Массны бэлтгэл хийхдээ гаргадаг хамгийн том #5_алдаанууд!

#1
Массны бэлтгэл хийхдээ гаргадаг хамгийн том #5_алдаанууд!
Image


За Сайн уу? Залуусаа массны үе эхэллээ гадаа бага багаар хүйтэрч эхэлж байна 🙂
Тэгэхээр масс авах хамгийн сайн тохирсон цаг хугацаа, өвөл ч даарахгүй 😅

За эхэндээ та нар идэж байгаа өдрийн калори дээрээ 200-400 калори нэмчих. Биеэ сайн чагнаж толинд өөрийгөө харж бай 7 хоногтоо 1 удаа зураг дараад явж болно.

1. #Ямар_ч_бэлтгэлийн программгүй эхлэх маш муу‼️, бэлтгэлийн ачааллаа тэмдэглэж байх хэрэгтэй (би зөндөө давтаж хэлдэг) хэтэрхий их ачаалалтай эсвэл хэт бага ачаалалтай бэлтгэл хийгээд байвал үр дүн гарахгүй ээ эхний 7 хоногоос дараа дараагын 7 хоногт багаар өргөж байгаа жингээ бас давталтаа нэмнэ. Авч байгаа илүүдэл калорио ашиглах хэрэгтэй.

2. #Дэглэм зүгээр бие рүүгээ хамаагүй хоол хүнс чихээд байх биш‼️ болж өгвөл 80% эрүүл хоол, 20% дуртай хоол тэгвэл маш сайн. Тэгэхдээ ойлгомжтой өдрийн авах уураг, нүүрс ус, тосоо хэмжээндээ тааруулж иднэ. Хамаагүй шим тэжээлгүй хоол идээд байвал, өөхний эсүүд чинь маш хурдан нэмэгдээд байна. Булчиндаа тэжээл өгч чадахгүй гэсэн үг. Хэдий чинээ их өөхний %-аа биедээ авна төдий чинээ булчин масс муу авагдана.

3. #Нойр маш чухал бид нар бага унтсанаар бие маань бүрэн сэргэлтээ авч чадахгүй ээ, кортизол даавар ихэснэ энэ нь (стрессний даавар). Тэгэхээр эр даавар буюу Тестостерон даавар буурна. Бид нарын биеийн булчин масс нэмэх маш чухал гормон/даавар/ шүү‼️
Нойр сайн аваагүй хоносны дараа бие ядраад жоохон ууртай байдаг бас хүчгүй байдаг шүүдээ. Ингэснээр бэлтгэлээ сайн хийж чадахгүй гэдгийг санаарай. Унтаж байхад бие организм маань сэргэлтээ авч байгаа гэсэн үг.

4. #Буруу_дасгалнууд сонгох‼️
Бид нар биеэ ургуулмаар байвал түүндээ таарсан ачаалал биедээ өгөх хэрэгтэй байдаг. Нэг дор олон булчин ажлуулдаг дасгалууд үндсэн суулт, таталт, шахалт, турник суниах, мөрний шахалт гэх мэт дасгалууд маш сайн яагаад гэвэл ийм хөдөлгөөн хийхдээ бид нарын бие нэг дор олон булчин ачаалуулж, дасгал хийсний давуу тал нь эр даавар/тестостерон илүү их ялгаруулна‼️ Төхөөрөмж нь дээр ачаалуулж болно тэгэхдээ бэлтгэлийн ихэнх дасгал сул жин дээр байвал илүү ашигтай.

5. #Кардио дасгал хийхгүй байх. Масс-ны үед кардио хийвэл давуу тал нь та нарын бие организм хурдтай байна. Тэгэхээр шингэлт сайтай бас хоолны дуршил өндөр байна 😉
Масс авч байгаа үед нэлээн их хоол шингээх шаардлага гарна тэрэнд тустай! Бас кардио амьсгал их шаарддаг төрлийн дасгал зүрхэнд маш сайн нөлөө үзүүлнэ. 7 хоногт 2-3 удаа 30 минутаар хийх хангалттай.

Та нарт иймэрхүү зөвөлгөөнүүд таалагдаад байвал #Like & #Share дэмжээрэй тэгвэл би цаашдаа илүү их гоё зөвөлгөөнүүд оруулахыг хичээнэ.
Олон жил гадаадад сурч амьдарч байсан Personal trainer эрхтэй, дипломтой/багш дасгалжуулагч/ Д. Очирхуяг

Инстаграм хаягыг дагаарай:
https://www.instagram.com/hitecnutritionmongolia/



God is a DJ

Return to “ФИТНЕС, БИЕ БЯЛДАР, ЭРҮҮЛ МЭНД, ХООЛЛОЛТ”

ULAANBAATAR WEATHER