in

Киану Ривзийн “BRZRKR” киноны найруулагчаар “Fast & Furious”-ийн Жастин Лин ажиллана

Киану Ривзийн “BRZRKR” киноны найруулагчаар “Fast & Furious”-ийн Жастин Лин ажиллана

Киану Ривз, Матт Киндт нарын бүтээсэн “BRZRKR” комик номноос сэдэвлэсэн кино удаан хугацаанд хөгжүүлэлтийн шатанд байсан ч эцэст нь найруулагчаа олжээ. The Hollywood Reporter-ийн мэдээлснээр уг төслийг Жастин Лин найруулахаар болсон байна.

“BRZRKR” киноны найруулагчаар хэн ажиллах вэ?

“Fast & Furious” цувралын хэд хэдэн ангийг найруулсан, мөн 2016 оны Star Trek Beyond, удахгүй гарах Last Days кинонууд дээр ажилласан Жастин Лин “BRZRKR”-ийг Netflix-ийн продакшнд найруулахаар болжээ.

Киану Ривз өмнө нь уг киноны найруулагчаар ажиллах магадлалаа 33% гэж үзэж байсан ч эцэст нь тэр гол дүрд тоглож, продюсерын үүргийг гүйцэтгэхээр болжээ. Тэрээр Boom! Studios-ийн Стивен Кристи, Company Films-ийн Стивен Хамел, Росс Ричи, Жастин Лин нартай хамтран продюсероор ажиллана. Жастин Лин нь өөрийн Perfect Storm студийн нэрийн өмнөөс уг бүтээл дээр ажиллах юм.

“BRZRKR” киноны үйл явдал

Киноны зохиолыг ирэх The Batman Part II киноны зохиол дээр ажилласан Маттсон Томлин бичсэн бөгөөд энэхүү бүтээл нь 80,000 жилийн турш тулаанд оролцож буй мөнх наст дайчны харгис тулааны тухай өгүүлэх аж.

Энэхүү дайчныг “B” хэмээн нэрлэдэг бөгөөд тэр хагас бурхны цустай, мөнх настай боловч харгис хүчирхийллээс ангижирч чаддаггүй нэгэн юм. Гэвч тэрээр эцэст нь АНУ-ын засгийн газарт хэт аюултай, хүчирхийлэл дагуулсан даалгавруудыг гүйцэтгэж ажиллахаар болдог. Харин үүний хариуд тэрээр өөрийн эцэс төгсгөлгүй цуст амьдралынхаа нууцыг тайлах боломжтой болох аж.

“BRZRKR” комик номын тухай

Киану Ривз, Матт Киндт нарын 2021 онд бүтээсэн энэхүү комик нь цаг хугацааны туршид тулалдаж буй мөнх наст дайчны түүхийг өгүүлдэг. 2021 оны гуравдугаар сард эхэлсэн 12 ангит хязгаарлагдмал цуврал нь Kickstarter дээр 1.4 сая ам.доллар цуглуулж, амжилт олсон байна.

Энэхүү комикоос сэдэвлэсэн төслүүдийн хүрээнд зөвхөн Netflix-ийн кино төдийгүй Production I.G студийн бүтээх хоёр улиралтай анимэ цуврал мөн зарлагдаад байгаа. Гэхдээ аль ч бүтээлийн албан ёсны нээлтийн тов хараахан гараагүй байна.

2024 онд энэхүү комикоос сэдэвлэсэн “The Book of Elsewhere” нэртэй роман Киану Ривз, Шайна Миэвиллийн хамтран бичсэн зохиолоор New York Times-ийн шилдэг борлуулалттай номын нэг болжээ.

comingsoon.net

What do you think?

31 Points
Upvote Downvote

Leave a Reply

Хөдөлгүүрээс гарах хорт утаанд тавигдах журам автомашины дизайныг хэрхэн үүрд өөрчилсөн бэ?

Хөдөлгүүрээс гарах хорт утаанд тавигдах журам автомашины дизайныг хэрхэн үүрд өөрчилсөн бэ?

Афина буулгагч саран дээр осолдсоны дараа нэг хоног хүрэхгүй хугацаанд ажиллагаагүй болжээ

Афина буулгагч саран дээр осолдсоны дараа нэг хоног хүрэхгүй хугацаанд ажиллагаагүй болжээ