Та хүүгээ битгий их хайрлаарай ээжээ шүлэг

#1
Та хүүгээ битгий их хайрлаарай ээжээ

Аягүй л бол хүү нь тань шиг намайг хайрлах хүнийг хайгаад
Алаг хорвоог ганцаар хүү нь туулж мэднэ
Аягүй л бол хүү нь таныхаа агуу хайрыг орчлонгоор нэг эрээд
Цөхөр ч хүү нь мэднэ шүү

Хааяа ч болтугай хүүдээ хатуурхаж байгаарай

Хар бараан амьдарлыг таныхаа сүүн сэтгэл шиг санан
Хаа хамаагүй хүнд итгэж
Халуун сэтгэлрүүгээ ус цацуулж мэднэ
Халамж үгүй бүсгүйн сэтгэлд хүү нь уяагдаад
Хатуу амьралын уяанд ороогдож хүү нь мэднэ шүү

Та хүүгээ битгий их хайрлаарай ээжээ

Сайхан төгсгөлтэй үлгэр ярьж өгдөг болохоор тань
Салаа амьдралыг ч хүү нь төсөөлсөнгүй явж
Сайхан үнэнч хайрыг хүүдээ харуулсан болохоор
Салаад явдаг амьдралд хүү нь хөл алдах гээл байна шүү

Үнэн ч сэтгэлээр хүүгээ хайрлаж өсгөсөн болохоор
Худлын бурманд хууртан хорвоог зүхэж хүү нь мэднэ
Үнэн ч сэтгэлээр хүүдээ хандаж байдаг болохоор тань
Үүрийн дулаанд хууртан оройн жаварт жиндэж мэднэ шүү хүү нь

Хааяа ч болов хүүдээ хатуурхаж байгаарай Ээжээ

П.Бат-Эрдэнэ

https://www.facebook.com/batuk.baterdene.5


Return to “НОМ - УТГА УРАН ЗОХИОЛ, ШҮЛЭГ, ЯРУУ НАЙРАГ, РОМАН, ТУУЖ”

cron