Мотоциклын аялалд гарахад анхаарах хэдэн зөвлөмжийг хүргэе

#1
Аялалд гарахын өмнөх зөвлөгөө
· Мотоцикл нэн тэрүүнд хэрэгтэй. Хувь хүний өөрийн сонирхол, хэрэгцээ, аяллын зам маршрутаас хамаараад сонголт хийгдэнэ. Техникийн аль сайныг сонгож төвөггүй аялахын үндэсээ тавьж байна гэсэн үг. Тийм хэдий ч хуучин мотоцикл юм уу үнэ хямд мотоцикл авлаа гэж бодоход бүрэн оншилгоо хийх хэрэгтэй. Зарим зүйлийг сольж сайжруулж болдог. Мотоциклийн өнгө бол өөрийн тань сонголт
· Каск буюу толгой хамгаалалт хийж явах нь нэн чухал юм. Амь насандаа болон амьдралдаа хайртай хүн каскыг чухалчилдаг. Толгой доргих болон нар салхинаас давхар хамгаалдаг ач тустай. Тэгээд ч мотоциклыг касктай унавал сүртэй шүү дээ.
· Түрийтэй гутал чухал шүү. Тэр дундаа зориулалын гутал нь байвал бүр сайн. Ямар нэгэн тохиолдлоор уналаа гэж бодоходтаны шагай мултрах, шилбэ хөлөө гэмтээх, гутланд чулуу орж нухах гэх мэт сүйлсээс төгс хамгаална.
· Хувцас ямар ч байж болно. Гэхдээ спорт мотоцикл дээр монгол дээлтэй хүн явж байвал эвгүй л харагдах байх. Яахав нүдэнд дасал болоогүй болоод тэгж санагдаж болох л юм. Гэхдээ спорт гэдэг утгаа алдаж мэдэх юм. Мотоцикл маш олон төрөлтэй байдаг ба түүнд тохирсон өөр өөрийн гэсэн загвартай зориулалтын хувцаснууд тус тусдаа бий. Заавал тус хувцасыг нь өмсөх шаардлагагүй. Өөрт эвтэйхэн хувцасаа л өөртөө тохируулаад өмчихнө шүү дээ.
· Техник болсон хойно замд янз бүрийн асуудал үүсгэнэ. Тэр болгонд бэлэн байж түргэн арга хэмжээ авахын тулд сэлбэг хэрэгсэл гэсэн үгийг цээжлээд аваарай.
· Банкандаа хэдэн литр шатахуун орж байгаагаас хамаараад туулах зайгаа тодорхойлно. Ямартай ч нөөцөд боломжоороо шатахуун явч явбал илүүдэхгүй нэгэн цагт хэргээ гаргаж мэдэх юм.
· Усгүй бол хол замд тэр дундаа говьд явах хэрэггүй. Ачаанаас хамаараад аль болох арвин нөөцлөх шингэн зүйл бол ус юм шүү.
· Говь хээрийн бүсэд аялахаар төлөвлөсөн бол элс, элсэн манхан, шавар шавхайтай газар байгаа эсэхийг сураглаарай. Хэрэв тийм газар байгаа бол өглөө үүрээр явахад тохиромжтой байдаг. Мөн бороо орсны дараа элсэнд мотоцикл халуун нарнаар явснаас их зай туулна.

Image


Source: medium.com/@daagiicompass


Return to “АЯЛАЛ БОЛ АМЬДРАЛ”

cron