КАРАБАХ ба Армян 1-р хэсэг

#1
КАРАБАХ ба Армян 1-р хэсэг : Хүмүүс Карабахын тухай пост оруулж өгөөч гэж их хүсэлт гаргаж байна . Энэ бол нэг постонд багтах сэдэв биш маш урт сонирхолтой түүх болно . Гэхдээ юуны өмнө Карабах нутаг хэний түүхэн нутаг вэ гэсэн асуулт урган гарч ирнэ , хэдий Карабах нь ЗХУ-н үед Азербайжанд хамаарч тэндээ автономит эрхтэй оршин байсан ч Карабах үеийн үед армян хүмүүсийн уугуул нутаг байсан нь түүхэн үнэн юм . Тэгвэл яагаад маргаан гарах болов гээд судлах гэвэл заавал эргэж түүх сөхөх хэрэг болно . Ийиээс бид Армян Азербайжаны мөргөлдөөн дээр хэнийг дэмжих нь зөв бэ гэдгээ харахын тулд заавал түүх харахаас өөр арга байхгүй . Эртний түүхт ард түмэн болох армянчууд дэлхийн түүхэнд оршин байсан хугацаандаа уусаж мөхөлгүй Перс Ром , Араб , Турк , Иран зэрэг харийн тэмцэж оршин байсаар ирсэн ч хүчтэний өмнө арга буюу шахагдан улам бүр жижгэрсээр ирсэн ба армянд түүх ямагт хатуу хандаж ирсэн байдаг . Үүнийг ганцхан жишээгээр тайлбарлая . Хуучин Югославын гол улс болох Сербийн харяанд автономит эрхтэй байсан Косова өнөөдөр барууны дэмжлэгтэй тусгаар улс болчихож болж байгаа , харин Карабах болж болдоггүй нь сонин . Уг нь бол косова , карабах хоёр маш өөр , карабах бол уугуул армянчуудын нутаг тэнд үеийн үед армянууд сууж байсан бол косовад сербүүд сууж байсан ба сүүлд серб османы эзэнт улсын дарлалын үед ислам шашинт албаничууд уг нутагт нүүж ирээд одоо уг нутагт нь олонхи болж бүүр Косова гэдэг улс бий болгожээ . Харин армянчууд баруун болон өмнө зүгээс туркэд эзлэгдсэн бол зүүн талаасаа иранд эзлэгдсэн , яг ингэж Иранд эзлэгдсэн нутагт азербайжанууд нүүж ирсэн байдаг ба уугуул нутгаас нь армянуудыг Иран албаар шахсан байдаг . Ер нь бол үй олон исламуудын соёл иргэншил хүчирхийлэлд армянууд шахагдсан ба Орос туркийн дайнаар орост очсон багахан хэсэг дээр нь өнөөдөр тусгаар тогтносон Армян улс оршин байдаг , гэхдээ энэ бол уугуул армянуудын хүн амын хувьд ч, газар нутгийн хувьд ч өчүүхэн хэсэг нь . Харин аймшигт хавчлага хядлага цөллөгөөс болж армяны ард түмэн маш хэцүү тавилан туулсан ба тиймдээ ч дэлхийгээр нэг тарсан ард түмэн , Дэлхийн 1-р дайны үед геноцит хядлаганд өртөж 1.5- 2 сая хүн үрэгдэж үүнээс болж уугуул армян нутаг одоо ислам шашинт ард түмнүүдийн нутаг болж туркэд ихэнх нь байдаг . Дэлхийд геноцит хядлаганд өртсөн цөөхөн ард түмэн байдгийн нэг нь армян юм . харин өнөөөдөр Армян улсын нутгаас гадна бусад армяны уугуул үндсэн нутагтаа хядуулж уг нутагтаа армян хүн ам ул мөргүй алга болсон ч харин энэхүү хавчлага дарамтыг тэсэн гарсан цорын ганц армянчууд оршин сууж үлдсэн нутаг нь Карабах шүү дээ . Хэрэв шударга ёс гэж байдаг бол КОСОВА-д эрх чөлөө өгч болсон юм чинь яагаад Карабахын армянд эрх чөлөө өгч болохгүй гэж , тэд ч гэсэн хүн , тэд исламын дарлалд байхгүйн төлөө шашин соёл иргэншлийнхээ төлөө тулалдаж байгаа юм . Харин Азербайжаны тухай дараагийн постууд дээр ярина мөн армяны түүхийг дэлгэрүүлэе . Та бүгд нэг зүйлийг сайн анзаарч хараарай өнөөдөр дэлхийд армянчуууд яаж тарсаныг , яагаад тэд ингэж тарсан бэ ? Өнөөдөр армянчуудын яс тоог гаргах боломж байдаггүй ч багадаа 7 сая ихдээ 12 сая гэж тооцоолсон. Гэтэл үүнээс Армян улс ердөө 3 сая хүнтэй бол Орост 1,2- 2,5 сая хүртэл байгаа гэж үздэг харин Францад 800 мянга , АНУ-д 500 мянгаас 2 сая хүртэл , Аргентинд 400 мянга , Туркэд 60 мянган армян байдаг ба хүчээр ислам шашинд орсон 500 мянган армян , Гүрж , Ливанд 250 мянга тус бүр , Сири , Иран , Азербайжан, Украйн, Канад , Польшид 100- 200 мянга , Австрали, Узбекистан, Герман, Бразил, Испан, Грек , Туркмен 40- 100 мянган армян хүн ам суудаг ажээ . Мөн Израйль Ирак Англи Казахстан Урагвай Болгар Бельги, Беларусь, Чех зэрэг өчнөөн улсад мөн армянууд таржээ . Тэгэхээр би хувьдаа армяны ард түмний энэхүү хатуу хувь тавиланг өрөвддөг юм , магадгүй Орос улс хүчирхэг болоогүй өвөр кавказад нэвтрээгүй бол Армян гэж улс энэ дэлхийд байх боломж байгаагүй нь үнэн , тэр бүү хэл армян үндэстэн ч байх эсэх эргэлзээ их бий , учир нь өнөөгийн Турк улсын нутаг дэвсгэрийн зүүн хэсэг бол Армянчуудын түүхэн ҮНДСЭН нутаг , гэвч тэнд өнөөдөр армянчууд байхгүй байгаа нь армян үндэстэн үгүй болж болох эрсдэл бодитой байсныг илтгэн харуулдаг . Тэр бүү хэл өнөөөдөр Азейрбайжанд хамаардаг Нахичеван муж хүртэл армянчууд сууж байсан нутаг , гэвч одоо тэнд армян хүн байхгүй бүгд дүрвэсэн . Та бүхэн энэ зурагнаас армяны түүхэн нутаг ба хүчирхэг их Армян улсын хилийг бас харах хэрэгтэй , энд Карабах түүхийн бүх үеийн турш Армяны газар нутаг байснаар харагдаж байгаа юм . Харин Карабах яагаад Азейрбайжанд үлдэв энэ бол ЗХУ-н үеийн гэнэн төсөөлөлөөр үндэсний үзэл гэж байхгүй нтр гэсэн балай юмнаас эхтэй яг КРЫМ шиг юм болсон юм . ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ ......#copy

Image


Return to “ЦЭРЭГ АРМИЙН ТУХАЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ”

cron