УЛСЫГ ҮГҮЙ ХИЙХ 10 АЛХАМ

#1
УЛСЫГ ҮГҮЙ ХИЙХ 10 АЛХАМ
1. Эрүүл ухаантай, ёс зүйтэй байх нь хүмүүст амьдралыг нь дарамт, төвөгтэй болгодог байлга.
2. Бүх хүнд тэгш хуваарил, тараа гэж их хашхир. Уг нь тэгш боломж, тэгш гарааны нөхцөл хүмүүст байх нь илүү хэрэгтэй л дээ.
3. Бүтэн нэг үеийн сурагчдад ямар нэг үзэл санааг үгүйсгэж, няцааж алга болгох нь мундаг хүний л чаддаг зүйл гэж итгүүл.
4. Шинжлэх ухаанчаар, уг үндэс, системээр нь ярьж чаддаг хүмүүсийг хувь хүнрүү нь дайр. Хувь хүн дээр нь сенсацилуулж, олон нийтээр зүхүүлж, даруул.
5. Улс төр, ноцтой сэдвүүдээр олон юм ярьдаг хүмүүсийг нэг салдаггүй муу сэдэвтэй холбож амыг нь тагла. Байн байн түүнийг нь хөнд.
6. Тогтсон байдал, тогтсон ёсыг шүүмжилсэн, буруушаасан хүмүүсийг ганцаараа тэрсээд юуг ч өөрчилж чадахгүй гэдэг ойлголтыг дэлгэрүүл.
7. Дархан байдал, бүрэн эрх, онцгой эрх гэх мэтээр халдашгүй, шүүмжилж үл болох тусгай статусуудыг бий болго. Олон нийтэд таалагдаж байгаа дээрээ өөртөө халдашгүй хуулиудыг батлуулж ав.
8. Хүмүүс өөртөө хамаатай юмаа л мэд. Бүхнийг мэдэх албагүй гэдэг ойлголтыг дэлгэрүүл. Урдахаа л хичээ гэж тэдэнд хэлдэг нь жирийн үзэгдэл болго.
9. Хүмүүст олдог орлогоос нь хамаарсан эрүүл мэндийн үйлчилгээ үзүүл. Мөнгөтэй нь л эрүүл байг.
10. Иргэн бүрийг боловсролтой байлгах шаардлагагүй гэх үзлийг дэлгэрүүл. Бүгд боловсролтой болоод хөгжсөн нь хаа байна гэж даапаал. Боловсролгүй хүн ч дээр нь сууж болдог нийгэм болго. 
Image



God is a DJ

Return to “УЛС ТӨР, НИЙГЭМ ЭДИЙН ЗАСАГ”

cron