in ,

Марк Дэйгнолт: Бид дараагийн тоглолтдоо илүү сайн тоглох ёстой

Марк Дэйгнолт: Бид дараагийн тоглолтдоо илүү сайн тоглох ёстой

NBA-гийн финалын эхний тоглолтод Индиана Пэйсерст 111-110 харьцаатай хожигдсон талаар Оклахома Сити Тандерын ерөнхий дасгалжуулагч Марк Дэйгнолт сэтгэгдлээ хуваалцлаа. Тоглолтын ихэнх хугацаанд тоглолтыг удирдаж байсан ч Индианагийн сүүлийн үеийн 15 онооны эргэн ирэлт Тандерт ялагдал авчирсан юм.

“Эргэж ирсэн гол хүчин зүйл бол тэдний өөрсдийн тоглолт,” хэмээн тэр хэлээд, “Тэд үнэхээр сайн баг. Тэд зогсолтгүй довтолдог, бууж өгдөггүй, тоглолтоо хийж, шидэлтээ амжилттай гүйцэтгэсэн. Нэг оноогоор хожих эрх тэдэнд байсан.”

Тэрээр энэ ялагдлыг Денверийн эсрэг эхний тоглолттой зүйрлэж, “Плейофф бол таныг туйлын хязгаарт аваачдаг. Цувралын хамгийн чухал тоглолт бол үргэлж дараагийнх нь байдаг. Энэ бол төгсгөл биш, харин эхлэл байлаа” хэмээн онцоллоо.

Хоёрдугаар хагасаас хойш Тандерын хамгаалалт суларч, Индиана бөмбөг алдалтаа багасган, гурван онооны шугамаас 46.2%-ийн амжилттай шидэж байв. “Тэд биднийг сулруулсан. Бид будагтай талбайд 50 орчим шидэлт хийсэн ч ердөө 40 гаруй оноо л авсан. Төгсгөл дээр илүү хүчтэй тоглох хэрэгтэй байна” гэж Дэйгнолт хэлэв.

Бөмбөг алдалт ч бас хохирол дагуулсан ч Индиана эдгээрээс олон оноо авч чадаагүй. “Бид бөмбөгийг түргэн довтолгоонд хүргэхийг хүсдэг. Гэхдээ энэ удаа бид тэр боломжуудаа үр дүнтэй ашиглаж чадсангүй” гэж мөн дурдсан юм.

Мөн тэрбээр сэлгээний тоглогч Оби Топпиний гурван онооны шидэлтийг онцолж, “Топпин гайхалтай шидлээ. Бид энэ тоглолтоос сургамж авч, алдаагаа засах хэрэгтэй” гэв.

Гарааны бүрэлдэхүүнд өөрчлөлт хийж, Кэйсон Уоллесыг гаргасан шалтгаанаа тэрбээр: “Бид шугамаа уян хатан ашиглаж ирсэн. Хамгаалалтаа сайжруулахын тулд гадна талаас хамгаалалт оруулах шаардлагатай байлаа. Бид дараагийн тоглолтод ялалт байгуулах хамгийн сайн хувилбарыг эрэлхийлнэ” хэмээн тайлбарлав.

Сүүлийн хоёр минут хагасын турш Пэйсерс 12 оноо авч, тоглолтыг эргүүлсэн тухайд тэрбээр, “Энэ бол олон хүчин зүйлийн нийлбэр. Илүү бонус фолл хийсэн, сүүлчийн довтолгоод дээр боломж алдсан. Гэхдээ тэднийг хүндлэхээс аргагүй, тэд тоглолтоо хийсэн. Энэ бол тэдний тоглолтын хэв маяг” гэж үнэллээ.

Эцэст нь Дэйгнолт сэтгэлзүйгээ тэглэхийн ач холбогдлыг онцолж, “Бид үргэлж тэгээс эхэлдэг. Манай залуус дараагийн тоглолтод хамгийн сайн тоглолтоо гаргах чадвартай гэдгээ олонтаа баталсан” хэмээн хэлсэн юм.

Цувралын хоёр дахь тоглолт Ням гарагт Оклахома Сити хотод болох бөгөөд Тандер цувралыг тэнцүүлэхээр зорьж байна.

talkbasket.net

What do you think?

Lynn Vision 3 дахь map дээр нэмэлт цаг сунгасан тулаанд ялснаар Chinggis Warriors-ийг Austin Major-оос хаслаа

Lynn Vision 3 дахь map дээр нэмэлт цаг сунгасан тулаанд ялснаар Chinggis Warriors-ийг Austin Major-оос хаслаа

Олон улсын тойм: Уэльс хожиж, Шотланд шүүмжлэлд өртөж, Итали ялагдлаа

Олон улсын тойм: Уэльс хожиж, Шотланд шүүмжлэлд өртөж, Итали ялагдлаа