Викингчүүдийн тухай

Хүннү-Сяньби, Монгол-Түрүг, Монгол туургатан, Аккадын эзэнт гүрэн, Персийн эзэнт гүрэн, Ромын эзэнт гүрэн, Чин гүрэн, Оросын эзэнт гүрэн, Арабын халифат, Их Британийн эзэнт гүрэн, Монголын эзэнт гүрэн, Могулын эзэнт гүрэн, Викингчүүд
Forum rules
Сэдэв нээх видео заавар үзэх https://www.facebook.com/MensLifeMongol ... 700816107/
Форумын дүрэм https://mfc.mn/viewtopic.php?f=90&t=7
Post Reply
User avatar

Topic author
era
Posts: 170
Joined: Wed Nov 13, 2019 9:32 am
Location: England

Викингчүүдийн тухай

Post by era »

Викингчүүд нь 9-11-р зууны хооронд Европын ихэнх хэсгийг эзлэн колончилж байсан Скандинавын жуулчид, дайчид, худалдаачид болон далайн дээрэмчид юм. Тэд өөрсдийн алдарт урт хөлөг онгоцоор зүүн тийш Волга мөрнөөр Константинополь хүртэл, баруун тийш Исланд, Гренланд болон бусад шинэ нээгдсэн газар орнууд руу зорчдог байлаа. Энэхүү Викингчүүдийн үе нь Европын дундад зууны түүхийн нэлээдгүй том хэсгийг бүрдүүлжээ.

Image

Викингчүүд ихэвчлэн Хойд Атлантын далайгаар аялах ба урагшаа хойд Африк, баруун тийш Орос, Константинополь болон баруун Европ руу жуулчлал, колончлол, худалдаа наймааны чиглэлээр аялдаг байлаа. Викингчүүд Улаан Эрикийн угсаа залгамжлагч Лейф Эриксоны удирдлаган дор хойд Америкт хүрч одоогийн L’Anse aux Meadows, Newfoundland болон Лабрадор, Канадад жижиг суурингуудыг байгуулжээ.

Image

Усан онгоц

Лонгшип /урт хөлөг онгоц, дракар буюу луу/, кнар гэх ерөнхий 2 төрлийн усан онгоц байлаа. Дракар нь дайн тулаан болон аялал жуулчлалд ихэвчлэн ашиглагдах бөгөөд их хурдтай хөдөлж чадахуйцаар бүтээгдсэн байдаг. Салхинаас үл хамааран хөдөлж байхын тулд хүчирхэг сэлүүрүүд суурилуулжээ. Завины гадар хэсгийг урт нарийхан хэсгүүдээр бүрдэг нь гүехэн устай газар ч цэргүүд болон ачаа бараагаа буулгахад тохиромжтой болгож өгдөг. Харин кнар нь худалдааны тээврийн хөлөг онгоц бөгөөд дракарыг бодвол удаан боловч ачаа тээш агуулах багтаамжаараа хамаагүй илүү байдаг. Богино, бүдүүн хэсгүүдээр бүрэгдэх ба гүн устай газар зорчиж чадна.

Image

Дракар нь ихэвчлэн Лейданг буюу Скандинавийн хамгаалалтын флотод ашиглагддаг байжээ.
1960-аад оны үед сайн хадгалагдаж үлдсэн таван хөлөг онгоц Роскилд Фиордын ойролцоох малтглагын үеэр олджээ. Эдгээр таван хөлөг онгоц нь 11-р зууны үед Данийн нийслэл хотыг далайн довтлогооноос хамгаалах үед осолдсон бөгөөд Викинг хөлөг онгоцны гол төлөөлөл болох дракар, кнаррууд байлаа. Энэ хөлөг онгоцнуудаас үлдсэн зүйлүүд Роскилд дахь Викинг хөлөг онгоцны музейд хадгалагдаж байна.

Image

Зэр зэвсэг
Бидний Викингүүдийн зэр зэвсгийн талаарх мэдлэг нь архелогийн малтлаг, зурагт үзмэрүүд, 13-р зуунд бичигдсэн Норвегийн хууль, түүхүүд дээр үндэслэдэг. Ёс заншилын үүднээс бүх чөлөөт Норвегичүүд өөрсдийн зэвсэгтэй байх ёстой бөгөөд түүнийгээ ямагт биедээ авч явах ёстой. Мөн эдгээр зэр зэвсэг нь тухайн хүний нийгмийн угсаа гарвал, зэрэг зиндааг тодорхойлдог байжээ. Жишээлбэл баян чинээлэг Викинг хүн дуулга, бамбай, гинжин цамц, амьтны арьсан хүрэм зэргийг бусад зэвсэгийн хамтаар зүүж явдаг байв. Харин ядуу нэгэн нь зөвхөн сэлэм, бамбайтай байх жишээтэй.
Image

Жад, бамбай нь нийт Викингчүүдийн үндсэн зэвсэг юм. Тодорхой зорилгоор зарим нь голдуу сеакс төрлийн хутга зүүдэг. Зарим тохиолдолд жадны оронд нум, эсвэл сэлэм барих нь ч бий. Баян Викинг хүн бусад зэвсгийнхээ хажуугаар
заавал сэлэмтэй байх ёстой бөгөөд бусад бие хамгаалах хуяг дуулга ч байх ёстой.

Алдартай Викингчүүд:

Бёрн Айронсайд – Лагнар Родброкын хүү, Италийг тонон дээрэмдсэн
Бродир – Ирландын хаан Брайн Боруг алсан Данийн Викинг
Агуу Канют – Англи, Дани, Норвеги, Шведийг захирч байсан Викингийн их хаан. Свейн Форкбейрдийн хүү, Харолд Блүтүүтийн ач. Орчин үеийн түүхчид түүнийг Хойд этгээдийн Их хаан ч гэх нь бий.
Эгилл Скалагримсон – Исландын алдарт дайчин
Викториус Эрик – Шведийн хаан бөгөөд анх удаагаа үндэстний хаан болж байжээ
Рэд Эрик – Гренландыг колончлогч
Фрейдис Эйрикстодир – Винланд руу зорчсон эмэгтэй
Гардар Сваварсон – Исландыг нээсэн хүн /Исландыг Наддоддр нээсэн гэх нь ч бий/
Инголфур Арнарсон – Исландын колончлогч
Лейф Эрикксон – Рэд Эрикийн хүү, Винландыг нээсэн
Олаф Тригвассон – 995-1000 оны хооронд Норвегийн хаан байсан тэрээр олон мянган хүмүүсийг Христийн шашинд хүчээр оруулж байжээ. Мөн хүмүүс түүний зарлигийг дагаагүйд уурлахдаа Лондонгийн гүүрийг шатааж байжээ. Үүнээс үүдэн хүүхдүүдийн дундах “Лондонгийн гүүр уналаа” гэх хэллэг үүсчээ.
Рагнар Родброк – Парисыг эзэлсэн

Image

Source: http://blog.boldkhuu.com/2008/09/first-posting.html
Last edited by era on Mon Dec 23, 2019 4:15 pm, edited 1 time in total.


Сэдэвт хариулахын тулд бүртгүүлэх шаардлагатай
Дээр байгаа 5 сошиал аккаунтаар дамжин бүртгүүлэх эсвэл и-мэйл хаягаар бүртгүүлэх боломжтой

User avatar

Topic author
era
Posts: 170
Joined: Wed Nov 13, 2019 9:32 am
Location: England

Re: Викингчүүдийн Тухай

Post by era »

Хөлөг онгоцны тоо нэмэгдэж байв. Викингчүүдийн эцэс төгсгөлгүй урсгал зогсоо зайгүй хөврөнө. Христ шүтлэгтнүүд газар сайгүй аллага, хядлага, гал түймэр, дээрэм тонуулын золиос болж байлаа. Умрын хүмүүс замдаа дайралдсан бүхнийг хаман авч явахад хэн ч эсэргүүцсэнгүй.
Эрментариус


Викингчүүд 834-934 оны хооронд нэгэн зууны туршид Герман орныг айдас хүйдэст автуулж байв. Тэд бамбайгаа алаглуулан будах бөгөөд модон завь хэрэглэнэ. Тэдний хөлөг онгоцууд тухайн үедээ хамгийн шилдэг нь байсан бөгөөд 20 гаруй метр урт, хөдөлгөөн сайтай луут онгоц (хоншоортоо лууны дүрстэй) байлаа. Нэг завинд зэвсэглэсэн 50-80 викинг сууж явдаг байв. Викингчүүдийн онгоц тун хөнгөн учир нэг голоос нөгөө голруу өргөөд явах бүрэн боломжтой байв.

Гэхдээ Викингчүүд дан ганц дээрэмчид бус худалдаачин, шинэ газар орон нээгч, халим агнагч тун овсгоо самбаа бүхий хүмүүс байжээ. Тэд дорнын торго, умрын арьс үс, Ойрхи дорнодын боол, ганц эвэрт гөрөөсний нунтаг (туйлын халимны үйрмэглэсэн шүд) зэргийг наймаалдаг байв.
Колумбаас 500 жилийн өмнө Викингчүүд толгойлогч Лейф Эрриксоны удирдлаган дор Гренландаас Хойд америкт хүрсэн бөгөөд Индианчуудтай худалдаа наймаа хийж байв. Археологийн малтлагаар тэдний байшингийн үлдэгдэл, Норвеги мөнгөн зооснууд гарсан байна.

Мөн Оросын өмнөд нутгийн гүнд нэвтэрч худалдааны газруудаа байгуулж байсан байна. Нутгийн хүмүүс Викингчүүдийг улаан шаргал үстэй болохоор нь “рус” хэмээн нэрлэдэг байв.


Викингчүүдийн соёл Германаас гаралтай байсан бөгөөд тэдний бурхад германчуудынхтай төстэй байв. Германы хаан I Хейнрих өнөөгийн Шлезвигийн ойролцоох Хайтабу хэмээх Викингчүүдийн гол сууринг байлдан эзэлсэн.
Сэдэвт хариулахын тулд бүртгүүлэх шаардлагатай
Дээр байгаа 5 сошиал аккаунтаар дамжин бүртгүүлэх эсвэл и-мэйл хаягаар бүртгүүлэх боломжтой

User avatar

boljmor
Posts: 11
Joined: Tue Jan 07, 2020 5:07 pm

Re: Викингчүүдийн тухай

Post by boljmor »

Рагнарын тухай вики жоохон ухав. Зарим эх сурвалжид 30 насалсан, заримд нь 100 ч насалсан гэж байна. Харин 13-р зууны үед зохиогдсон Рагнар Лодрбок-н тухай домогт өгүүллэгэд дурдсанаар 866 онд Английн Нортрумбриагийн Элла хаанд баригдаж могойтой нүхэнд шидүүлж үхсэн нь илүү бодитой юм шиг. Төрсөн он нь янз бүр л байна. 760-800 оны хооронд бололтой.

Image

Рагнар кинонд гардаг шиг энгийн тариачин эр байгаагүй. Бас зарим сурвалжид Данийн захирагч гэж дурдаагүй ч ямартай ч Данийн хаан Сигурд Рандверсон Хринг-ийн хүү байж. Ер нь тэр үед хүү, ач нартаа хэдхэн нэрийг ээлжлээд л өгөөд байдаг байсан юм уу яадгийн олон Сигурд, Айвар, Харолд нэрнүүд дунд баахан төөрөв.

Рагнар Биорн хүүгээсээ илүү завхай зайдан байж хаха. Хамгийн анх Лагертатай гэрлээд Фридлэйф гэдэг хүү, 2 охинтой болсон юм байна. Кинон дээр гардаг шиг тэр 2-н хооронд нарийн нандин хайр байгаагүй бололтой хэхэ. Лагертаг хаяад Шведийн хааны охин Тора гэж хүүхэнтэй гэрлээд Эрик, Агнар 2 хүүтэй болсон. Тораг үхсэний дараа ядуу тариачны гэрт өссөн алдарт дайчин Сигурдын нууц охин Ауслагтай гэрлэж Айвар, могой нүдэт Сигурд, Бёрн Айронсайд, Рагнвальд төрсөн. Харин Үббэ явалддаг байсан хүүхэнээс нь төрсөн гэж тэмдэглэж. Гэхдээ өөр өөр эх сурвалжуудад Сигурд, Бёрн, Айвар нар Торагаас гарсан хөвгүүд гэж бичсэн байна. Аль нь ч байсан Бёрн Лагертагийн хүү биш, бас Айвар, Сигурд 3 нэг эцэг эхээс төрсөн ах дүүс, дээр нь Айвар том ах нь болж таарч байна. Киног сонирхолтой болгох үүднээс түүхэнд нэрээ үлдээсэн эхнэр, хөвгүүдийг нь хольж хутгаад оруулчихсан бололтой... Хөвгүүдийн хоорондох зөрчлүүдийн талаар юм ч олдсонгүй...

Кинонд Рагнар Францруу дайрахдаа заль хэрэглэж үхсэн болж жүжиглэн авсанд хэвтэж цайзруу нэвтэрч ордог нь үнэндээ Бёрнийн Италид хийсэн аян дайн юм байна. Бёрн Италын эргийн Луни хотруу нэвтэрч орохдоо тийм арга хэрэглэж. Гэхдээ тэр хотыг Ром гэж андуурсан гэж байгаа. Хотыг эзлээд цааш аялж мусульманчуудад (эсвэл Английн эрэг дээр) ялагдаад буцаж ирээд ах дүү нарынхаа хамт төв Шведийн бүх газар нутгыг эзэлж хаан болжээ. Бёрн 80 насалж үхэхдээ христ шашинтай болсон байсан л гэж байна.

Харолд хааны хувьд 872 онд бүх Норвегийн анхны хаанаар өргөмжлөгдөөд 930 онд үхэх хүртлээ хаанчилсан гэхээр энэ 2 түүхэндээ хоорондоо сүйдтэй алалцаагүй бололтой. Гэхдээ түүхчид тухайн үед Бёрн, Ролло, Харолд хаан нарыг тийм өндөр наслах боломжгүй байсан гэж үздэг юм байна.

Киевийн Олегийн хувьд Рагнарын хөвгүүд болон Харолд хаантай нэг үед амьдарч байсан Киевийн Рус улсын хүчирхэг захирагч байсан ч Византын эзэнт улсруу дайрч байснаас биш Викингчүүдтэй байлдсан тухай юм олдсонгүй. Магадгүй Новогород Скандинавын хойг газар нутгийн хувьд ойролцоо болохоор кинон дээр тэгж харуулсан байх. Бас далжигнаж яваад могойд хатгуулж үхсэн л гэнэ. Харин Олегийн дэргэд байгаа Игор хунтайж овоо шуналтай гар байж. Шуналаасаа болж тогтсон хэмжээнээс илүү алба гувчуур авах гэж яваад кинон дээр олег Айварын туслахыг алдаг шиг 2 хус модыг татуулж дунд нь 2 хөлнөөс нь хүлээд тасдуулж үхсэн юм байна...

За тэгээд Ролло, Үббэ, Хицерк, Сигурд гээд хайх гэсэн ээ залхуу хүрчихлээ...

Source: https://www.facebook.com/Tobi.Kip

Post Reply

Return to “Түүхийн хэлэлцүүлэг - History”