Чоно өс санадаг амьтан боловч сүрхий ач санадаг амьтан !

#1
Тэртээ олоон жилийн өмнө нэгэн эгэл малчин айлын хүү адуугаа манан шөнийн тэнгэр дэхь оддыг ажин хэвтэн байж гэж гэнэ! Аавынхаа өгсөн бууг хажуудаа тавьсан учир айх эмээх зүйлгүй мэт ажин түжин амар тайван санагдана! Гэтэл тэр аниргүй нам тайваныг эвдэн араас сэмхэн гэтэх араатны хөлийн чимээ дуулдаж гэнэ!
Галтай буугаа шүүрэн авч эмээн харваас цасан цагаан өлөгчин чоно зогсох агаад сарны гэрэлд савдаг лугаа сүртэй гайхам үзэгдэнэ! Сайн анзаарваас ганцаар биш зүрх цагаан зүстэй бэлтрэгээ дагуулжээ! Сонин содон зүйл гэвээс цас мэт цагаан тэр чоно аюул заналхийлсэн догшин дүргүй агаад айж эмээсэн агаад гуйж наминчлах мэт ая байдалтай ажээ! Хүү жаахан уужирч хүүхдийн сониуч зангаар сайн шинжвэл! Зүрх цагаан бэлтрэг амаа үл хаах бөгөөд өвдөж шаналсан байртай гиинах аж ! Зүрх цагаан бэлтрэг рүү ойртон харваас аманд нь нэг зүйл байх юм гэнэ !
Image

Лавлан харвал хуруун чинээ иртэй яс тагнайд нь тэг дундуураа зоогдсон байх аж! Хүн юм хойно аргагүй яах гэж тэр 2 түүн дээр ирсэн учрыг ойлгов гэнэ! Хурц шүдээрээ цуу татах вий гэж эмээвч хүний нинжин сэтгэлээр гайтай тэр ясыг суга татан хаяжээ! Эх хүү 2 санаснаа гүйцээж хэрэгээ бүтээлээ гэсэн шиг чимээгүйхэн шогшиж оджээ! Тэр нэг сонин учирлаа хойш хэдэнтээ хавар өнгөрч залуу хүү эрийн цээнд хүрч ханагар эр болж гэнэ! Адуу мал нь арван мянга хол давж гэргий авч гэр тусгаарлажээ! Айл хотлоороо ганцхан залуугын малнаас л өнчин ишигний гарлага үгүй өсөж байгааг ам булаалдан гайхах аж! Эдний малыг чоно хариулдаг эднийхэн нутгын савдагтай нөхцөж хөрөнгө чинээ цуглуулсан гэнэ лээ!

Тэгнээ тэр ганцхан тэднийхийг гай гамшиг тойроод байсан нь тийм учиртай байж гэж хэн нь эхлүүлсэн нь үл мэдэгдэх яриа явах болжээ! Хүү ч өөрөө гайхаж сониучирхах аж! Гэтэл шилмэл сайхан хэсэг адуу нь алдагдаж хүү адууныхаа эрэлд мордох болов! Өдөржин эрж хайсаар гэгээ тасран од гялалзахтай зэрэг эмээлээ дэрлээд хээр хоноглохоор болж! Элдвийг бодон хэвттэл яах аргагүй адууны туурайн чимээ ойрмогхон дуулдах юм гэнэ! Өндийн суугаад харвал яалт ч үгүй хэсэг адуу түүний зүг давхилдах аж !

Гэвч хэн нэгэнд туугдаж яваа хэрнээ! Эзэн адуучин нь үл үзэгдэнэ! Адуу ойртон ирэхэд өөрийнх нь эрэл болсон өнөө хэдэн хүлэг нь байж гэнэ! Ямар буянтай хүн ийм их тус болсоныг харах гэсэн хүний бараа огт алга ! Морьд нь жигтэйхэн айсан шинжтэй хамар самсаа нь сарталзаж амьсгаа нь дээрдэжээ! Гайхаж балмагдан гүй э энэ чинь зүүдүү гэж дэн дун зогсохыг Зүрх цагаан азарган чоно хадан дээрээс ширтэн зогсох ажээ! За тэгээд үг үсэгийн алдаа гээд загнаад байваа сба сба ккккк

Source: https://www.facebook.com/groups/462888740472437


Return to “АН ГӨРӨӨ СОНИРХОГЧИД”

ULAANBAATAR WEATHER