in ,

Луис Энрике Артетагийн мэдэгдлийг үгүйсгэв: Бид илүү олон гоол оруулсан нь бүхнийг хэлж байна

“Пари Сен-Жермен” баг “Арсенал”-ыг хожсоноор, Аваргуудын лигийн шигшээд “Интер Милан”-тай тоглохоор боллоо.

Луис Энрике Артетагийн мэдэгдлийг үгүйсгэв: Бид илүү олон гоол оруулсан нь бүхнийг хэлж байна

Францын ПСЖ багийн ахлах дасгалжуулагч Луис Энрике “Арсенал” багийн дасгалжуулагч Микель Артетагийн мэдэгдэлтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийллээ.

Аваргуудын лигийн хагас шигшээ шатны хоёр тоглолтын дараа Артета “Арсенал” баг илүү тоглосон гэж үзсэн ч, ПСЖ хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 3:1-ээр ялалт байгуулан финалд шалгарсан юм. Эцсийн мөчид ПСЖ-ийн довтолгооны хүч давамгайлж, “Интер Милан”-тай Мюнхенд тоглох эрхээ авчээ.

Артета: “Бид тэднээс 100 хувь илүү байсан”

Тоглолтын дараа Микель Артета TNT Sports-д өгсөн ярилцлагадаа:

“ПСЖ-д финалд шалгарсанд нь баяр хүргэе. Гэхдээ хоёр тоглолтын дараа тэдний сэлгээний талбай дээрээс хүртэл бид илүү байсан гэх үг сонссон.

Тэдний хамгийн сайн тоглогч хэн байсан бэ? Хаалгач нь. Тэр л ялгааг гаргасан. Бид үр дүнгээс хавьгүй ойрхон байсан. Эхний 20 минутад 3:0-ээр тэргүүлж болох байлаа. Харамсалтай нь энэ удаа аз бидний талд байсангүй.”

Энрике: “Артета бол найз минь, гэхдээ би санал нийлэхгүй”

Луис Энрике хариуд нь:

“Микель Артета миний сайн найз ч гэсэн би түүний хэлсэнтэй огт санал нийлэхгүй байна.

Тэд хүссэн тоглолтоо хийсэн, бид ч зовсон. Гэхдээ хоёр тоглолтын нийлбэр дүнгээр бид илүү олон гоол оруулсан. Энэ л хөлбөмбөгийн хамгийн чухал зүйл. Бид эхний тоглолтод маш сайн тоглосон. Хоёр дахь тоглолтын хоёрдугаар хагас бүр өөр байсан — бид дахиад ч гоол оруулж болохоор байлаа.”

Деклан Райс: “Энэ ялагдал биднийг тодорхойлохгүй”

Хагас шигшээд Реал Мадридыг хожсон шөвгийн найм дахь тоглолтын баатар Деклан Райс багийнхаа талаар дараах байр суурийг илэрхийлжээ:

“Бид бүгд цомын төлөө тоглодог. Сүүлийн хоёр улирал дэд байрт орсон, энэ улиралд ч мөн адил байна. Бид Мюнхенд очихыг маш их хүссэн.

Гэвч заримдаа ялалтад хүрэхийн өмнө унах шаардлагатай байдаг. Энэ ялагдал биднийг тодорхойлохгүй. Бид дахин эргэн ирнэ.”

101greatgoals.com

What do you think?

Траян Лэнгдон: Чөлөөт агентуудын асуудалд уян хатан хандана

Траян Лэнгдон: Чөлөөт агентуудын асуудалд уян хатан хандана

All-American Rejects хамтлаг burnout-ын дараа “Sandbox” синглээр эргэн ирлээ

All-American Rejects хамтлаг burnout-ын дараа “Sandbox” синглээр эргэн ирлээ