Монте кристо гүн ном ТАТАЖ авахаар PDF

#1
Монте кристо гүн ном ТАТАЖ авахаар PDF өргөтгөлөөр орууллаа.

Image


НОМЫН ТУХАЙ:
Гол дүр нь Эдмон Дантес хэмээх залуу юм. Түүнийг хар залуудаа онгоцны ахмад болж хайртай хүүхэнтэйгээ суух гэж байгаа их азтай хэмээн хүмүүс атаархана. Гэвч Эдмоны санаснаар болсонгүй. Атаач хүмүүсийн гайгаар амьдрал нь орвонгоороо эргэх болно. Өөрийгөө насаараа хорих ял авсныг ч, ямар хэрэг хийснээ ч мэдэлгүй арван хэдэн жил шоронд суух боловч сүүлийн хэдэн жилүүдэд хажуу өрөөнийхөө галзуу гэгддэг Ширээт лам Фариатай ухсан нүхээр нь дамжин уулзах болж, амьдрах хүсэл эрмэлзлэл нь сэргэж Фариа өвгөнөөс олон орны хэлээр чөлөөтэй ярих гэх мэт маш их зүйлийг сурж авдаг.

Шоронгийн хуягуудын галзуу гэгддэг тэр өвгөн бол үнэндээ 5 орны хэл мэддэг, химич, физикч, Италийн эрдэмтэн хүн байжээ. Эдмон Фариа хоёр олон жил өдөр бүр нүхээрээ дамжин нэгнийхээ өрөөнд орж уулзаж, нүхээ цааш ухах хоорондоо Эдмонд өвгөн өөрийн мэддэг чаддаг бүх эрдмээ заан сургаж, мөн үүгээр зогсолгүй амьдралынхаа эцсийн мөчид Эдмонд эрдэнэстэй арлын газрын зургийг зааж өгчихөөд амьсгал хураана. Залуу хүү хайрт найзаа алдсандаа маш ихээр гутарч ганцаардсан ч Иф цайз (Түүний суудаг байсан шорон)-аас оргож, далайд хэдэн бээр зогсолтгүй сэлж амь гарна. Удалгүй эрдэнэстэй арлаа олж, эрдэнэсээ аваад асар их хэмжээний алт, алмааз, үнэт чулууны эзэмшигч болж, өөрийг нь хилс хэрэгт оруулан шоронд суулгахад хүргэсэн бүх хүмүүсээс өшөөгөө авч,сайн санаат хүмүүсийн ачийг нь хариулан романы төгсгөлд хайрт бүсгүйтэйгээ бас өөрийн хүүтэйгээ энгийн амьдралаар аз жаргалтайгаар амьдран дуусдаг.


Attachments
MonteKristo 3.pdf
(2.04 MiB) Downloaded 13 times
MonteKristo 2.pdf
(2.39 MiB) Downloaded 14 times
MonteKristo 1.pdf
(3.17 MiB) Downloaded 15 times

Return to “НОМ - УТГА УРАН ЗОХИОЛ, ШҮЛЭГ, ЯРУУ НАЙРАГ, РОМАН, ТУУЖ”

cron