Мөр томордоггүй 9 шалтгаан

Бие бялдар, нүүр арчилгаа, үс, сахал, фитнес, эрүүл мэнд, чалх
Forum rules
Сэдэв нээх видео заавар үзэх https://www.facebook.com/MensLifeMongol ... 700816107/
Форумын дүрэм http://www.forum.menslife.mn/viewtopic.php?f=90&t=7
Post Reply
User avatar

Topic author
erelash
Posts: 162
Joined: Thu Dec 05, 2019 7:21 am

Мөр томордоггүй 9 шалтгаан

Post by erelash »



Өргөн, том мөртэй болохыг хүссэн ч бүтэл муутай байна уу? Шинэ төхөөрөмжгүй болохоор, угаасаа л
хавчиг гээд шалтаг тоочсоор байх уу? Танд доорх 9 зөвөлгөөг хүргэж байна.
1. Мөр хийхгүй хойш тавих💪💪
Цээж, нуруу, хөл зэрэг нь танд масс, хүч нэмэх биеийн хамгийн том хэсгүүд мөн боловч мөрийг хэзээ ч хойш тавьж, орхигдуулах хэрэггүй!
Мөрөө бусад хэсгээсээ нэгдүгээрт тавь! Жижиг булчин, багахан хэсгийг л эзэлдэг гэж бүү бодоорой! Урд, дунд, ар гээд бүх талын хэсгийг хуваан хэсэгчлэн тус бүрт нь дасгал хий.
2. Хэт хүндээр хийх. 💪💪
Штанг өргөхдөө цээжний шахалт шиг хийж, алдлалт хийхдээ хэт их савлаад байгаа юм биш биз? Дасгалуудаа зөв хийхдээ яг хийх ёстой далайцаар нь хангалттай хийх нь булчинг хэлбэржүүлж бэртлээс сэргийлнэ.
3. Урд талаа хэт их ачааллууллах💪 Мөрний урд хэсгийг хэт их ачааллуусанаар бусад шахах, өргөх дасгалуудаа нөлөөлдөг буюу цээж шахахад хүч сулрах мэтээр сөргөөр нөлөөлдөг. Штанг, гантель дээш өргөх дасгалуудаа багасгаад урагш өргөх дасгалуудыг олон давтамжтайгаар хийх. Урд талаа хэт их ажиллуулалгүй бусад хэсэгтээ ч мөн адил анхаараарай!
4. Буруу техник.💪💪💪💪
Хүнд жингээр хийх хэрэгтэй бол бусад булчингуудаа бэхжүүлэн, аюулгүй хийхэд анхаар. Зөв техниктэй хийснээр илүү хурдан үр дүн гардаг. Нуруугаа хэт хотойлгож хийх нь налуу цээж шахалт хийсэнтэй адил нөлөө үзүүлнэ. Нуруу тэгш, штанг гантелиа мөр шүргэх хэмжээнд буулгаад хооронд нь мөргөлдүүлэлгүй доош буулгана. Тохой арагш мөртэй нэг шугаманд байх ба удаан зууралдуулж мэдэрч хийх.
5. Бага давтамжаар хийх. 💪💪💪💪 Мөрөнд хамгийн хүндээр 1 оролт орох дасгал байхгүй. Жингээ багасгаад давтамжаа олон болгох. Жингээ чадахаараа нэмээд 10-20 давтамжтай хийх нь илүү хөөлт өгч, илүү их үр дүн гаргана.
6. Дунд хэсгийн булчинг бага ажилуулах.💪💪💪💪💪
Мөрний дунд хэсгийн булчин мөрийг өргөн, том харагдуулдаг. Мөрөө өргөн болгохыг хүсвэл дунд хэсгийг маш сайн ачааллуулах хэрэгтэй! Босоо, суугаа алдлалт, эрүү таталт, нэг гараараа алдлах гэх мэт дасгалуудыг туршаад үз.
7. Буруу программаар хийх💪💪💪💪Урд талаа хэт их ачааллуулж дунд хэсгээ зүгээр л ажиллуулж ард талаа хийхгүй орхих зэрэг алдаа байдаг. Буруу программ таны биеийн пропорцийг алдагдуулна. Харин бүх булчинг жигд ачаалаллуулсанаар зөв хэлбэртэй болно.
8. Суперсэт дасгал хийхгүй байгаа юм биш биз!!!!! 💪💪💪💪
Хийх бүртээ л яг адил дасгалууд хийх уйтгартай биш гэж үү? Мөр чинь шинэ зүйлс хүсээд байгаа юм биш биз? Суперсэт дасгал мөрөнд маш сайн ачаалал өгдөг. Гантельтай алдлалт, бөхийж алдлах, гантель өргөх, гантель урагш өргөх гэх мэт сэтүүдийг 10-20 давтамжаар 3-5 оролт ороорой!
9. Бэлтгэлийн хугацаа холдох.💪💪💪7 хоногт 1 удаа мөр хийвэл жилд 52 удаа гэсэн үг. Харин 7 хоногт 2 удаа хийвэл 104 буюу 2 дахин илүү үр дүн гарна.


Сэдэвт хариулахын тулд бүртгүүлэх шаардлагатай
Дээр байгаа 5 сошиал аккаунтаар дамжин бүртгүүлэх эсвэл и-мэйл хаягаар бүртгүүлэх боломжтой

Post Reply

Return to “Гадаад төрх”