News.mn: PUBG: Монголын "Astra Academy" түрүүлж, "Z3US" удаалжээ

#1
Монголын цахим спортын баг, тамирчид тив дэлхийд нэр алдраа цуурайтуулсаар байна. “PUBG Mobile Pro League”-ийн Өмнөд Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Нийт 150 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд Монгол Улсаас “Z3US eSPORTS«, “APES INC«, “Astra Academy« гэсэн гурван баг өрсөлдөж, 24 тоглолтын дараах байдлаар “Astra Academy« баг таван ялалт 295 оноотойгоор түрүүлж, тэдний араас та бүхний эчнээ мэдэх дэлхийн аваргын гуравдугаар байранд орж байсан “Z3US eSPORTS« баг хоёр ялалттай, 245 оноотой удаалжээ. Түрүүлсэн “Astra Academy« багийн хувьд аварга цом, 40 мянган ам.долларын эзэд болсон бол “Z3US eSPORTS« 28 мянган ам.долларын шагнал хүртжээ. Харин гуравдугаар байранд “PMPL South Asia« тэмцээний аварга Непал улсын “DRS GAMING« баг 223 оноотой удаалжээ. Монголын үлдсэн нэг баг болох “APES INC« 216 оноотой тавдугаар байр эзэлжээ. Тэмцээний шилдэг тоглогчоор “Astra Academy« багийн гишүүн Action буюу Сүхбат тодорч, хоёр мянган ам.долларын эзэн болжээ. Astra Academy багийн бүрэлдэхүүн:
  • IGL, Scout – Э.Өнөболд (Pika)
  • Support – Б.Билгүүтэй (Skryyy)
  • Attacker – Г.Сүхбат (Action)
  • Fragger – А.Бүрэнбаяр (Top)
  • Coach – Б.Жаргалсайхан (Senator)
Мэдээ PUBG: Монголын "Astra Academy" түрүүлж, "Z3US" удаалжээ үзэхийг хүсвэл News.MN - Мэдээллийн эх сурвалж.

Source: []https://news.mn/r/2441377/[] Та бүхэн суваг руу нь орж subscribe хийгээрэй


Return to “eSports мэдээ feed”

ULAANBAATAR WEATHER
cron