Чонын ухааныг сургаар биш нүдээр үзсэн, биеэр мэднэ би. Чоно агнах авлана энтэр гэсэн яриа хөөрөө сонсоход миний л чихэ

#1
Чонын ухааныг сургаар биш
нүдээр үзсэн, биеэр мэднэ би.
Чоно агнах авлана энтэр гэсэн яриа хөөрөө сонсоход миний л чихэнд огт наалдаггүй харин дургүй минь хүрдэг дээ. Улсын хилийн 418- р багана Асгатын заставын хариуцсан хэсэг Хангилагын гол гэх газар хилийн баганаас ердөө л 30 метр газар жалганд үүссэн газрын хэвгийг цааш нь гүнзгийлэн ухаж чоно үүрээ зассан агаад гэрийн эзнийг "Бөөн саарал " гэргийг нь "Бөгөөн саарал" гэх бөгөөд хилийн манааны хилчдийг тэр хоёр чоно ч бараг л нэрээр нь хэлэх шахуу. Онгон дагшин нутагтаа эзэн, хятадын биш Монгол улсынхаа хил зурваст орон гэрээ барьсан энэ хоёр чоныг Асгатын заставын хилчид их хайрлах агаад тэднийг авлах агнах санаа агуулсан хэн гуай ч тэдний дунд үгүй хэн нэгнээр авлуулах ч үгүй. Ийм л дархлагдсан 2 чоно заставын хилчдтэй хамт Онгон хилийн харуулд миний мэдэх лав л З жил болсон. Нэг удаа Хангилагын постонд үүрэг гүйцэтгэн хятад тал руу дурандаж байтал " Бээжин 69" хар хурдаараа нэг амьтан хөөж хилийн зогоонд тулах шахуу зогсоход өмнө нь хурд мэдэн зугтааж явсан чоно дөнгөж Монголын хил давмагцаа хурд сааж бөг бөг шогшиж бүр сүүлдээ нохой аятай оцойн сууж өнөө хэдэн хятад руу өлийн харж одоо та нар яахийм гэсэн аятай аяглаж байгаам! Үнэндээ улсын хил дээр буудах ёсгүйг "Бөөн сааралд " хилчид заагаагүй ч мань хоёр чоно бол мэдэхийн дээдээр мэднэ. Намрын хадлангийн цагаар Наран, Дарьганга сумын энгийн ардууд өнөө хоёртой таарч авлах санаатай хөөхөд хятадын тал руу харайж ормогц оо эд одоо яахийм гэсэн царайтай эргэн харж гэлдэрсээр далд ордог гэх яриаг олон сонссон. Чоно ч нээрээ тал хээр нутгынхаа салхиар хөглөгдсөн хийморлиг ухаалаг амьтан ! Хэн дуртай нь хөөж буудах санаа агуулах хэрэггүй ээ! Их яривал эмч чоно байдаг !! ккк Нэгэн хурандаа Ийн өгүүлжээ.


Return to “АН ГӨРӨӨ СОНИРХОГЧИД”

ULAANBAATAR WEATHER