Стивен Хокинг (1942-2018)+Цаг хугацааны товч түүх

Роман, тууж, тууль, шүлэглэл.
Forum rules
Сэдэв нээх видео заавар үзэх https://www.facebook.com/MensLifeMongol ... 700816107/
Форумын дүрэм https://mfc.mn/viewtopic.php?f=90&t=7
Post Reply
User avatar

Topic author
boljmor
Posts: 11
Joined: Tue Jan 07, 2020 5:07 pm

Стивен Хокинг (1942-2018)+Цаг хугацааны товч түүх

Post by boljmor »

Image

Их тэсрэлтээс хар нүх хүртэл…

Орчлон ертөнцийн талаар бид хэрхэн төсөөлдөг вэ? Дэлхий яагаад байдаг вэ? Манай нарны аймаг хэзээ үүссэн бэ? Бурхан байдагуу? Галактик хоорондын аялал бололцоотой юу? гэх мэт дуусашгүй олон мэдэхгүй зүйл бидний эргэн тойронд оршсоор байна. Яагаад тэр вэ? Мэдээж энэ бүхэн нь хүний үүсэл хөгжилтэй харьцангүйгээр хамааралтай. Эволюцийн энэхүү шатанд амьдарч байгаа бид бүхнээс хойш оюун ухаан хөгжсөөр ямар болохийг тааварлахад хэцүү асуудал. Эсвэл Ертөнцийн үүслийг хажуугаас нь харсан бол хэлчих байсан боловуу. Гэхдээ тийм аз завшаан байсангүй. Тийм болохоор энэ бүхнийг ойлгож мэдэхээр тэмүүлж буй энэ бүх аялал яг л бурханы тоглоом гэлтэй. Учир нь бид бүхнийг өөрсдөө бодож олох шаардлагийг ертөнц тулгаж байна шүү дээ.
Стивэн Хокингийн бичсэн энэхүү ном Дэлхийн олон сая хүнд хүрсэн байна. Хэрвээ XIX зуунаас өмнөх үед энэхүү номыг бичсэн бол номыг нь сонирхох хүн төдий л гарахгүй байх. Бүр шашны явуулгаас болж гэрийн хорионд үлдсэн насаа Галилей шиг өнгөрөөх байсан байж ч магадгүй шүү. Ингээд бодохоор одоо үед энэ Дэлхий дээр амьдарч буй хүмүүн бид хичнээн их соёлжсон байгааг харуулж байгаагийн илрэл боловуу.

Шинжлэх ухааны хөгжлийн анхны тулгын чулуунуудыг философичид тавьж байсан бөгөөд Аристотелээс авахуулаад Коферник, Галилей хүртэл философичид Дэлхий бөөрөнхий гэдгийг олж мэдэж байлаа. Бүр атом молекулуудын талаар өнгөц ойлголт. Орчин үеийн физикийн үрийг хүртэл дамжуулж байсан гэж бодохоор одоогийнх шиг нарийн техник технологигүйгээр яаж ойлгож авсан нь үнэхээр бахархмаар зүйл.
Харин энэхүү номонд шинжлэх ухаан, орчлон ертөнцийн талаар энгийн хүнд ойлгомжтойгоор буюу Эйнштэйний ганцхан томьёоноос бусад бүх томьёог хэрэглэлгүйгээр ойлгомжтой бичсэн байгаа болохоор уншихад үнэхээр дөхөмтэй юмаа. Номонд орчлон ертөнцийн талаар бидний одоогоор мэдэж авсан ойлголтуудыг оруулсан харагдана.

Энэхүү номыг Жэйнд зориулав…

Суут хүн ч бай. Дундаж нэгэн ч бай. Тухайн хүний амжилт бүтээл ойр дотны хүмүүсээс нь их хамааралтай байдаг юм шиг надад санагддаг.

НОМ ТАТАХ
Attachments
tsag_xugatsaanii_tuux.pdf
(2.24 MiB) Downloaded 7 times



Post Reply

Return to “Утга уран зохиол, шүлэг, яруу найраг”