in

Криптовалюттай холбоотой хүн хулгайлах гэмт хэрэг дэлхий даяар нэмэгдэж байна

Гэмт этгээдүүд криптовалютыг биечлэн очиж дээрэмдэх замаар хулгайлж байна.

Криптовалюттай холбоотой хүн хулгайлах гэмт хэрэг дэлхий даяар нэмэгдэж байна

Цахим гэмт хэргийн гол эх сурвалжуудын нэг гэгддэг криптовалют бодит ертөнцөд ч гэмт хэргийн бай болох хандлагатай болжээ. The Wall Street Journal-ийн мэдээлснээр, сүүлийн үед олон улс оронд криптовалют эзэмшигчдийг хулгайлах, дээрэмдэх, заналхийлэх зэрэг хэрэг цөөнгүй гарсан байна. Ялангуяа хөрөнгөө интернэтэд холбогддоггүй “Хүйтэн түрийвч”-рүү шилжүүлж хадгалсан томоохон хөрөнгө эзэмшигчид энэ гэмт хэргийн гол бай болж байна.

Тайланд дурдсанаар “Wrench attacks” буюу энгийн багаж ашиглан хүнийг өвтгөж айлган сүрдүүлдэг халдлагууд дэлхийн өнцөг булан бүрт бүртгэгдэж байгаа бөгөөд зөвхөн Францад гэхэд л ийм төрлийн 5 хэрэг саяхан гарчээ. Хамгийн их анхаарал татсан жишээнүүдийн нэг бол алдартай стример Amouranth-ын гэрт гуравдугаар сард болсон халдлага байв. Гэмт этгээдүүд түүний криптовалютыг нэхэж, зөөврийн компьютерыг нь авч одсон ч нөхөр нь тэднийг хөөн зайлуулж, хөрөнгөд нь нэвтрэхээс сэргийлж чадсан байна.

Хэдий уг хэрэгт өсвөр насны гурван этгээд оролцсон ч, WSJ-ийн мэдээлснээр зарим халдлагын ард зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд байж болзошгүй гэгдэж байна. Жишээлбэл, өнгөрсөн жил АНУ-ын Флорида мужид 24 настай Реми Сент-Феликс гэх этгээд криптовалют эзэмшигчдийн гэрт халдан орж дээрэмддэг бүлэглэлийг удирдаж байсан хэргээр 47 жилийн ял авчээ. Тэд хохирогчдыг зэвсгээр сүрдүүлж, хөрөнгөө шилжүүлэхийг шаардаж, нийт $3.5 сая (ойролцоогоор 12.1 тэрбум төгрөг)-ын криптовалют хулгайлсан байна.

Ийм халдлагын бай болоход олон шалтгаан нөлөөлдөг ч гол хүчин зүйл нь цахим орчинд өөрийгөө ил тод харуулсан байдал байдаг аж. Хөрөнгөө гайхуулсан нийтлэл, сошиал профайл зэрэг нь гэмт этгээдүүдийн анхаарлыг татах магадлалтай. Үүн дээр нэмээд Coinbase, Ledger зэрэг платформуудын мэдээллийн алдагдал нь халдагчдад шинэ бай олж өгөх шалтгаан болж байна. Ledger-ийн мэдээллийн санд бүртгэлтэй байсан 270 мянга гаруй хүний нэр, цахим шуудан, хаяг зэрэг мэдээлэл олон нийтэд ил болсон тохиолдол бий.

Ledger компанийн гүйцэтгэх захирал Дэвид Балланд ч өөрөө ийм халдлагын золиос болж, эхнэрийнхээ хамт барьцаалагдсан байна. Хоёр хоногийн турш хоригдож, криптовалют шилжүүлэхийг шаардсан халдлагын үеэр Балландын хурууг тасдаж, гэрэл зургийг нь хамтран ажиллагсдад нь илгээсэн нь олныг цочроосон хэрэг болсон. Эцэст нь хэд хэдэн удаа төлбөр хийсний дараа тэднийг сулласан байна.

Францад криптовалютын салбарын удирдлагууд руу чиглэсэн ийм төрлийн халдлагууд нэмэгдэж буйтай холбогдуулан тус улсын Дотоод хэргийн сайд Брюно Ретайё салбарын төлөөлөлтэй уулзаж, аюулгүй байдлыг сайжруулах талаар хэлэлцсэн талаар The Wall Street Journal мэдээлжээ.

What do you think?

Spirit баг Astralis-ийг 3-1-ээр буулган авч, PGL Astana тэмцээний аварга боллоо

Spirit баг Astralis-ийг 3-1-ээр буулган авч, PGL Astana тэмцээний аварга боллоо

Арсенал 1-0 Ньюкасл Юнайтед: Их буучид хоёрдугаар байраа бараг баталгаажууллаа

Арсенал 1-0 Ньюкасл Юнайтед: Их буучид хоёрдугаар байраа бараг баталгаажууллаа