Хэрэв ээ Хэрэв надад үйлийн үр байдаг бол бусдад үүрүүлэлгүй тээгээд л явна Хэрэв надад хүн чанар байдаг бол бусдаас ха

#1
Хэрэв ээ
Хэрэв надад үйлийн үр байдаг бол бусдад үүрүүлэлгүй тээгээд л явна
Хэрэв надад хүн чанар байдаг бол бусдаас харамлалгүй өвлүүлээд л явна
Хэрэв надад хүн тэвчимгүй ааш байдаг бол хэлхээтэй ястайгаа булаад л одно
Хэрэв надад хэтэрхий их шударга зан байдаг бол яах аа би мэдэхгүй байна
Авч болох ч хаяж болохгүй гашуун үнэнээр одоо яалтай
Аргадаж болох ч арчаагүй дорой шуналын нийгмийг яалтай
Ядарсан нэгэнд задарсан зантай ямбатангууд нь олширсон
Ялзарсан тархины тураалтай орчлонгоос юуг нь хайх юм бэ
Өнгөтэй мөнгөтэйд хорвоо хүртэл долдигнох энэ цагт
Өөлөх өөний үг нь хүртэл гомдоод цаасан дээрээ царцаж дуусах
Цатгалан нохойн хуцалт хүртэл залхуу байдагтай адилхан
Цамаан зантай толгой хоосонд мөн чанарыг яаж би хэлэх юм бэ
Цаасан дээр сараачсан хэнд ч хэрэггүй шахам хэдэн шүлэгтэй
Цасан дээр муруй алхсан майга хэдэн минийх гэх арилсан мөртэй
Зуун жил амьдрахгүйгээ мэдэх хүн хайсан хүнээрээ үлдэх
Зургийнхаа өмнө зул асаалгаж нулимсан замаар үдүүлж одох
Юу хайснаа олохгүй буцсан эрэлчин шиг тэртээд одох
Юунд яарсанаа мэдэхгүй ташуурдаад л давхих
Юуны төлөө бичсэнээ хэнд ч уншиж чадахгүй
Юу ч үгүй ирсэн шигээ юу ч үгүй л буцах тавилангаа л мэднээ,
НДүгэржав 2017


Return to “НОМ - УТГА УРАН ЗОХИОЛ, ШҮЛЭГ, ЯРУУ НАЙРАГ, РОМАН, ТУУЖ”

ULAANBAATAR WEATHER