in ,

Мойес: Эвертоныг дахин босгох цаг нь ирлээ

“Эвертон” баг “Goodison Park”-т өнгөрүүлсэн түүхэн бүлгээ албан ёсоор өндөрлүүллээ.

Мойес: Эвертоныг дахин босгох цаг нь ирлээ

Дэвид Мойес “Эвертон”-ы “Goodison Park”-т хийсэн сүүлчийн тоглолтод Саутхэмптоныг 2-0 харьцаагаар хожсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Эхний хагасд Илиман Ндиайе хоёр гоол оруулсан нь ялалтад хангалттай байсан бөгөөд энэ нь дараа улиралд шинэ цэнгэлдэх “Hill Dickinson Stadium”-руу нүүхээс өмнө Мерсисайдын хөгжөөн дэмжигчдийн сэтгэлд хоногших мөч байв.

Тоглолтын дараа Мойес багтайгаа хамт хаалтын ёслолд оролцож, “Goodison”-ийн уур амьсгалыг мэдэрсэн ч тун удалгүй ирээдүйн төлөвлөгөөнд анхаарлаа төвлөрүүлэв.

Тэрбээр тоглолтын дараа сэтгэгдлээ хуваалцахдаа:
“Гайхамшигтай уур амьсгал. Үзэгчид үнэхээр гайхалтай байсан, тоглолтын өмнө гадаа ч адилхан уур амьсгалтай байлаа. Бид тоглолтыг сайн эхлүүлж, тоог нээсэн. Зарим хэсэгт сайхан тоглосон ч бүхэлдээ биш. Гэхдээ өнөөдөр бидний зорилго бол энэ газарт сүүлчийн удаа ялалт байгуулж, нэр төртэйгөөр үдэх байсан.”

“‘Эвертон’-ы дэмжлэг үнэхээр хүчтэй. Энэ багт амжилт маш их хэрэгтэй байсан. Өнөөдөр бол тэдний маш удаан хүлээсэн өдөр. Шинэ цэнгэлдэх ирж байна.”

“Би шинэ цэнгэлдэх хүрээлэнд багийг удирдана гэж хэзээ ч төсөөлөөгүй. Үнэхээр баяртай байна. Надад ийм боломж өгсөнд талархаж байна. Энэ бол бидэнд дахин нэг боломж. Одоо бид ‘Эвертон’-ыг дахин босгох хэрэгтэй. Бид лигтээ үлдэж чадлаа. Ирэх жил энэ суурин дээрээ үндэслэн улам сайжрах хэрэгтэй. Хэрвээ шинэ цэнгэлдэхэд өнөөдрийнх шиг уур амьсгал бүрдвэл бид илүү олон тоглолт хожих боломжтой болно.”

“Өнөөдөр бүгд нэг баг, нэг сэтгэл зүрхтэй байсан юм шиг л байлаа. Бүх хүн хамтдаа зогссон өдөр байлаа.”

What do you think?

Эвертон 2-0 Саутхэмптон: “Goodison Park”-тай салах ёс гүйцэтгэсэн төгс үдэш

Эвертон 2-0 Саутхэмптон: “Goodison Park”-тай салах ёс гүйцэтгэсэн төгс үдэш

Арсенал vs Ньюкасл: Бүрэлдэхүүн зарлагдлаа, зочин багийн гол тоглогч бэртлийн улмаас тоглохгүй

Арсенал vs Ньюкасл: Бүрэлдэхүүн зарлагдлаа, зочин багийн гол тоглогч бэртлийн улмаас тоглохгүй