Костюм хэрхэн сонгох вэ?

Гадуур болон дотуур хувцас, гутал, пүүз, костюм, хүрэм, спорт хувцас хэрэглэл, аксесур
Forum rules
Сэдэв нээх видео заавар үзэх https://www.facebook.com/MensLifeMongol ... 700816107/
Форумын дүрэм http://www.forum.menslife.mn/viewtopic.php?f=90&t=7
Post Reply
User avatar

Topic author
emil.michel-aus-lönneberga
Posts: 80
Joined: Tue Nov 12, 2019 11:50 pm
Location: Ireland

Костюм хэрхэн сонгох вэ?

Post by emil.michel-aus-lönneberga »

Өмссөн костюм нь хичнээн үнэтэй, чанартай байсан ч биед нь тохируулж аваагүй бол тухайн хүнийг чимж чадахгүй нь ойлгомжтой. Костюм нь хөдөлгөөнд саад болж, бие барьсан эсвэл хэтэрхий халхгар шуудай шиг байж болохгүй. Бие барихгүй чөлөөтэй байвал таарч байна гэж бид боддог. Энэ бол буруу ойлголт юм. Тухайн хүн хэр өмсгөлтэй хувцас өмсдгийг тодорхойлох 3 арга байдаг.

Image

Нэгдүгээрт: Цээжний тойргийн хэмжээг авах
Хоёрдугаарт: Өндрөө тодорхойлох
Гуравдугаарт: Бүсэлхийн тойргийн хэмжээ авах юм.
Хүний биеийн тарга нь цээжний болон бүсэлхийн тойргийг хэмжихэд тодорхойлогддог.

Ханцуй
Костюмны ханцуй цамцны чинь ханцуйнаас урт байдаг гэдэг хэвшмэл хуучинсаг үзлийг халах хэрэгтэй. Учир нь костюмны ханцуй цамцны ханцуйнаас 1 - 1.5 см богино байх ёстой. Хэрэв таны мөч урт бол том өмсгөлтэй костюм, харин томдож байгаа бол өөртөө тохируулан хасаж өмсөөрэй.

Өмд
Костюмны хослолын өмд уртдан хунирч харагдах нь эвтэйхнээр хэлэхэд нямбай биш харагддаг. Иймээс костюмаа тохируулж өмсөх хамгийн энгийн боловч сонгодог зарчим бол өмдний шуумаг ботинкны өсгийд дөнгөж шүргэж байх юм.

Харин манжеттай өмд бага зэрэг богино буюу хөл нүцгэн өмсөхөд шалтай параллель байх ёстой гэнэ. Манжетгүй костюмын өмд нь гутлын өсгийнөөс 1 - 1.5 см илүү урттай байдаг учраас хасах шаардлага гардаг. Явах үед буюу сандал дээр хөлөө ачин суухад оймс үл мэдэг харагдаж байвал өмд тань таарч байна гэж ойлгох хэрэгтэй.

Хар өнгийн костюм
Хар өнгийн костюм нь үргэлж ажил хэрэгч хүмүүсийн сонголт байсаар ирсэн. Харин зуны халуун өдөр хар өнгийн хувцас өмсөх нь тээртэй санагддаг. Орчин үеийн соёл иргэншилт ертөнцөд хар өнгийн костюмыг ямар үед өмсөхийг мэдэхгүй хүн байхгүй бизээ. Мэдээж албан ёсны арга хэмжээ, хурим, эсвэл оршуулганд ихэвчлэн өмсдөг шүү дээ. Хар өнгийн боловч загвар сайтай костюмыг албан ёсны бус үйл ажиллагаанд буюу шөнийн клуб, баар, казино зэрэгт өмсөж болдог байна. Бусад тохиолдолд буюу зайлшгүй ажлын шаардлагаар хар өнгийн костюм өмсөх ёстой зөөгч, зочид угтагч, дуурийн дуучид гэх мэт ажил эрхэлдэг хүмүүс өмсөж болох юм. Мөн хүйтний улиралд тохиромжгүй үед буюу ажил хэргийн уулзалтан дээр гэгээлэг өнгийн ялангуяа маалинган эсвэл торгон материалаар хийсэн костюм өмсөх нь зохимжгүйд тооцогддог.

Бүрэн товчилсон костюм
Нэг энгэртээ товчтой пиджакийг өмсөхдөө хэдэн ч товчтой байсан доод талынх нь товчийг товчлолгүй үлдээгээрэй. Энэ бол соёл иргэншилт нийгэмд одоог хүртэл мөрдөгдөж буй эртний Англиас уламжлалтай дүрэм юм. Үүнийг дагаж мөрдөөгүй ямар ч хүнийг биеэ авч явах анхан шатны мэдлэггүй нэгэн гэж үздэг байна. Үүнээс гадны бүрэн товчилсон костюм нь чөлөөтэй хөдлөхөд тээртэй. Жишээ нь суухад. Олон нийтийн газарт ялангуяа таны эргэн тойронд буй хүмүүс бүгд костюм өмссөн байгаа бол пиджакаа тайлж барихгүй байхыг зөвлөж байна. Хоёр товчтой пиджак өмсөхдөө бүх товчийг нь товчлох хэрэгтэй. Харин та том лагс биетэй гүзээтэй бол биеийнхээ хэлбэрийг нуухын талд аль болох товчлохгүй байсан нь дээр.

Image

Source:http://www.goolingoo.mn/index.php?c=1695


Сэдэвт хариулахын тулд бүртгүүлэх шаардлагатай
Дээр байгаа 5 сошиал аккаунтаар дамжин бүртгүүлэх эсвэл и-мэйл хаягаар бүртгүүлэх боломжтой

Post Reply

Return to “Хувцаслалт”