in

Автотойм: 2019 Mitsubishi Pajero Sport (www.moto.mn)

2020 оны 3-р сарын эхээр байв. Сэтгэл санаа минь тийм ч сайн байгаагүй – сарын өмнө миний урьд өмнө унаж байсан, хөх өнгийн, намхан дугуйтай Mondeo 5 машин руу маань дөнгөж жолооны үнэмлэхээ авсан нэг залуу мөргөчихсөн юм. Тэр залуу үнэмлэхээ авсан, хуучин Лансер машин худалдаж авсан ч ОСАГО (даатгал) хийлгээгүй. Мөнгө их орно гээд хийлгээгүй юм билээ. Ингээд түүнтэй шүүхийн асуудал сунжирсан. Машинаа засварлуулж чадахгүй, өдөр бүрээ гажсан урд ба хойд бамперээ харан суух нь миний хэт их төгс төгөлдөр байдалд дурласны шийтгэл мэт санагдаж байв.

What do you think?

Leave a Reply