Таны нохой зугтааж байна уу?

#1
Ихэнх эздүүд нохойгоо сул тавьж биеийн чилээг нь гаргаж байна гэж боддог үнэндээ бол нохой сул задгай талбайд ганцаараа бие дааж гүйж байгаа нь биеийн чилээ гаргаж байна гэсэн үг огт биш юм. Нохой гадаа гарах хүсэл нь 60-аас 80 хувь өндөр байдаг. Нохойн эздүүд гэрээс гарахдаа нохойгоо хэт их хөөргөж авч гардаг нь тэдний гол алдаа юм. Хөөрсөн 🐕 нохойг гадаа гаргаж сул тавина гэдэг нь их олон эрсдлийг дагуулж байдаг. Жишээ нь:
Гадаа сул тавьсан нохойгоо хэсэг гүйлгэж байгаад эзэн дуудаж эхэлдэг, гэвч хөөрсөн нохой эзнээ сонсдоггүй бөгөөд эздүүд хэд хэдэн удаа дуудаж нохойгоо ирүүлэхийг оролддог... олон удаа дуудуулж байгаад ирдэг нохой байхад, дуудаад огт ирдэггүй нохойнууд бас байдаг. Олон удаа дуудаад ирдэггүй нохой яагаад ирдэггүй вэ гэвэл эздүүд нохойгоо хэт хөөрсөн үед нь дуудаж барих оролдлого ихээр хийдэг ба жишээ нь араас нь хөөж барих гэж хэд хэдэн удаа оролдож хөөцөлддөг, эзэн араас хөөцөлдөж байхад нохой үүнийг зүгээр тоглож байна гэж боддог учираас нохой улмаар зугтаж тоглож эхэлдэг байна, үүнийг эзэдүүд нохойгоо өөрөөс нь зугтаад байна гэж андуурдаг, гэвч үнэндээ нохой зугтах биш тоглож байдаг.
Гэрээс хөөрч гарсан нохой гадаа хөөрлийн дээд цэгтээ байгаа учраас эзнийхээ үгийг дуулдаггүй бөгөөд дураараа холуур гүйж байгаад алга болсон тохиолдлууд цөөнгүй байдаг юм...үргэлжлэл бий.
"Нохой сонирхогчидын гарын авлага" номын хэсгээс...#MongolianDogWhisperer Page хуудаснаас илүү их мэдээлэл аваарай D.E. Tuvshin
Image


Return to “ГЭРИЙН ТЭЖЭЭМЭЛ АМЬТАН СОНИРХОГЧИД”

cron