Эмэгтэй хүн тэвчээртэй л байх хэрэгтэй

#1
Эмэгтэй хүн тэвчээртэй л байх хэрэгтэй. Эмэгтэй хүний ухаан л амьдралыг, айл гэрийг авч явдаг гэдэг үгийг олон бүүр маш олон сонссон. Гэхдээ би эмэгтэйчүүдийг л тэвчээртэй байхыг сургадаг тэнэглэлд дургүй. Яагаад эрчүүд дураараа дургиж, халгиж цалгиад бүсгүйчүүд болохоор харин тэвчээр зааж шүд зуугаад, хамаг ухаанаа шавхаж амьдрах ёстой юм. Мэдээж амьдралд тэвчээр илүүдэхгүй гэхдээ ухаан дутаж болохгүй байх. . Юуг тэвчээд өнгөрөөхөв юуг тэвчиж болохгүй вэ гэдгийг ялгаж салгадаг байх хэрэгтэй.
Алдааг уучилж болно харин үл ойшоохыг, үл хүндлэхийг, гутаан доромжлохыг яагаад тэвчих хэрэгтэй гэж. Тэвчээрийн чинь ар дах тэр их сэтгэл, уучлал хайр хүндлэлийг чинь ойлгож ухаарах хүн мөн үү биш үү гэдгийг бодох хэрэгтэй. Үнэхээр тийм хүн биш бол хайран сайхан залуу насандаа хүчээр хат сууж, хэлэх үгээ залгиж, хийх үйлдлээ хянуулж тэвчээрийн шоронд сайн дураар тарчлах хэрэг юусан билээ.
Бүсгүй цэцгийг өмчирхөж таслачихаад услахгүй, арчлахгүй гундаадаг эрчүүдэд дургүй.
Бүтэн амьдрал нурахад нөхрүүдээс илүү эхнэрүүдээс тэвчээр хариуцлага ухаан нэхдэг алаг үзэлд дургүй.
Үрээ тэврээд хоцорсон ганц бие ээжүүдийг зэмлэхэд дэндүү дургүй. Хариуцлагаас зугтсан эрчүүдийг хайцаалах ямар хэрэгтэй юм.
Амраг янагийн явдал айл гэр үймүүлэхэд охид бүсгүйчүүдийг онцгойлон зүхдэг монгол занд дургүй. Ав адилхан л зугаа цэнгэлд ташуурсан хүмүүс гэргийн сэтгэл чилээж, бүтэн амьдрал самарсан бол эрчүүдийг ч бас ав адилхан ад үзэх хэрэгтэй
Эмэгтэй юм байж гэдэг тэнэг үгэнд бүр дургүй. 21-р зуунд ардчилсан нийгэмд амьдардаг байж аль хэзээний егзөр сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй. Эн тэнцүү эрхтэй хүмүүс их ярьвал илүү ч байж мэднэ ээ #copy


Return to “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЯРИЛЦАХ ЗҮЙЛС”

cron