News.mn: Өдгөө 36 настай Леброн Жэймс баруун шагайны бэртлийн улмаас энэ улирал нийтдээ зургаан долоо хоног буюу 20 тогл

#1
Өдгөө 36 настай Леброн Жэймс баруун шагайны бэртлийн улмаас энэ улирал нийтдээ зургаан долоо хоног буюу 20 тоглолт дараалан талбайд гараагүй. NBA-д 18 дахь улирлаа өнгөрүүлж буй түүний хувьд дахин урьдынх шигээ тоглоно гэдэг эргэлзээтэй болж иржээ. Сакраменто Кингс багт 110-106 гэсэн харьцаатай хожигдсоны дараа Леброн Жэймс “Дахин 100 хувь бэлэн болох боломжгүй гэдгээ ойлгож байна. Би замналдаа дахин хэзээ ч 100 хувь бэлэн болохгүй. Гэхдээ би талбайд гарч багтаа ялалт байгуулахад нь тусалж чадна гэдгээ мэдэж байна” гэв. Зургаан долоо хоногийн дараа талбайд гарсан эхний тоглолтодоо Леброн Жэймс 32 минутыг талбайд өнгөрүүлэн 16 оноо, найман самбараас бөмбөг авалт, долоо ашигтай дамжуулалт, таван бөмбөг алдалт гэсэн үзүүлэлтийг толилуулжээ. Лос Анжелес Лэйкерс баг сүүлийн долоон тоглолтынхоо зургаад нь хожигдож, өрнөд бүсийн долдугаар байр руу унаад буй. Улирал дуусахад ердөө найман тоглолт үлдсэн. Хэрэв тэд дээшээ байр ахиж чадалгүй энэ хэвээрээ улирлыг дуусгавал плей-оффт орохын тулд хасагдах шатны галзуу ганц тоглолтыг хийнэ. Бүсдээ долоогоос аравдугаар байранд орсон дөрвөн баг хоорондоо ганц тоглолт хийж, ялсан хоёр баг нь плей-оффт шалгарах болно.

Image



Өчигдөр/2021.05.03/ Торонто Рэпторс багт хожигдсоныхоо дараа Леброн Жэймс “Юу ч тохиолдсон бай бид плей-оффт орох л болно. Тэр плей-оффт орохын тулд ганц тоглолт хийх санааг гаргасан хүнийг ажлаас нь халах хэрэгтэй” гэжээ. Харин үүний дараа цахим сүлжээнд хүмүүс Леброн Жэймсийг шүүмжилж эхлэв. Твиттерт “Энэ бол Майкл Жордан Леброноос илүү болохыг батлах 862 дахь шалтгаан. Леброн өрсөлдөөнөөс айдаг”, “Өнгөрсөн улирал Леброн плей-оффын төлөө ганц тоглолт хийхийг дэмжиж байсан. Харин одоо өөрөө эвгүйтээд эхэлсэн учраас шүүмжилж байна”, “Леброны чадах зүйл ердөө л гомдоллох уу?”, “Леброн плей-оффын галзуу ганц тоглолтод Көрритэй нүүр тулахыг хүсэхгүй байна” гэх мэтээр жиргэжээ. NBA-ийн 2020-2021 оны улирал цар тахлын улмаас эрт эхэлж, тамирчдад сайн амрах боломж олгоогүй бөгөөд улиралд 82 бус 72 тоглолтыг багууд шахуу хуваарийн дагуу хийж байгаа. Үүний улмаас тамирчид бэртэж, гэмтэх тохиолдлууд ч гаарч байна. Энэ талаар Леброн Жэймс “Үнэхээр тамын улирал болж байна. Өдөр бүр л тоглолттой заримдаа хоёр өдөр дараалан тоглож байна. Долоо хоногт л гэхэд дөрвөөс таван тоглолттой байна шүү дээ. Үнэхээр шахуу хуваарьтай урт улирал болж байна. Үлдсэн найман тоглолтынхоо хэдэд нь хожих бол доо. Сайн хэлж мэдэхгүй л байна” хэмээжээ.

Image


Харин Лэйкерсийн хоёр дахь супер од Энтони Дэвис баг нь плей-оффт орвол өөр байна гэдгийг онцолжээ. Тэрбээр “Бид ялахын тулд талбайд өнгөрүүлж буй мөч бүртээ зөв үйлдэл хийхийг хичээж байна. Плей-оффт орохын тулд хөдөлмөрлөж байна. Одоо бид хэддүгээр байранд явж байгаа нь сонин биш ээ. Бид өөрсдөдөө итгэлтэй байгаа. Энэ баг ямар бололцоотой вэ гэдгийг мэдэж байна. Плей-оффт орвол бүх зүйл өөр байх болно” хэмээн ярьжээ. NBA-ийн өнгөрсөн улирал 2020 оны аравдугаар сарын 11-ний өдөр өндөрлөж, Леброн Жэймс, Энтони Дэвис тэргүүтэй Лос Анжелес Лэйкерс баг аварга авсан билээ. Тэгвэл шинэ улирал ердөө хоёр сарын дараа буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр нээлтээ хийсэн. Ердийн улирлын амралт аварга болсон багийн тухайд бараг таван сар байдаг. Гэтэл Лэйкерс ердөө хоёрхон сар амарч, аваргаа хамгаалах аялалдаа гарчээ. Мэдээ "Леброны чадах зүйл ердөө л гомдоллох уу?" үзэхийг хүсвэл News.MN - Мэдээллийн эх сурвалж.

Source: []https://news.mn/r/2427940/[] Та бүхэн суваг руу нь орж subscribe хийгээрэй


Return to “КОНТЕНТ, НИЙТЛЭЛ, АНАЛИЗ, NEWS”

ULAANBAATAR WEATHER