Гол усыг хэрхэн зөв гатлах вэ?

#1
Усан саад гатлах нь оффроудын сүртэй төдийгүй машин, доторх хүн хоёртоо аюултай үзвэр байж таарна. Гол гатлахад усны гүнээс бус, ёроолоос нь болгоомжлох ёстойг хашир жолооч нар юу эс андах вэ. Голын ёроол сул зөөлөн, “суучхаж” болзошгүй бол урьдчилан машинаасаа татлага бэхэлж сул үзүүрийг нь дээвэр дээр юм уу нээлттэй цонхоороо машиндаа оруулчих.
Анхаарах зүйл нь аажуухан яваарай. Огцом хаазалж, хурдтай дайрч орж болохгүй. Яагаад гэдгийг тайлбарлая. Дайрч орсон даруйдаа усны эсэргүүцэлд цохиулсан машины хурд саарч, ус моторын хэсэгт орж ирнэ. Хурдтай эргэж буй радиаторын сэнсний далбан капотон дотор ус цацалснаас болж хөдөлгүүрийн агаар оруулах хоолойгоор ус дүүрэх аюултай нөхцөл үүснэ. Улмаар жин хөнгөрсөн машины дугуй ёроолоос хөндийрч хий эргэж эхэлмэгц даялсаар голын гүн хэсэг рүү хөвдөг. Сулж хөвж буй машин инерцээсээ болж голын зөөлөн ёроолд мостоороо тулж гацах аюултай.
Ийм юм болгохгүй гэвэл яах ёстой вэ? Голын ус руу хөдөлгүүрийн дундаж эргэлт, бага хурдтай орохоор тооцоолно. Хүндрүүлсэн арааг залгана (шатлалтай хуваарилах хайрцагтай тохиолдолд хүндрүүлсэн арааг хоёрт нь), машин тань хуваарилах хайрцаггүй стандарт механик юм уу автомат хурдны хайрцагтай бол нэгдүгээрт нь хийж гол гатална.
Усны эсэргүүцэл мэдрэгдэж хурд саарахаар болоод ирмэгц 5-8 км/цагийн жигд зөөлөн хаазтай урагшил. Ийм хурдтай урагшлах тохиолдолд моторын хэсэг, бүхээгт ус харьцангуй бага нэвтэрдэг. Гол гатлах явцад, ялангуяа голын ёроол элсэрхэг, шавартай, урсгал ширүүн бол зогсож болохгүй. Зогссоноос болоод машин голын зөөлөн ёроолд суучихвал хүнд машин механизм, хүчтэйхэн лебёдкагүйгээр татаж гаргах тухай санах ч хэрэггүй болно.
——
Офф Роуд тоноглолыг Офф Роуд шопоос
Дэлгэрэнгүй мэдээллийг 99068523
Хүннү Моллын баруун хойно — Доктор авто сүлжээ



Post Reply

Return to “Автомашин сонирхогчид”

ULAANBAATAR WEATHER