Дэлхийн II Дайны дараах Орос улсад Иосиф Сталин өрнөдийн хөгжмийг хорисон юм

#1
Бүх пянз, бүх дуу бичлэг зөвхөн Орос хөгжмийн зохиолчдынх байх ёстой байлаа.

Гэвч ард иргэд нууцхан барууны алдартай хөгжмүүд болох жазз, блюз, рок н ролл хөгжмүүдээр цангаж байсан юм. Тэгсэн ч гэсэн пянз хуулбарлах нь үнэтэй, материал нь ховор мөн хилээр нууцаар барууны пянз давуулах нь аюултай бөгөөд эрсдэлтэй явдал байв.

Энэхүү асуудлыг шийдсэн нэгэн цэцэн арга нь “ясны хөгжим” заримдаа “хавирга, ясны хөгжим” эсвэл зүгээр л “хавирга” нэршилтэйгээр гарч ирэн дэлгэрсэн юм.

Тэр үед Ленинград хотод 19 настай хөгжмийн инженер Руслан Боголовски барууны хөгжмийг хуулбарлаж Орос орон даяар түгээж болох төхөөрөмж зохион бүтээсэн ч гол асуудал нь уг төхөөрөмжөө ашиглан дээр нь хөгжмөө хэвлэх материал маш хомс байв. Учир нь дайны дараа винил болон бусад газрын тосны дайвар материалын хомсдолд орсон байлаа. Нэгэн удаа Руслан санаандгүй байдлаар хаягдсан рентген зургууд олон, дээр нь төхөөрөмжөөрөө дуу бичиж үзтэл болж байв.

Рентген зургууд нь олоход ихэд хялбар байсан шалтгаан нь Орос улсын хуулиар эмнэлгүүд рентген шатамхай байсан учир 1 жил хадгалаад хуучин зургуудаа хаях дүрэмтэй байдаг байлаа. Ийнхүү Руслан Боголовски энэхүү аргаараа өөрийн гараар 20-н жилийн турш барууны классик хөгжмөөс эхлэн “Beach Boys” хүртэлх 1,000,000 гаруй бичлэг хууль бусаар хуулбарласан байна. Үр дүнд нь тэрээр өөрийн энэхүү “бослогынхоо” төлөө Сибирт 5-н жил хоригдсон ажээ.

Түүний энэхүү бяцхан бослогын ачаар Оросын олон хөгжимд дурлагсад 20-н жилийн турш КГБ ийн чихнээс нууцхан өрнөдийн хөгжмийг таашааж байжээ.

“Ясны хөгжим” нь эрх мэдэлтнүүдийг түлхэн унагах ардын эр зориг, эсэргүүцэл бослого хөдөлгөөн мөн хөгжмийн хайрлах хайрын цэвэр илрэл, рок н ролын амин сүнс нь байсан юм.


Attachments
83406962_555691538349907_7086263990459826176_o.jpg
83406962_555691538349907_7086263990459826176_o.jpg (100.96 KiB)

Return to “Пянз сонирхогчид”

cron