Зөвшөөрөл хэрхэн авах вэ? www.ezagas.mn

Загасчлал бол бясалгал
Forum rules
Сэдэв нээх видео заавар үзэх https://www.facebook.com/MensLifeMongol ... 700816107/
Форумын дүрэм https://mfc.mn/viewtopic.php?f=90&t=7
Post Reply
User avatar

Topic author
emil.michel-aus-lönneberga
Posts: 80
Joined: Tue Nov 12, 2019 11:50 pm
Location: Ireland

Зөвшөөрөл хэрхэн авах вэ? www.ezagas.mn

Post by emil.michel-aus-lönneberga »

www.ezagas.mn
Хэнтий аймгийн Онон, Балж голын загас агнуурын бүс нутагт ахуйн зориулалтаар агнах, барих загасны зөвшөөрлийг цахимаар олгох ажлыг турших, улмаар нэвтрүүлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хэнтий аймгийн БОАЖГ, Дадал, Норовлин, Баян-Адрага, Биндэр, Батширээт сумдын Засаг даргын тамгын газар, Онон голын загас агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч “Онон голын загасчдын клуб” ТББ, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран ажиллаж байна.

Энэ сайтаар дамжуулан Хэнтий аймгийн Онон, Балж голуудын загас агнуурын бүс нутагт менежментийн төлөвлөгөөнд үндэслэн тогтоож БОАЖЯ, Хэнтий аймгийн ИТХ-аар баталгаажуулсан тооны дээд хязгаарын хүрээнд загас агнах, барих зөвшөөрлийг олгоно. Та бүхэн ezagas мобайл аппликейшн ашиглан зөвшөөрлөө авах бас шалгах боломжтой. Мөн өөрийн зөвшөөрлийн талаарх мэдээллийг g-mobile гар утаснаас 131516 дуаарт мессеж бичиж авч болно.

1. Системд нэвтрэх
Image

2. Зөвшөөрөл авах хуудсанд шилжих
Image

Хэрэглэгчийн хянах самбараас шилжих. Зөвшөөрөл авах товч дээр дарах.
Image

Нүүр хуудаснаас загас агнуурын бүс нутаг хуудас руу орно. Загас агнуурын бүс нутаг хуудаснаас загасчлах газраа сонгоод Зөвшөөрөл авах товч дээр дарах.
Image

3. Зөвшөөрлийн мэдээллийг бөглөх
Загасчлах газар, хугацаа болон загасны нэр төрөл, тоо хэмжээг сонгож хураамжийн хэмжээг бодуулна.
Image


Сэдэвт хариулахын тулд бүртгүүлэх шаардлагатай
Дээр байгаа 5 сошиал аккаунтаар дамжин бүртгүүлэх эсвэл и-мэйл хаягаар бүртгүүлэх боломжтой

Post Reply

Return to “Загасчидын форум”