БОКО ХАРАМ ХЭМЭЭХ ХОРТ МОГОЙН ТОЛГОЙГ ТАСДАХАД НИГЕРИЙН ЗАСГИЙН ГАЗАРТ ЮУ СААД БОЛООД БАЙНА?

#1
БОКО ХАРАМ ХЭМЭЭХ ХОРТ МОГОЙН ТОЛГОЙГ ТАСДАХАД НИГЕРИЙН ЗАСГИЙН ГАЗАРТ ЮУ СААД БОЛООД БАЙНА?

Image


Боловсрол бол барууны хорт зуршил , барууны боловсрол бол нүгэл.....Агаар мандалын давхраа , байгаль дахь усны эргэлт гэх бол ердөө тархи угаалт гэх зэрэг бол тэдний уриа
Ирак левантын исламын улсад үнэнчээр зүтгэх болно гэж андгайлсан ,хүүхэд эмэгтэйчүүдийг хулгайлан боолчлогч,жирэмсэн эхийг өршөөл энэрэлгүй хороочихдог, эцэг эхээс нь үр хүүхдийг салгаж амьдын хагацал үзүүлдэг гээд л бүгд муу муухай бүхнийг үйлддэг энэ бүлгийн тухай бүгд мэдэх байх.
Нигерийн засгийн газраас нэг бус удаа Боко Харам бүлгийн удирдагч толгойлогч нарыг “устгасан “ тухай мэдэгддэг.Бараг 10-аад удаа түүнийг устгахаа амлаж амлалтаа биелүүлснээ заралдаг. Мөн тус бүлгийг устгасан, үлдсэн босогчид нь бууж өгч байгаа мэтээр байнга зарласаар тус орны ард иргэд төдийгүй дэлхий нийтийг ундууцуулдаг тэдгий гэм биш зан болсон ., ".
Гэвч өнөөх Боко Харам нь түүний хариуд нь сүр хүчээ гайхуулан сайрхаж суртал ухуулгын сүрдүүлэг явуулж тэр нь амжилттай төгсдөг. Олон хүний аминд хүрсэн цуст хядлагыг үйлдэж Нигерийн засгийн газрын армийн цуваа, цагдаагийн газар руу довтолж, энгийн ард иргэдийг хулгайлж барьцаалан эрх баригчдыг ичгэвтэр байдалд оруулдаг.
Бүлэглэл байдал эвгүйтвэл өөрийгөө найдвартай хамгаалчих төдийгүй өөрсдийнхөө байрлалаа байнга сольж хоргодон нуугдах газраа олоод бүгчихдэг юм байна. Өөрөөр хэлбэл нэг газраас нөгөө рүү зугатаж нуугдаж өөрөөсөө давуу хүчтэй, зэвсэг техникээр илүү засгийн газрын цэрэг ,цагдаа нарын эсрэг гэнэтийн довтолгоон үйлддэг. Тэр нь ч мөн амжилттай болдог...
2015 онд африкийн хил залгаа дөрвөн улс тус бүлгийг сөнөөн дарахын тулд Нигерийн арми,цагдаагийн хүчин оролцсон Олон үндэстний хамтарсан хүчнийг байгуулсан бөгөөд түүний эсрэг Боко харам хөдөлгөөний хоёр бүлэг сөрөн зогсож байгаа нь . Абубакар Шекау, нөгөө нь — Абу Мусаб аль-Барнауи юм байна. Хоёр бүлэг аль аль нь янз бүрийн тактик хэрэглэж янз бүрийн чиглэлээр халдлага үйлддэг бөгөөд тус бүлгийнхэн Канури хэмээх омгийнхноос бүрддэг юм байна.
Түүнийг устгана гэсэн өөдрөг найдвар
Нигерийн ерөнхийлөгч Мухаммад Бухари анх мэдэгдэл хийхдээ “Лафия Доу” буюу “Зөөлөн хүчээр” Боко харамыг үгүй хийж улс оронд энх тайван авчирна хэмээн манай хүзүүгүй Эби шиг ард иргэдээ хошгируулж байжээ. Гэвч цаашдын үйл явдал болох зүүн хойд хязгаарын Борно ,Йобе, Алавама, Гомбе мужуудад болсон хурцадмал байдал ерөнхийлөгчийн амлалт бол байдаг л нэг савангийн хөөс мэт замхарсан мөрөөдөл болохыг харуулав.
Боко Харамынхан Борно,Йобе мужуудын тосгод,суурингууд руу удаа дараа халдлагаа хийгээд зогссонгүй Йобе муж дахь Засгийн газрын цэргийн хоёр ч бааз руу Нигер улсын хилийн ойролцоо мужийн төв Майдугури хотоос 30 километрт орших Жилли районы Жаканы баазад довтолж хүнд хохирол учруулж цагдаагийн постыг шатаажээ..
Одоо хүртэл тус халдлагын улмаас амиа алдсан энгийн иргэд,цэргийнхэнд учирсан хохиролын талаарх мэдээлэл тодорхой бус байна.
Эх сурвалжуудаас авсан мэдээгээр бол хэдэн арван цэрэг цагдаагийн албан хаагч, зуугаад энгийн иргэн амиа алдсан гэсэн бол армийн хэвлэлийн төлөөлөгч ихээхэн хэмжээний гарз хохирол учирсан гэдгийг ор тас үгүйсгээд байдаг байна. Суудлаасаа хийсчихвий гэж тас зүтгэж байгааг нь..их л танил дүр зураг.
Ерөнхийлөгч Абужа тэргүүтэй эрх баригчдад цаашид суудал сэнтийтэйгээ хэр зэрэг удаан зууралдаж чадах эсэх нь уг бүлгийн учрын хэрхэн олох вэ? гэдгээс шалтгаалах нь мэдээж юм..
Төдөлгүй хүний нөөцийн томилгоо хийхээр шийдвэр гарч сүүлйин 14 сарын турш алан хядах үйл ажиллагааны эсрэг Нигерийн зэвсэгт хүчний командлагчаар хошууч генерал Рожерс Николасаар хошууч генерал Абба Диког солив...
Алан хядагчид ихэвчлэн ы ой ширэнгийн захдуу орших анчид,тариачид, загасчдын тосгод руу довтолдог юм байна..
Алан хядагчдын сайрхсанаар тэдний мэдээлэгч на тэднийг мөрдөн мөшгих Нигерийн арми,цагдаа, өөрийгөө хамгаалах сардын сайн дурынхны дотор шургалсан бөгөөд байнга мэдээллэр хангаж байдаг гэнэ. Дээрээс нь орон нутгийн оршин суугчдын зарим нь тэднийг дэмжиж мэдээ,мэдээлэл, зэвсэг,унаа, шаардлагатай бусад зүйлээр тусалдаг бол нөгөө хэсэг нь засгийн газрын хүчнийхэнд байдаг чадлаараа тусалдаг гэнэ.
Ардын сайн дурынхан
Үнэндээ төр засгаас тэдэнд олонтаа тусалдаг гэх боловч замаас нь авилгад идэгдсэн ялзарсан шат шатны түшмэд нь зэвсэг ,холбооны хэрэгсэл,унаа, мөнгө санхүүг нь идчихдэг тул өөрөө өөрсдийгөө хангаж аргацаадаг бөгөөд анчид,тариачид,загасчид ангийн буу (youtube бичлэгээс хараад байхад Х1Х зууны цахиур буу), нум сумаар орчин зэвсгээр шүдээ хүртэл зэвсэглэсэн алан хядаггчидтай байлдаж байна гэж төсөөлөөд үз дээ. Дээрээс нь тэдний дунд шургалсан урвагч нар.Ямар ч холбоо барих хэрэгсэлгүй сохроор шахуу алан хядагчидтай гэр бүл, үр хүүхдээ хамгаалан тэмцэж байгаа нь тун өрөвдмөөр ,
Цэргийнхэн
Хэрвээ нигерийн улс төрчдйин зүгээс өөрсдийнхөө явцуу эрх ашиг сонирхлын үүднээс байнга алан хядагчидтай хийсэн тэмцэлд “амжилт” олсон тухайгаа мэдэгдэхгүй аваас тэдний суудал нь хийсчих гээд байдаг бол армийнхан нь бол албан бусаар тэдний оролцож буй бүхий л үйл ажиллагаа тун амжилт муутай , бэрх хүнд гэж мэдэгддэг байна.
Учир нь цэргийнхэнд учирч байгаа олон бэрхшээлийн нэг нь тэдэнд очих ёстой байсан хангамж нь дээр дурьдсан авилгач идээчдийн балгаар байнга тасалдаж шаардлагатай зэвсэг техник, мина илрүүлэх зэрэг тоног төхөөрөмжийн гачаалд орж цагийн байдалд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий тагнуулын гүйцэтгэх ажиллагааны мэдээллийн дутагдалд ордог тухай Майдугури дахь штабтаа болсон ярилцлагад нэгэн офицер дурьдсан.
Энэ нь яг одоо бий болсон гамшиг биш өмнөх үеийн авилгач ерөнхийлөгч (2010–2015).Гудлак Жонатаны эрх барьж байсан үеэс үүдэлтэй юм.
Алан хядагчид бүхэл бүтэн муж ,районаар нь булаан аваад байхтай нь шат шатны авилгач албан тушаалтнууд алан хядахтай тэмцэх анги нэгтэлүүдийн тусгай ажиллагаанд зориулагдсан төсвийн хөрөнгө,мөнгийг хулгайлж шамшигдуулж байсан эгзэгтэй үе тохиосон байжээ.
Алан хядагчидтай тэмцэхээр зориулагдсан орчин үеийн зэвсэг техникүүд нь Боко харам бүлгийн гишүүдийн гарт орсон нь тус бүлгийн Засгийн газрын цэргийн эсрэг тулалдаж ийн амжилт олох олон шалтгааны нэг болсон гэхэд хилсдэхгүй.
Европын холбоо ,АНУ-ын зүгээс Нигери улсад энэхүү хорт могойтой тэмцэхэд нь тусламж үзүүлж Тагнуулын ажилтнуудаа илгээснийг нь авилгачдын харгайгаар тэдгээр нь отолтонд орж олон тооны мэргэжилтнүүд амиа алдсан харамсалтай үйл явдал болсон. .Үргэлжлэл бий

Эх сурвалж:
https://www.facebook.com/myagmarsuren.jambal


God is a DJ

Return to “ЦЭРЭГ АРМИЙН ТУХАЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ”

cron