FULLTIME БА AWD ХОЁРЫН ЯЛГАА ЮУ ВЭ?

#1
FULLTIME БА AWD ХОЁРЫН ЯЛГАА ЮУ ВЭ?
Хүмүүсийн хамгийн их ашигладаг мөртлөө гүйцэд ойлгож амжаагүй нэгэн зүйлийг тайлбарлах гэж оролдъё.
Fulltime ба AWD хоёрын ялгаа юу вэ ? гэж их асуудаг. Үүнийг ялгааг тайлбарлахын тулд AWD, 4WD, FWD, RWD болон Fulltime, Part-time гэх ойлголтыг өгөх нь зүйн хэрэг болов уу.
•#AWD гэдэг нь "All Wheel Drive (Бүх дугуйн хөтлөгч)" гэсэн үгний товчлол. Субару үйлдвэрийн хувьд SYMMETRICAL AWD системийг ашигладаг.
°#4WD гэдэг нь "4 Wheel Drive (4 дугуйн хөтлөгч)" гэсэн утгатай ба хэрэв та анзаарсан бол SUV ангиллын машинуудад ихэвчлэн хэрэглэгддэг, туслах хроптой байдаг.
°#FWD гэдэг нь "Front Wheel Drive (Урд дугуйн хөтлөгч)" гэсэн утгатай ба Субару үйлдвэрээс 1500cc Импреза-д ашигладаг.
°#RWD гэдэг нь "Rear Wheel Drive буюу (Хойд дугуйн хөтлөгч)" гэсэн утгатай ба Subaru BRZ машинд хэрэглэгддэг.
☆#Fulltime гэдэг нь махчилж орчуулбаас бүтэн цаг буюу бидний машинтайгаар холбож бодвол үргэлж гэдэг утгаараа орох ба "Үргэлж бүх дугуйн хөтлөгч ажиллана" гэсэн санаа юм. Энэ нь жолооч ямар нэгэн байдлаар drivetrain буюу хөтлөх механизмийг өөрчлөхгүй гэсэн үг.
☆#Parttime гэдэг нь махчилж орчуулбаас хагас цаг гэсэн утгатай ба бидний хувьд "хэрэгтэй үедээ" гэдэг утгаар ашиглана.
Энэ нь 4WD системд ашиглагддаг. 4WD нь AWD системээс ялгарах зүйл нь хэрэгтэй үедээ залгаж, салгадаг мөн хропны машинд эзлэх зай, хэмжээ илүү том байдаг.
Харин PARTTIME гэдэг нь хэзээ ч AWD гэдэг системтэй холбогдохгүй.
● Нэмэлт : Dual Range
Dual Range гэдэг нь бидний хэлж заншсанаар хүндрүүлэгчтэй хроп.
4WD машинд (залгаж/салгадаг мосттой машинд) •4H •4L •2H гэсэн товчлол байдаг.
Энэ нь
¤4H- 4 High Range- 4 дугуй өндөр эргэлт
¤4L- 4 Low Range- 4 дугуй бага эргэлт
¤2H- 2 High Range- 2 дугуй өндөр эргэлт
▪︎гэсэн утгатай ба
DUAL RANGE хропонд ▪︎4H ▪︎4L байдаг.
4H (High Range) дээр энгийн хроп шиг явах ба 4L (Low Range) дээрээ хропны дамжуулгын коэфициэнт багатай байх ба энэ нь хропоор дамжиж хөдөлгүүрт очих ачаалал бага байснаар машин хүч алдалгүй явдаг.
Эх сурвалж: Altansukh Gankhuyag



Return to “Автомашин сонирхогчид”

ULAANBAATAR WEATHER