Mongolian Esports Association: MESA x BLAST Дэлхийн Esport-ийн оргил тэмцээнүүдийн нэг $2,475,000 шагналын сантай B

#1
MESA x BLAST 🔥🔥🔥

Дэлхийн Esport-ийн оргил тэмцээнүүдийн нэг $2,475,000 шагналын сантай BLAST Premier-ийн 2022 оны улиралд MESA албан ёсоор нэгдэж буйг Монголын испортын салбарынхандаа, тэр дундаа CS:GO баг тамирчиддаа бахархалтайгаар зарлаж байна.

Уг хамтын ажиллагааны хүрээнд бид BLAST Premier Showdown буюу дэлхийн шилдэг 20 багийн өрсөлдөөн Na’Vi, Gambit, Vitality, Astralis, Complexity, G2 Esports, BIG, Liquid, OG, MIBR, Evil Geniuses зэрэг багуудын хамт нэгэн тавцанд MESA-ийн тэмцээнүүдийнхээ ялагчдыг илгээх, Монгол багуудаа төдийгүй манай тэмцээнүүдэд өрсөлдөж буй азийн багуудаа илгээх боломжийг нээж байна.

Ганцхан слотын төлөө Хятадын шилдэг багуудтай жилд ганц удаа major эрх булаалдаж, BLAST-д орох ямар ч замгүй, qualifier ч байдаггүй, Funspark гэж тэмцээнд бүтэн жил өрсөлдөөд эрхээ авсан ч хасуулчихдаг үе ард хоцорч байна.

Одооноос дэлхийн TIER1 өрсөлдөөнд MESA-ийн баг тамирчид гарах цаг иржээ.

Азид олгодог цөөн буюу tier 2-3 тэмцээнүүдийн ганц эрхүүд, Хятад багуудтай өрсөлдөөд атгаад алдсан боломжууд, тэмцээнийхээ эрхийг авсан ч цаанаас нь түтгэлзүүлсэн эрхүүд гээд азийн CS:GO болон Монголын CS:GO боломж багатай өдрүүдийг бид өнгөрсөн жилүүдэд үдсэн.

Тэгвэл энэ бүх зүйл ард хоцорлоо. MESA-ийн одоо болон дараа дараагийн тэмцээнүүдийн ялагчид BLAST Premier тэмцээнд буюу Na’Vi, Astralis, Vitality, G2 тэргүүтэй дэлхийн шилдгүүдтэй шууд өрсөлдөх эрхийг халааслах болсоныг албан ёсоор дуулгая!

LET’S GO WITH MESA!

Дэлгэрэнгүй мэдээллүүд тун удахгүй...
#LetsBlast #MESA
Image
(Feed generated with FetchRSS)

Source: [][] Та бүхэн суваг руу нь орж subscribe хийгээрэй


Return to “eSports мэдээ feed”