Esportsnews.mn: Standing ovation for Mongolian Esports Association CS:GO-ийн бүтэн жил дамнан үргэлжилдэг, хоорондо

#1
Standing ovation for Mongolian Esports Association 👏👏👏

CS:GO-ийн бүтэн жил дамнан үргэлжилдэг, хоорондоо хамгийн уялдаа сайтай $2,475,000 шагналын сантай BLAST Premier-ийн тэмцээнтэй MESA хамтрах болсоноо саяхан зарлалаа.

Ингэснээр BLAST Premier-ийн Showdown шат буюу дэлхийн 20 шилдэг багийн өрсөлддөг шатанд MESA-ийн тэмцээнүүдийн ялагчид тогтмол явж байхаар болж байгаа юм байна. Уг шатанд дэлхийн tier1 багууд буюу Na'Vi, Astralis, Liquid, OG, Liquid, EG, G2 зэрэг томчууд өрсөлддөг бөгөөд үүн дээр бүс бүсээс шалгарсан шилдэг тивийн аваргууд очдог билээ. ESL Pro League буюу ESL-ийн хамгийн том тэмцээний ялагч л гэхэд BLAST Premier World Final-ийн эрхийг авдаг гэхээр BLAST-ийн тэмцээний үнэ цэн жилээс жилд ямар сайн өргөжиж байгааг харж болно.

Тэгвэл үүн дээр MESA нэмэгдэж байгаа ба тэд өөрсдийн ямар тэмцээний ялагч уг тэмцээнд оролцохыг шийддэг болж байгаа бололтой. Тэгэхээр MESA-ийн тэмцээний ялагчид TIER1 тэмцээний эрхтэй болж байна гэсэн үг юм.

CS:GO-ийн Монгол багуудын хувьд том үүд хаалга нээгдэж байна.
Image
(Feed generated with FetchRSS)

Source: [][] Та бүхэн суваг руу нь орж subscribe хийгээрэй


Return to “eSports мэдээ feed”