in

МиГ-21 сөнөөгч онгоцыг яагаад “Fishbed” гэж нэрлэдэг вэ?

МиГ-21 сөнөөгч онгоцыг яагаад “Fishbed” гэж нэрлэдэг вэ?

Агаарын тулааны түүхэнд МиГ-21 онгоц АК-47 автомат бууны адил дэлхий даяар танигдсан, алдартай нэрсийн нэг билээ. 1955 онд нэвтрүүлсэн энэ сөнөөгч онгоц өндөр маневр, хямд ажиллагааны зардал, газар дээрээс хянаж чиглүүлдэг богино зайн таслалтад тохиромжтой байдлаараа алдартай болсон. Сүүлийн 60 жилийн хугацаанд энэхүү онгоцыг бүтээсэн компани нь MiG-21-ийн олон хувилбарыг зах зээлд гаргасан ч нэг зүйл үргэлж оньсого хэвээр байсаар ирсэн нь онгоцонд өгсөн хачирхалтай нэршил байв.

НАТО-гийн нэршлийн дагуу МиГ-21 онгоцонд “Fishbed” гэх ерөнхий нэрийг оноосон байдаг. Хүн сонсоод энэ нэрний ард ямар нэгэн түүхэн явдал, эсвэл хөгжилтэй шалтгаан байдаг болов уу гэж бодож магадгүй. Гэвч үнэн хэрэгтээ ийм түүх огт байхгүй, уг нэрийг санамсаргүйгээр сонгосон юм. Харин жинхэнэ утга нь нэрний эхний үсэгт бий. “F” нь “fighter jet” буюу сөнөөгч онгоц гэсэн ангиллыг илэрхийлдэг.

МиГ онгоцыг бүтээсэн Микоян-Гуревичийн (МиГ гэдэг нэрний утга) хувилбарууд олширсоор байхад НАТО ч түүндээ тааруулан нэрсийг нь ялгаж өгсөн. Жишээ нь, MiG-21 Fishbed-A, MiG-21 Fishbed-B, MiG-21F Fishbed-C гэх мэт. Сүүлийн хэдэн арван жилд шинэчилсэн хувилбарууд нь MiG-21 Lancer, MiG-21 Bison гэх мэт нэртэй болсон ч “Fishbed” хоч нь MiG-21-ийн нэр хүндтэй өвийг илэрхийлэх гол нэршил хэвээр үлдсэн.

Энэ санамсаргүй мэт нэршлийн ард үнэндээ дайны тактикийн гүн үндэслэлтэй шалтгаан бий.

Fishbed бол санамсаргүй, гэхдээ зорилготой нэршил

МиГ-21-ийн ердийн хувилбаруудыг албан ёсоор Mikoyan-Gurevich MiG-21PF гэх мэтээр нэрлэдэг байв. Гэхдээ орос хэл мэдэхгүй хүнд ийм нэрийг хэлэх нь тун төвөгтэй. Дайны нөхцөлд цаг хугацаа хязгаартай байдаг тул харилцан ойлголцлыг хангах, стандарт хэм хэмжээг баримтлах үүднээс код нэр ашиглах шаардлага гардаг. Энэ тохиолдолд Fishbed нь НАТО-гийн өгсөн албан ёсны тайлагнах нэр юм. НАТО эдгээр нэршлийг тууштай стандартын дагуу өгдөг бөгөөд сөнөөгч онгоцноос эхлээд тээврийн хэрэгслийг хүртэл хамардаг.

НАТО тайлбарлахдаа:

Олон улсын цэргийн ажиллагаа явуулахын тулд орнууд харилцан ойлголцлыг хангах нийтлэг стандарт, дүрэм, заавар бүхий тогтолцоотой байх ёстой.”

Тиймээс онгоц бүрт богино, ойлгомжтой, ялгарахуйц нэр өгөх нь хамтын ажиллагааг хөнгөвчилдөг. Энэ хүрээнд агаарын хөлгийн төрлийг тэмдэглэх үсгийг сонгодог бөгөөд жишээ нь:

  • B нь бөмбөгдөгч онгоц

  • H нь нисдэг тэрэг

  • C нь ачааны онгоц

  • F нь сөнөөгч онгоц гэж тэмдэглэгддэг.

Үүний дараа тухайн үсгээр эхэлсэн санамсаргүй нэрийг оноодог байв. АНУ-ын Тагнуулын төв газрын (CIA) 2003 онд нууцын зэрэглэлээс гаргасан нэгэн баримтад дурдсанаар, энэ систем нь Хятадад болон Варшавын гэрээнд нэгдсэн улсуудад (үүнд Зөвлөлт Холбоот Улс багтана) үйлдвэрлэсэн техник хэрэгсэлд зориулж анх нэвтрүүлсэн байжээ.

Тэгвэл яагаад “Fishbed” гэж? Ямар нэг гүн гүнзгий шалтгаан огт байхгүй, “F” үсгээр эхэлсэн санамсаргүй сонголт л юм. Үүнтэй адил бусад сөнөөгч онгоцууд ч “Foxbat,” “Fencer,” “Fiddler,” “Flogger,” “Flagon,” “Faithless,” “Fishbot” гэх мэт сонирхолтой, гэхдээ санамсаргүй нэртэй байдаг.

МиГ-21 сөнөөгч онгоцны бусад хоч нэршлүүд

Оросын засгийн газар МиГ-21 онгоцонд албан ёсны нэр оноогоогүй бөгөөд зөвхөн “MiG-21” гэсэн тэмдэглэгээг ашигласан тул энэхүү онгоц хэд хэдэн хоч нэртэй болсон байдаг. Тухайлбал, Балалайка” гурван утсан, өргөн гурвалжин хэлбэртэй орос хөгжмийн зэмсгийн нэрээр нэрлэгдсэн бөгөөд онгоцны ерөнхий хэлбэр үүнтэй төстэй байсантай холбоотой. Харин Польшид Ołówek” (монголоор “Харандаа”) гэж нэрлэдэг байсан нь онгоцны урт, нарийхан их биетэй холбоотой. Вьетнамд энэ онгоцыг Мөнгөн хараацай” гэж хочилдог байсан бол Энэтхэгийн агаарын хүчний ашиглаж байсан Type-77 хувилбар нь Runway Busters” буюу “Нисэх зурвас бут ниргэгч” хочтой байв.

Сонирхолтой нь, ижил төстэй нэршлийн тогтолцоог АНУ-ын Агаарын цэргийн хүч ч ашигладаг. Гэхдээ он цагийн эрхээр байлдааны техник, ангилал олширсон тул нэршлүүд ч өөрчлөгдөж иржээ. АНУ-ын Батлан хамгаалах яам (DoD) техник хэрэгслүүдийг албан ёсны код нэрээр ангилдаг бол зэвсэгт хүчний нэгжүүд дотооддоо өөрсдийнхөөрөө нэр өгдөг. Жишээ нь:

  • F-11 – Tiger

  • F-10 – Sky Knight

  • F-9 – Cougar

  • F-8 – Crusader гэж нэрлэгдэж байв.

1962 оноос хойш АНУ-д DoD-ийн тогтоосон стандартаар F-3, H-65, C-45 гэх мэт техникийн нэршил нь хэрэглээнд нэвтэрсэн байдаг.

Харин МиГ-21-ийн хувьд, энэ алдарт сөнөөгч онгоцны түүх одоо өндөрлөж байна. Европт үлдсэн сүүлчийн МиГ-21 онгоцуудыг 2024 оны сүүлээр бүрэн ашиглалтаас гаргасан бол Оростой олон жил хамтарч ажилласан Энэтхэг улсад тус онгоцны Bison хувилбар тун удахгүй зэвсэглэлээс хасагдах юм.

slashgear.com

What do you think?

Папуа Шинэ Гвинейд бүрэн хар нүдтэй, шинэ төрлийн модон могой илэрчээ

Папуа Шинэ Гвинейд бүрэн хар нүдтэй, шинэ төрлийн модон могой илэрчээ

“Wasted Love” дуугаараа Австрийн JJ Eurovision 2025 наадамд түрүүллээ

“Wasted Love” дуугаараа Австрийн JJ Eurovision 2025 наадамд түрүүллээ