байсан тооцооллыг 3 минутад л тооцоолж аварга үсрэлт үзүүллээ. Одоо компьютер гацаад, халаад, уншихгүй байна гэдэг асуудал огт байхгүй болсон гэсэн үг энгийнээр хэлбэл.
Ийм компьютертэй байхад машин, барилга, байгалийн үзэгдэл, онгоц гээд бүх юмны загварыг компьютерээр гаргаж яг бодит хийсэн юм шиг туршиж, хөгжүүлж болно гэсэн үг. Маш их хөрөнгө, цаг, материал хэмнэнэ.
ДЭД БҮТЭЦ, ТЕХНОЛОГИ
Санхүүгийн, хүнсний, түүхий эд түгээлтийн гээд бүх дэд бүтцүүд тектоник шилжилтэд орчихлоо.
2009 онд эхэлж байсан дижитал мөнгө болох Биткойн гэдэг юман дотор өнөөдөр 1 триллион доллартай тэнцэх санхүүгийн хүч эргэж байна. Биткойноор чи Тесла машиныг үйлдвэрээс нь авч болно. Чи энэ мөнгийг дэлхийн хаашаа ч найзынхаа дижитал түрийвчрүү ямар ч банкаар дамжиж, дунд нь банкинд шилжүүлгийн хөлс хураалгахгүй шидэж болно. Энэ бол хүлээн зөвшөөрөгдчихсөн мөнгө болчихлоо.
Дэлхийн хамгийн том сургууль гэгддэг Khan Academy өнөөдөр 50 сая хүнийг 190 оронд сургаж, боловсролыг хүргэж байна. Монголд манай Hippocards гэхэд л 450К сурагчтай, өдөрт 100К хүн аппруу ордог гээд боддоо. Боловсрол хямд, хүн бүрт хүрдэг болчихлоо.
2012 онд анхны цахилгаан машины масс үйлдвэрлэл Tеслагаар эхэлж байлаа. Одоо бүх үйлдвэрлэгчид жолоочгүй явж чаддаг, цахилгаан машин хийцгээж ширүүн уралдаж байна. Ашгүй ийм машинд зэс маш их ордог усраас манай Оюу Толгойн зэс их эрэлттэй байхаар байна.
Ийм машины шинэ үед олон төрлийн мэдрэгч хийдэг, програмчлалыг нь хөгжүүлдэг, үйлдвэрийнх нь роботуудыг хөгжүүлдэг, шинэ супер материал судалдаг гэх мэт тасархай ажлын байрууд дагаад дэлгэрч байна.
Aмерикт 3.5 сая ачааны машины жолоор нар байдаг. Монгол залуус их хийдэг ажил. Энэ ажил харин тун удахгүй алга болох гэж байна. Вэймо гэдэг компанийн жолоочгүй машин 16 сая километрийг жинхэнэ зам дээр яваад үзүүлчихлээ.
Баттерэйны технологи яг үсрэнгүй хөгжөөгүй байгаа ч үйлдвэрлэл нь маш масс хэлбэрт орж үнэ нь сүүлийн арван жилд бараг 10 дахин хямд болж чадлаа.
Баттерэй хямдарна гэдэг бол бид энерийг зөөж, хадгалж чаддаг боллоо гэсэн үг. Энерги хаана байна тэнд амьдралыг цэцэглүүлж болдог. Төвийн шугам, тогны утасгүйгээр хаана ч тансаг амьдарч болно гэсэн. Амьдрал шал өөр болж байна.
Нарны эрчим хүчний хураагуур технологи хамгийн сайн нь 22% орчмын энерги шингээлттэй байдаг. Гэтэл 2020 онд энэ тоо 26% гараад, нотлогдоод өсч байна. Ойлгож байна уу? Нар, супер баттерэй байхад … тэнд тухтай амьдрал байна. Хот гэдэг ойлголт эвдэгдэх гэж байна.
Агаарын чийглэгийг ус болгодог технологи бас явж өгч байна. Бас л нарны тог байхад агаараас 2000 литр ус авч болдгийг үзүүлчихсэн байгаа.
ХҮНС, БИОЛОГИ
Босоо фарминг хөгжиж байна. Заавал газар хагалж байж ногоо тарьдаг гэсэн ойголт эвдэгдэж байна. Сингапур мэтийн орнуудаас эхлээд ногоо тарьдаг цамхаг гэдэг юмыг дэлгэрүүлээд эхэллээ.
20,000 булчингийн нарын эдийг лаборатори дотор ургуулж маш нарийвчлалтай бүтэцтэй жинхэнэ махнаас ялгагдах юмгүй үхрийн махыг ургуулж чадчихаад байна. Кг хиймэл махны үнэ жинхэнээсээ тун удахгүй хямд болох гэж байна. Сингапурт хиймэл тахиан мах зарахыг одоо хуулиараа зөвшөөрчихсөн байгаа.
Стем эс буюу үүдэл эсийн технологиор хүний биеийн бүх эртхэнг ургуулж болдог болоход ойр байна. Хүн анх үүсэхдээ нэг л немо шиг ганц эс байдаг даа… Тэр эснээс л бусад өөр хоорондоо ялгаатэй эсүүд үүсдэг дээ.. Энэ байгалийн замналыг хиймлээр, үе алгасч хийдэг болно гэсэн үг.
Хүний дархлааны эсийг дураараа шахуу био хак хийж зорилго, хийдэг юмыг нь өөрчилдөг болж байна. Хорт хавдарлуу яг оновчтой онилж дархлааны эсүүдийг анч ноход шиг дайруулдаг болно гэсэн үг.
Ёс зүй талын хэл ам татуулсан гень засварлах технологи бас туршигдаад батлагдчихсан явж байна. Хүнийг төрөхөөс нь өмнө удмын мэдээллэлд нь засвар оруулж болно гэсэн үг. Ингэснээр үс нь бууралтддаггүй хүн, асар үнэрч хүн, алив нэг өвчнийг төрөлхөөсөө тусдаггүй хүн… гэх мэт онцгой хүн төрөх боломжийг олгох технологи юм.
ДҮТНЭЛТ
Дүү минь… мэддэг хэдхэн хичээлээрээ ирээдүйгээ бүү төсөөл. Хүмүүсээс сонссон хэдхэн мэргэжлээрээ өөрийгөө бүү хайрцагла. Олон хүнээс асуу, олон юмыг сонирхож унш. YouTube гэж сайхан багш байна. Сайн ух. Сонирхолдоо автаж чаддаг бай. Ирээдүй чинь далай шиг цэлийж байна. Үргэлж сониуч бай.

Return to “АЖИЛ МЭРГЭЖИЛ, МӨНГӨ САНХҮҮ, БИЗНЕС, КАРЬЕР”
- ФОРУМЫН ТУХАЙ
- - ФОРУМЫН ДҮРЭМ
- - ФОРУМЫН САНАЛ ХҮСЭЛТ АВАХ
- 1. УРЛАГ, УРАН САЙХАН
- - КИНО УРЛАГ - MOVIES
- - - Кино Talk
- - - Кино Задлан
- - - Alimaa's movie guide
- - - Rusty Talks
- - ХӨГЖМИЙН ЕРТӨНЦ - MUSIC
- - - Rap, Hip Hop, Trap music
- - - - Real
- - - - slemreepa
- - - Electronic music
- - - - Yalalts Parade
- - - Rock, alternative, indie, pop music
- - - - Tamiraa's Mix
- - - - Nyamka Ns
- - - K-pop music
- - - Пянз сонирхогчид
- - МОНГОЛЫН YOUTUBER, VLOG
- - - The Mongolian Family
- - - Mesmerism
- - - Positive mongolians
- - - Mongolian Youtuber Tushig
- - - KONGOLIA TV
- - - Ganzaya Gn Vlog
- - - Tugo OneSixteen
- - - DamisUna B
- - - Ardiin Ania Gigi
- - - Xaliuna's Channel
- - - Suwdaa Sherwood
- - - Takuma mini
- - - IZ
- - - Zolboo TV
- - - Your Ashe
- - - Town Channel
- - - Rokit Family Stories
- - - Altak's VLOG
- - - Binny TV
- - ПОДКАСТУУД
- - - Baliar Oodrog Podcast - OkoD
- - - Unlock podcast
- - - Битгий Сонс подкаст
- - - Ideree podcast
- - - Zolo Show
- - - The Keks Podcast
- - - Uhutulbur podcast
- - - Bidnii Nuuts Podcast
- - - MANDUULERO
- - - Дэлхийн Монголчуудын MGLRADIO 88.3
- - КОНТЕНТ, НЭВТРҮҮЛЭГ SHOW
- - - Улаан бал
- - - Зэвүүн Talk show
- - - The Late Night with Miko
- - - Urban Talk
- - - The Voice of Mongolia
- - - Mongolia's Got Talent - Авьяаслаг Монголчууд
- - - Post marathon
- - - Wolarsen Namuun
- - - VADDA MAGAZINE
- - ХОШИН УРЛАГ, ТЕАТР
- - - Шинэ үе продакшн
- - - UB Comedy Club
- - - Comedy Lab
- - - FunTimeKiller
- - - Даам Спорт Сонирхогч Гангстер Гаруудын Пейж
- - - iNeeMTGiiZaLuu
- 2. ХОББИ
- - ГИШҮҮДИЙН БЛОГ
- - АЯЛАЛ БОЛ АМЬДРАЛ
- - - Миний аялсан 1000 хот
- - - World Wanderers Дэлхийгээр Аялагчид
- - - Gombo Chuluun
- - ХООЛОНД ДУРЛАГСАД
- - - Artger
- - - PUNKY CHEW ASMR
- - - Home Cook - Гэртээ тогооч
- - ГЭРИЙН ТЭЖЭЭМЭЛ АМЬТАН СОНИРХОГЧИД
- - АВТОМАШИН, МОТОЦИКЛЬ СОНИРХОГЧИД
- - - Автомашин сонирхогчид
- - - - Cardoctor.mn
- - - - Autochem LLC - Podcast
- - - Мотоцикль сонирхогчид
- - ЗАГАСЧИДЫН ФОРУМ
- - АН ГӨРӨӨ СОНИРХОГЧИД
- - МОНГОЛ SNEAKER ТОЛГОЙТНУУД
- - ГЭРЭЛ ЗУРАГ СОНИРХОГЧИД
- 3. БОЛОВСРОЛ, МЭДЛЭГ
- - УЛС ТӨР, НИЙГЭМ ЭДИЙН ЗАСАГ
- - ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
- - - Иргэний эрх зүйн хороо
- - ГАДААД ХЭЛ СУРАЛЦАГЧДЫН ФОРУМ
- - - Langug Education
- - ФИЛОСОФИДОХ ТАЛБАР
- - - С.Молор-Эрдэнэ
- - - Философи Сэтгэл судлаач Б.Санчир / Санчо
- - НОМ - УТГА УРАН ЗОХИОЛ, ШҮЛЭГ, ЯРУУ НАЙРАГ, РОМАН, ТУУЖ
- - - URAN-Audio Drama-ZOHIOL
- - ГАР УТАС, КОМПЬЮТЕР, ТЕХНИК ТЕХНОЛОГИ СОНИРХОГЧИД
- - АЖИЛ МЭРГЭЖИЛ, МӨНГӨ САНХҮҮ, БИЗНЕС, КАРЬЕР
- - - ZOLKO Zolbadral Batmunkh
- - - Boloroo Business Urug
- - - IdeaPlus Podcast Official
- 4. ТҮҮХ, ШИНЖЛЭХ УХААН, ЦЭРЭГ АРМИ
- - ТҮҮХИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ - HISTORY
- - - TUUH.mn
- - - Дэлхийн түүх - KhanAcademyMongolian
- - - Монгол Тулгатны 100 эрхэм
- - ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦ, ШАШИН СУДЛАЛ, САНСАР ОГТОРГУЙ
- - - Сансрын Илчлэл
- - - SAudio
- - - Gej Yu Ve ?
- - - Apox TV
- - - Quantum Mongolia
- - - Улаан Бургер
- - - Mr. BaDo
- - - Skywoker Productions
- - - ? Vuja De
- - - SEREHUI Podcast
- - ЦЭРЭГ АРМИ, ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ
- - - MIDNIGHT суваг
- - - Tsust Suvag
- 5. ЭРЧҮҮД БА ЭМЭГТЭЙЧҮҮД, ФИТНЕС
- - ЭРЧҮҮДИЙН ЯРИЛЦАХ ЗҮЙЛС
- - - Эрчүүд Подкаст
- - - Dr. Гоожуур
- - ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЯРИЛЦАХ ЗҮЙЛС
- - - Anu Harchu
- - - Huurnel Talk
- - - Amina Erdene
- - - Waiting Room Production
- - - Khulan Nemekhbayar
- - ФИТНЕС, БИЕ БЯЛДАР, ЭРҮҮЛ МЭНД, ХООЛЛОЛТ
- - - RD клуб