in

Жон Жонс: Даниел Кормиерийг ялах хүсэл маань намайг зул сарын баяраар ч шаргуу ажиллахад хүргэсэн

Жон Жонс: Даниел Кормиерийг ялах хүсэл маань намайг зул сарын баяраар ч шаргуу ажиллахад хүргэсэн

UFC-ийн хүнд жингийн аварга Жон Жонс дайсагналцсан өрсөлдөгч Даниэл Кормьетэй хийсэн хоёр тулааны аль алинд нь ялагдана гэж огт төсөөлж байгаагүй хэмээн мэдэгджээ. Гэхдээ тэрбээр өөрийн туулсан тулаануудын дундаас хамгийн их хувийн сэтгэл хөдлөл шингэсэн нь энэ цуврал байсныг хүлээн зөвшөөрсөн байна.

Хөнгөн хүнд жингийн экс аварга Жонс Кормьетэй UFC-ийн түүхэнд хоёр удаа тулалдсан бөгөөд домогт бөх, Халуудын танхимын гишүүнийг нэг ч ялагдалгүй даваад гарсан юм.

2015 онд анх тулалдахад Жонс Кормьед анхны ялагдлыг нь амсуулж, нэг талт онооны давуу ялалтаар аваргын бүсээ амжилттай хамгаалсан. Гэвч хоёр жилийн дараа болсон дахин тулаанд Жонс толгой руу өндөр өшиглөж, Кормьег нокаут хийсэн ч тун удалгүй хориотой Туринабол бодис хэрэглэсэн нь илэрч, аваргын бүсээ хураалгажээ.

Тэр цагаас хойш Жонс, Кормье нарын харилцаа огт сайжраагүй. Кормье сүүлийн саруудад дайсагналын өнгийг дарахыг хичээж байсан ч Жонс сэтгэлд хоногшсон уур хилэнгийнхээ талаар энэ долоо хоногт “DeepCuts with VicBlends” ярилцлагад оролцох үеэрээ хуваалцсан байна.

“Даниэл Кормье миний насыг ахиулсан ч байж магадгүй. Би хайртай болохоороо тулаанд ордог хүн. Фенүүд, мөнгө, энэ авьяас гээд бүгдэд нь хайртай. Гэхдээ Кормьетэй тулах үед миний дотор анх удаа жинхэнэ үзэн ядалт төрсөн. Түүнд ялагдаж байна гэж төсөөлж чадахгүй байсан. Бүр зул сарын өдөр хүртэл нэмэлт бэлтгэл хийсэн. Зүгээр л түүнд ялагдахыг хүсээгүй” хэмээн тэр дурсжээ.

Жонс тэр уур хилэн нь үр дүнд хүргэсэн ч дахиж хэзээ ч тийм эрч хүчээр амьдрахыг хүсэхгүй гэжээ.

Гэсэн хэдий ч энэ сард Жонс дахин дайсагналыг дэврээж, Кормьегийн өөртэй нь хийсэн хоёр ялагдлыг сануулсан байна.


Жонс Кормьег ялсан талаар бахархав

205 фунтын жинд тулалдсаны дараа Жонс, Кормье нар хоёулаа хүнд жингийн ангилал руу дэвшсэн. Кормье 2018 онд UFC 226-д Стипе Миочичийг ялж хүнд жингийн аварга болж, UFC-ийн түүхэнд хоёр жинд аварга цол хүртсэн цөөн хэдэн тулаанчийн нэг болсон билээ.

Тухайн үед Жонс Кормьетэй хүнд жинд тулалдах сонирхолгүй байгаагаа илэрхийлж байсан. Гэвч сүүлийн ярилцлагадаа тэрбээр:

“Би одоо хүнд жинд ч хурдтай хэвээрээ. Харин түүний хурд харин буурсан. Хэрвээ би түүнтэй хүнд жинд тулалдсан бол илүү ноцтой хохирол үзүүлэх байсан. Би хүнд жинд байхдаа илүү хүчтэй цохидог. Гэхдээ өшиглөлт маань бүр ч хүчтэй болсон. Хоёр дахь тулаанд миний өшиглөлт түүнд юу хийснийг харсан биз дээ” хэмээн Geoffrey Woo-д ярьжээ.

Үүний хариуд Кормье түүнийг өдөөн дуудсан ганц хүн болох завсрын хүнд жингийн аварга Том Аспиналтай эхлээд тулалдахыг уриалсан байна.

‘Couldn’t Imagine Losing’: Jon Jones Admits His Obsession of Beating Daniel Cormier Made Him Work Extra During Christmas

Jon Jones has revealed Daniel Cormier was never an opponent he ever worried about losing against during his UFC run.

What do you think?

12 Points
Upvote Downvote
Лэди Гага Netflix-ийн Tudum арга хэмжээнд “Wednesday” цувралаар алдаршсан бүжгийг хийж, “Abracadabra” болон “Zombieboy” дуугаа толилууллаа

Лэди Гага Netflix-ийн Tudum арга хэмжээнд “Wednesday” цувралаар алдаршсан бүжгийг хийж, “Abracadabra” болон “Zombieboy” дуугаа толилууллаа

noche UFC 3 Гвадалахарагаас Сан Антонио руу шилжлээ

noche UFC 3 Гвадалахарагаас Сан Антонио руу шилжлээ