Би нэг олон улсын байгууллагад орчуулагчаар ажилладаг. Ажлын ачаалал багатай үед ажиллахаар өөр нэг төсөл дээр мөн орчуу

#1
Асуулт: Би нэг олон улсын байгууллагад орчуулагчаар ажилладаг. Ажлын ачаалал багатай үед ажиллахаар өөр нэг төсөл дээр мөн орчуулагчаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Гэтэл өмнөх байгууллагын захиргаанаас намайг давхар ажил эрхэлбэл цалинг бууруулна гэсэн. Би ингэж хоёр байгууллагад ажиллаж болох уу? Ингэснээр миний цалинг бууруулах үндэслэл бий юу?

Хариулт: Таныг зэргэцсэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа гэж ойлгож болох юм байна. Хөдөлмөрийн тухай хуулинд "Хуулийн этгээдэд эд хөрөнгө захиран зарцуулах эрх мэдэл хэрэгжүүлэх ажил, албан тушаалд ажилладаг ажилтан адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг өмчийн бусад төрөл, хэлбэрийн өмчлөгчтэй эрхэлж байгаа ажил, албан тушаалтайгаа ижил, эсвэл удирдах, хяналт тавих шинжтэй ажил, албан тушаалд ажиллахаар зэрэгцсэн гэрээ байгуулахыг хориглоно" гэсэн байна. Хуулийн дээрх заалтад таны эрхэлж байгаа орчуулагчийн ажил хамаарахгүй байгаа учир зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж болно. Мөн дээрх үндэслэлээр захиргаанаас таны цалинг бууруулна гэсэн нь үндэслэлгүй шаардлага юм.

http://metuf.mn/home/mn/huuli-erh-zui/h ... en-tsermaa


Return to “ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ”

ULAANBAATAR WEATHER