Финикс Санс шинэ ерөнхий менежерээр Брайан Грегориг томилсноо зарлаж, шинэ чиг шугамаа тодорхойлоход цаг алдалгүй оржээ. Тэрбээр сагсан бөмбөгийн 30 гаруй жилийн туршлагадаа итгэж, “Big 3” буюу Девин Бүүкер, Кевин Дюрант, Брэдли Бийл нарын эргэн тойронд зоригтой, нэгдмэл, ухамсартай баг бүрдүүлэхийг зорьж буйгаа мэдэгдлээ.
“Финикс Сансын ерөнхий менежер болсондоо үнэхээр бахархаж, талархаж байна” хэмээн Грегори хэвлэлийн хурлын үеэр онцлов. Өмнө нь тоглогч хөгжүүлэлтийн хөтөлбөр хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан тэрээр өмнө нь Дэйтон, Жоржиа Тек, Өмнөд Флорида зэрэг их сургуулиудад ахлах дасгалжуулагчаар ажиллаж байв.
Түүний өмнө нь фронт оффисын туршлага багатай байсан нь зарим шүүмжлэл дагуулаад буй. Үүний хариуд Грегори:
“Миний хуримтлуулсан мэдлэг, туршлага энэ ажлыг амжилттай гүйцэтгэхэд тусална гэж итгэж байна” хэмээн мэдэгдлээ.
“Миний хуримтлуулсан мэдлэг, туршлага энэ ажлыг амжилттай гүйцэтгэхэд тусална гэж итгэж байна” хэмээн мэдэгдлээ.
2024-25 оны улиралд Финикс Санс 36 хожил, 46 хожигдолтойгоор плей-оффын гадна үлдсэн. Гэсэн ч Грегори багт нуугдмал потенциал байгааг онцолсон юм:
“Одоогийн бүрэлдэхүүн чадамжтай гэж үзэж байна. Гэхдээ Big 3-ийн үр нөлөөг бүрэн дүүрэн ашиглахын тулд стратегийн нарийн өөрчлөлтүүд шаардлагатай.”
Big 3-ийн гэрээнүүд нь клубийн ирээдүйд томоохон хөрөнгө оруулалт байсаар байна.
- Бүүкер (28 настай) 4 жилийн $220 саяын гэрээний хоёр дахь жилд,
- Дюрант (36 настай) 4 жилийн $194 саяын гэрээний сүүлийн жилд,
- Бийл (31 настай) 5 жилийн $251 саяын гэрээний дөрөв дэх жилд явж байгаа бөгөөд сүүлийн жил нь тоглогчийн сонголттой.
Грегори эдгээр гэрээнүүдийн ирээдүйн талаар тодорхой зүйл хэлэхээс татгалзсан ч тоглогчидтой харилцаа сайтайгаа онцолсон.
“Би гэрээ, шилжилт хөдөлгөөний талаар олон нийтэд ярьдаггүй. Гэхдээ Кевин, Брэдли хоёулантай нь маш сайн харилцаатай. Дюрант саяхан фитнессийн өрөөнд намайг тэврээд угтсан. Харин өнгөрсөн пүрэвт Брэдли Бийлтэй хамт оройн зоог барьсан” хэмээв.
Шинэ дасгалжуулагч томилох ажил бол түүний нэн тэргүүний зорилт.
“Миний гол анхаарал одоо Финикс Сансын дараагийн дасгалжуулагчийг томилоход чиглэж байна. Бас хамгийн шилдэг нэгнийг томилно” гэж Грегори хэлсэн бөгөөд, тоглогчийн хариуцлага хүлээлгэх чадвартай, өндөр сагсан бөмбөгийн сэтгэхүйтэй дасгалжуулагч хайж буйгаа тодотгожээ.
Багийн эзэн Мат Ишбиатай Мичиган Стэйтийн үеэс нөхөрлөсөн Грегори тэдний хамтын харилцаа багийн алсын харааг тодорхойлж байгааг тэмдэглэж:
“Мат бид хоёр бол нэг баг. Бид бүрэн ойлголцож ажилладаг” хэмээн онцлов.
Тэдний гол зорилго бол “тэмцэл, эв нэгдэл, урам зориг”-оор тодорхойлогдох шинэ багийн үнэт зүйл бий болгох.
“Фенүүд тоглолтоос гарахдаа ‘Ямар гайхалтай тоглодог, ямар багийн төлөө гэсэн тоглогчид вэ’ гэж боддог тийм баг болохыг хүсч байна. Бид бол ‘өнөөдөр хийх ёстойгоо өнөөдөр л хийдэг’ баг” хэмээн тэр дүгнэв.
Хязгаарлагдмал драфтын эрхтэй хэдий ч тоглогчийн сонголт, үнэлгээний системийг дахин боловсруулсан нь түүний анхаарлын төвд байна. “Драфт бол бүрэлдэхүүнээ бүрдүүлэх чухал хэсэг. Үүн дээр бид ахиц гаргаж байгаа” гэж тэр хэлээд, залуу тоглогч Осо Игходарог хөгжүүлэх нь бас нэг гол чиглэл гэж дурдсан юм.
Грегоригийн хувьд Бүүкерийн дуу хоолойг чухал гэж үздэг.
“Би Девин Бүүкерт асар их хүндлэлтэй ханддаг. Түүний дуу хоолой бидэнд маш чухал” хэмээн онцлов.