Хэрхэн хямд зардлаар азийн орнуудаар аялах вэ?

#1
“Үлдсэн цэцнээс явсан тэнэг дээр” энэ бол миний хамгийн дуртай хэлц үг. Тийм болохоор надад боломж олдох бүрд тэр боломжийг хүнд хэцүү, аюултай гэж бодолгүй аялахад бүх анхаарал хүслээ төвлөрүүлж ирсэн. Аялан гэдэг харагдаж байгаа шигээ тансаг, хялбар, амархан зүйл огтоос биш. Санхүүгийн хувьд ч, хувь хүний хувьд ч маш сайн бэлтгэл базааж явахгүй бол болохгүй. Тэгэхээр аялахыг сэтгэл хөдлөлөөр шийдэж болохгүй гэсэн үг юм. Сэтгэл хөдлөлөөр шийдлээ гэхэд ядаж санхүүгийн хувьд эрсдэлийг хүлээх нөөцтэй байхгүй бол болохгүй. Тиймээс хувийн зүгээс надтай адил аялах хүсэлтэй хүмүүст зориулан ХЭРХЭН, ХЯМД АЯЛАХ талаар зөвлөгөөг өөрийн 100 хувийн туршлага мэдээлэл дээр суурилан хүргэж байна.

За нэгэнт аялахаар эрс шулуудаад шийдсэн бол аялалд гарахаасаа өмнө бэлдэх ёстой хэд хэдэн бэлтгэл ажил байна.

Сэтгэл санаа болоод бие мах бодийн бэлтгэл
Аялалд зориулсан бэлтгэл


— Сэтгэл санаа болоод бие мах бодийн бэлтгэл
Энэ бол маш чухал гадаадад аялж яваа хүмүүст зарим тохиолдолд гэрээ санах, ихэнх тохиолдолд ганцаараа аялаж яваа бол ганцаардах, айх, болзошгүй аваар осолд өртөх, ачаагаа алдах, дээрэмдүүлэх, эд зүйлсээ гээж үрэгдүүлэх гээд тоочоод байвал мундахгүй эрсдэл тулгардаг. Ганцаараа аялаж яваа хүн энэ бүхэнд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Тийм болохоор аялахаар бодож төлөвлөж эхэлсэн тэр мөчөөсөө эхлэн аяллын хугацаанд тулгарч болзошгүй зүйлсийг бодож сэтгэл санаагаа бэлдэх учиртай. Учир нь аялан гэдэг бидний өдөр бүр INSTAGRAM дээр хардаг гайхалтай зураг шиг байх нь маш цөөн байдаг болохоор хэт сэтгэлийн хөөрөлтэй, төсөөлөл дүүрэн аялж болохгүй гэдгийг анхаараарай. Гэхдээ энэ бүхнийг сонсоод бууж өгч болохгүй. Харин ч явахаасаа өмнө бэлтгэлээ сайн хангаж аяллаа гайхалтай болгоход юу хэрэгтэйг судалд мэдэн хувийн бэлтгэлээ маш сайн хангах нь чухал юм. Тэгж чадвал хэзээд мартахгүй гайхалтай дурсамжийг бүтээж чадна гэдгийг амлаж байна.

— Аялалд зориулсан бэлтгэл

Аяллаа хаанаас эхлэх, хаашаа очих, очсон газраа хэд хоног байрлах, юу үзэх гээд бүх юмаа маш сайн бэлдэж төлөвлөж явахгүй бол төлөвлөгөөгүй явснаасаа болж ядрах, тухгүй байх зэргээр аяллаа хүнд байдалд оруулж болзошгүйг санаарай. Тулгарч болох бүх эрсдэлд бэлтгэлтэй байхын тулд явахаасаа өмнө сайтар төлөвлөх нь маш чухал. Хамгийн сайн төлөвлөгөө гаргаж чадсан хүн л хамгийн үр дүнтэй аялах болно.

1. АЯЛЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ: Хамгийн түрүүнд аяллын төлөвлөгөөгөө гаргах нь маш чухал. Үүний тулд хэд хэдэн зүйлийг бэлдэх шаардлагатай. Эхлээд өөрийнхөө очиж үзэхийг хүсэж байгаа газруудаа цаасан дээр эхнээс нь эгнүүлээд бичээрэй. Хаашаа явж юу үзэхээ шийдсэн бол одоо хэрхэн ямар замаар очих вэ? гэдэг маш чухал. Шинэ газар очих болгондоо аль болох боломжоороо олон хоног байхаар төлөвлөвөл зүгээр. 1–2 хоног маш хурдан өнгөрөх болохоор орчиноо судалж байтал явах болчихно. Олон орноор аялж байгаа хүн санхүүгээ бодсон ч тэр нэг газраа хэдэн долоо хоногоор удаж бас болохгүй. Тиймээс өөрийн хурд хугацаанд таарсан өдрүүдийг сонгох хэрэгтэй болдог. Миний хувьд очих газартаа багадаа 3–4 хоног байхаар тооцож төлөвлөсөн.
Хэт шахуу төлөвлөгөөнөөс зайлсхийхгүй бол аялж явахдаа ENJOY хийхээ мартах аюултай. Энэ хол ирчхээд тэрийг үзэж чадахгүй явах гэж үү гэж гомдохгүй байхын тулд төлөвлөгөө бидэнд чухал юм. Эцсийн эцэст “АЯЛЖ ЗУГААЛАХ ГЭЖ АЯЛЖ БАЙГАА БОЛОХООС ЦАГНД ХӨӨГДӨХ ГЭЖ АЯЛААГҮЙ” гэдгээ битгий мартаарай.
Сүүлд тийшээ явдаг байж, ингэдэг байж гэж бодохгүйн тулд төлөвлөгөө маш сайн бодож гаргах хэрэгтэй шүү. Улс бүрд үзэж харах маш олон зүйлс бий. Тэр бүгдийг богино хугацаанд үзэж зочилно гэвэл маш өрөөсгөл. Тэгж бодож төлөвлөгөөгөө гаргаж байгаа бол аяллын хугацаанд аялалдаа амарч зугаалахаасаа илүү явдалдаа ядарч үзсэн үзээгүйн хооронд хайран цагаа үрэх болно. Тиймээс өөрийн тань сонирхлыг татах, үнэхээр очиж үзэхийг хүссэн цөөн хэдэн газраа сонгож төлөвлөгөөндөө багтаагаарай. Төлөвлөгөө гаргахад хамгийн сайн найз бол мэдээж GOOGLE ах. Тэр бүгдийг мэднэ. Мөн PINTEREST.COM заавал зочлоорой. Өөрийн очихыг хүссэн газраа бичээд хайвал маш олон хэрэгтэй мэдээллийг эндээс авах боломжтой.

Image


2. БИЛЕТ ЗАХИАЛАХ: Аяллын төлөвлөгөөгөө гаргачихсан бол дараагийн маш чухал алхам бол билет захиалах. Билетээ эрт захиалах тусам хямд үнээр авна. Миний блогийг уншиж байгаа таныг ХЯМД ЗАРДЛААР, АДАЛ ЯВДАЛ дүүрэн аялах хүсэлтэй байгаа гэж бодож байгаа болохоор ХЭРХЭН, ЯАЖ ХЯМД БИЛЕТ захиалах зөвлөгөөг хүргэж байна. Манай үндэсний агаарын тээвэр миний мэдэх МАШ ҮНЭТЭЙ тийз худалдаалдаг. Тиймээс монголоос тийз авна гэдэг тансаг аялал юм. Харин бидний хувьд хямд замаар аялах учир Бээжин хүртэл газраар зорчихоос өөр аргагүй. Та УБ-с Бээжин орсон байхад цааш нисэх хямд тийзүүд зөндөө бий.
УБ-С БЭЭЖИН ХЭРХЭН ХЯМД ЗОРЧИХ ТАЛААР ДАРААГИЙН БЛОГООС СОНИРХООРОЙ..
Харин онгоц-ний хямд тийз захиалахдаа ХЭРХЭН, ЯАЖ, ХААНААС, ХЭЗЭЭ захиалахаа л мэддэг байх хэрэгтэй. Миний хувьд онгоцны тиз захиалахдаа доорх хэд хэдэн апп ашиглаж захиалдаг. Эдгээр апп бол хамгийн супер. Аялахаасаа өмнө утсандаа татаад суулгачхад огт гэмгүй. Болж өгвөл аялалд гарахаасаа өмнө дор хаяж сарын өмнөөс тийзээ захиалбал хямд авах боломжтой. Эрт авах тусам л хямд, тулгаж авах тусам л тэнгэрт хадсан үнэтэй тийз авна. Харин аяллаа эхлэхээс өмнө заавал тийзээ захиалаарай. Учир нь ихэнх орны гааль дээр танаас буцах билет шаардах тул та үүнд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Мөн захиалсан билетээ заавал цаасан дээр хэвлэж аваарай. Олон удаа цаас таныг аврах болно.
Доорх зурган дээр миний өөрийн билет болон буудал захиалахдаа ашигладаг апп хавсаргав. TRIP.COM болон AGODA 2 лаа хэрэглэхэд маш хялбар. Бүх чиглэлд бүх төрлийн онгоцны тийз захиалах боломжтой бөгөөд өөрийн виза картыг ашиглан төлбөрөө шууд онлайнаар төлнө. Онгоцны тиз захиалгын хувьд TRIP.COM хамгийн хямд тизийг илүү олон боломжтойгоор санал болгодог бол AGODA хувьд илүү их сонголтой зочид буудлууд санал болгодгоороо давуу.
TRIPADVISOR — Хувьд аялалд тань хэрэгтэй хамгийн чухал мэдээллүүдийг багтаасан байдгаараа давуу. Таньтай адил дэлхийгээр хэрэн хэсэж байгаа аялагчид өөрсдийн сэтгэгдэл болон туршлагаа хуваалцсан тул та эндээс хамгийн үнэн зөв мэдээллийг авах боломжтой.

Image


3. ЗОЧИД БУУДАЛ ЗАХИАЛАХ: Зочид буудал захиалахад анхаарах зүйлс
— Зочид буудлын байршил аль болох хотын төвтэй ойрхон эсвэл таны очиж үзэхийг хүсэж байгаа газартай ойрхон байвал танд амар байхаас гадна унааны мөнгөнд бас хэмнэлттэй. Ядаж ямар нэгэн байдлаар нийтийн тээврийн буудалтай тэр тусмаа MRT — буюу Метроны буудалтай ойрхон байхаар захиалаарай.

— Мөн захиалах гэж буй буудлынхаа танилцуулган доорх сэтгэгдлийг заавал уншаарай. Тэгэхээр таны захиалах гэж байгаа буудлын талаарх давуу болон сул талын мэдээлэл тодорхой гараад ирнэ. Аль болох гомдол багатай буудал захиалсан нь таны аяллын тав тухад маш чухал юм шүү.
— Хэрэв өглөөний хоол нь хямд бол зочид буудалдаа өглөөний хоол идэхээр захиалга өгвөл санхүүгийн хувьд маш том хэмнэлт болно гэдгийг хэлмээр байна. Нэгэнт өглөөний хоол захиалсан бол өглөө маш сайн идэж авахаа мартаа. Аялж явахад хамгийн чухал нь сайн хоол, аюулгүй буудал гэдгийг битгий мартаарай.

4. ХУВИЙН БЭЛТГЭЛ: Буудал Онгоцны тийзээ захиалчихсан болохоор одоо нэг тайван амьсгаа аваад хувийн бэлтгэлээ хангаарай. Аялаж яваа хүн эрүүл байх хэрэгтэй. Тиймээс аялалд гарахаасаа өмнө ямар нэгэн зовиур биед тань илэрсэн бол заавал эмчид үзүүлж зөвлөгөө аваарай. Учир нь аялалын хугацаанд бидэнд өвдөх эрх байхгүй.

Эм:[/highlight] Гадагшаа явж байхад ямар нэгэн байдлаар өвдөж бэртсэн тохиолдолд өөртөө анхны тусламж үзүүлж чадахуйц бэлтгэлтэй явах хэрэгтэй. Тэр тусмаа зүүн өмнөд Азийн улс орнуудруу зорчиход агааржуулагчаас болж толгой өвдөх, хэт халуунд нарших, усны хатуулгаас болж гэдэс гүйлгэх гэх мэт зүйлс тулгарч болзошгүй. Тиймээс ойр зуурын эм шархны лент авч явахаа битгий мартаарай.

ЗУРАГ: Гадагш явж байгаа бидэнд ЗУРАГ бол хамгийн чухал. Тийм болохоор зургийн аппаратаа авахаа хэзээ ч битгий мартаарай. Зарим хүмүүс утасны camera ашиглахыг илүүд үздэг ч миний хувьд танд утасны camera г лав зөвлөхгүй. Утасны camera бол утасны л камер. Хэрэв өөрт чинь мэргэжлийн camera байгаа бол хүнд гэж төвөгшөөж орхилгүй авч яваарай. Мөн ганцаараа аялж байгаа хүнд хамгийн чухал зүйл бол camera-ийн хөл. Танихгүй нэгнээс зургаа авч өгөхийг гуйх үргэлж хэцүү байхаас гадна маш цөөхөн тохиолдолд сэтгэлд нийцсэн зураг авч өгдөг юм. Харин camera хөлтэй байхад хүссэн газраа зоогоод дуртай позоо аваад л болно. Хүсвэл хэдэн ч удаа хүссэн зургаа автал дарж болно шүү дээ. Эхэндээ хүмүүс танруу харж л байна. Тэрэнд санаа зоволтгүй. Та тэр хүмүүстэй дахиж хэзээ ч таарахгүй болохоор нэрэлхүү занг баяртай гэж хэлээрэй.

Image


ХУВЦАС: Хувцасны хувьд өөрийнхөө хүссэнээр л бэлдэхэд болно. Халуун учраас аль болох нимгэн хувцас бэлдээрэй. Хөлд эвтэйхэн углааш, даарсан үед өмсөх энгэр задгай цамц, зузаан оймс заавал авч яваарай. Учир нь олон цагийн нислэгийн явцад хөл тань хавагнаж гутал тань таарахгүй байх магадлалтай. Олон цагийн нислэгт гутлаа тайлаад зузаан оймсоо өмсөөд хөлөө амрааж явах нь маш чухал юм шүү. Мөн өөрийнхөө хамгийн дуртай хувцсаа ч гэсэн авч явахаа битгий мартаарай. Аялж зугаалж байна гээд сайхан харагдаж болохгүй гэсэн дүрэмгүй. Харин ч хамгийн сайхнаараа харагдах хэрэгтэй.
Замдаа дэлгүүр хэснэ гэж төлөвлөж байгаа бол аль болох цөөн хувцас авч явсан нь дээр. Хүүхнүүдийг та нар мэднэ дээ. Тэгэхгүй бол аяллын төгсгөлд дааж давшгүй их ачаатай болсон байх бий.

VISA CARD — маш чухал. Миний хувьд Хаан болон Худалдаа хөгжил банкны 2 олон улсын Картай явсан. Нэгэнд нь ойр зуурын хэрэглээний мөнгөө хийгээд нөгөөг нь emergency үед ашиглана гэж төлөвлөсөн. Ганц олон улсын карттай бол яавч аялж болохгүй. Үргэлж гэнэтийн зүйлд бэлэн байх хэрэгтэй. Мөн виз картынхаа пин кодыг ямар нэгэн тэмдэглэлийн дэвтэр дээрээ ч юм уу утсандаа заавал тэмдэглэж аваарай. Пин кодоо буруу хийвэл тэгээд л дууслаа шүү дээ.

Image


БЭЛЭН МӨНГӨ: Аялалд явахдаа тодорхой хэмжээний бэлэн мөнгө биедээ авч явах хэрэгтэй. Миний хувьд нэг улсад 100–200$ зарцуулахаар бэлэн мөнгийг биедээ авч явсан. Зарим тохиолдолд visa card уншихгүй газар байхаас гадна нийтийн тээвэрт заавал бэлэн мөнгө өгөх болохоор бэлэн мөнгө хэзээд илүүдэхгүй. Тэглээ гэд их хэмжээний бэлэн мөнгө авч явж болохгүй. Энэ нь эргүүлээд өөрийг чинь аюулд оруулна.

ГАДААД ПАСПОРТ: Гадагшаа зорчих гэж байгаа хүний гадаад паспортын дуусах хугацаа 6-н сараас илүү байх ёстой. Хугацаа нь дуусах дөхсөн бол заавал сунгуулаад явах хэрэгтэй шүү. Аяллын тань үед дуусчихвал шууд монгол буцахаас өөр замгүй албадан буцаах болно. Монголын элчин сайд байхгүй газар очвол за тэгээд л дууслаа гэсэн үг шүү дээ. Мөн гадаад паспортынхаа нүүр хуудсыг хэвлээд биедээ авчхад илүүдэхгүй. Бүх эрсдэлд бэлэн бай.

ЦЭЭЖ ЗУРАГ: Зарим оронд бид визгүй зорчих боломжтой байдаг. Харин зарим оронд нь гааль дээрээс нь виз мэдүүлэх боломжтой. Гааль дээр виз мэдүүлж байгаа нөхцөлд цээж зураг заавал шаардах бөгөөд хэрэв танд цээж зураг байхгүй бол илүү мөнгө төлж авахуулах болно гэдгийг битгий мартаарай. Тиймээс хэдэн цээж зураг түрүйвчнийхээ завсар хийгээд яваарай.
ВИЗ: Зүүн өмнөд Азийн ихэнх оронд бид визгүй зорчих боломжтой байдаг. Харин зарим оронд заавал виз авах ёстой. Тиймээс зорчих орноо төвлөсөн тохиолдолд виз хэрхэн мэдүүлэхээ заавал судалж үзээрэй. Зарим тохиолдолд Монголоос авч болох визийг эндээсээ авчраад явсан нь зүгээр гэдгийг сануулмаар байна. Жишээ нь: Япон, Солонгос, Вьетнам гэх мэт.
https://www.instagram.com/ominomin/

БУСАД ХЭРЭГТЭЙ АПП: Аяллын хугацаанд таньд хэрэг болох хэд хэдэн апп танилцуулж байна.
MAPS.ME — та өөрийн очих улсын газрын зургийг татаж авсанаар интертэтгүй үедээ ч ашиглаад явах боломжтой. Мөн хэрэгтэй газрууд дээрээ pin үлдээж мэдээлэл бичиж болдогоороо маш давуу. Заавал татаж аваарай.
VPN — Хятадаар дамжин явж байгаа тохиолдолд утсан дээрэээ үнэгүй vpn заавал суулгах хэрэгтэй тэгэхгүй бол facebook, insta, google гээд хэрэгтэй зүйлсээ хэрэглэж чадахгүй гэж мэдээрэй.
SUBWAY MAP- очих улсаасаа хамаараад тухайн улсынхаа метроны газрын зургийг заавал татаж аваарай. Метро бол аврал. Та мертоны мэдээллийг утсан дээрээ суулгасан бол тухайн хот таны гарт ороод ирлээ л гэсэн үг.
UBER — GRAB зэрэг тахь дуудлагын апп суулгаад явахад гэмгүй. Индонезид гэхэд убэр маш сайн хөгжсөн. Жолоочийн мэдээлэл очих газрын км бүр төлөх төлбөр хүртэл гараад ирнэ.
ibook — өөрийн ушихийг хүссэн номоо татаж аваад яваарай. Аялалын турш автобус, метро, онгоцонд цаг өнгөрүүлэхийн тулд хэрэгтэй номоо уншаад явахад илүүдэхгүй.

Image


Ямар ч зүйлд туйлын үнэн гэж байхгүйтэй адил заавал миний замаар аялах ёстой гэсэн дүрэм байхгүй. Дээр дурдсанчлан энэхүү зөвлөгөө маань миний өөрийн аяллын туршлага дээр суурилсан болохоор авах гээхийн ухаанаар хандаарай. Хамгийн гол нь таны хямд аялах төлөвлөгөөнд тань бага ч гэсэн тус болох болов уу гэж найдаж байна.
Source: https://medium.com/@ominomin/


Post Reply

Return to “АЯЛАЛ БОЛ АМЬДРАЛ”

cron